Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 308/ШШ2026/00364

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 308/ШШ2026/00364

Дорноговь аймаг

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Срын, *, өөрийн байранд оршин байрлах, Гб ХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Ү ** гудамж, **** тоотод оршин суух, Б овогт Долгорын Т,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Ү ** гудамж, **** тоотод оршин суух, С овогт Оийн Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,262,531.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гб ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... зээлдэгч Д.Т, О.Г нар нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ************* тоот цалингийн зээлийн байгуулж 27,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. ... Иргэн О.Г болон Д.Т 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр **************** дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Д.Т болон О.Г нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд манай банкны зүгээс зээлдэгчид удаа дараа зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн боловч зээлийн төлөлтийг хийгээгүй байна. 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ***************** тоот зээлийн гэрээг нийт 100 хоног хугацаа хэтрүүлсэн ба ******************** тоот зээлийн гэрээг нийт0 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд хариуцагч нараас 21,262,531.01 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.Т, О.Г нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 21,262,531.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Гб ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Т, О.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,262,531.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гб ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Т, О.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,262,531.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,263 төгрөгөөс 132,131.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 132,131.5 төгрөгийг, 132,131.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ