Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Н.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн Н.Т-т холбогдох эрүүгийн 1811012030515 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Н.Т, 1997 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Эрдэм транс автобус баазад засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 13 дугаар гудамжны 607/Б тоот оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-584/А тоотод хадам эх Ж.Бямбасүрэнтэй эхнэр, хүүхдүүд хөөж явууллаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Бямбасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 23 цаг өнгөрч байхад танай эхнэр хүүхдүүдийг гэрээсээ хөөсөн эхнэр хүүхдүүдээ олж аваарай гэж хэлж залгасан. Ингэж Төгөлдөртэй ярьсны дараа удалгүй Н.Тнайз Жавхаатайгаа хамт ирсэн юм. Орж ирээд шууд миний хоёр хүүхдийг хөөдөг хэн бэ. Чи миний амьдралыг бусниулсан чамайг ална гээд над руу дайраад.., Н.Тирээд над руу дайрч миний үснээс зулгааж миний дээрээс дараад гэдэс хавь руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахин миний үснээс зулгааж толгой руу хэд хэд цохиж байгаад миний толгойг хагалсан...” гэжээ /хх-10-11х/.

Гэрч Б.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...Н.ТБямбасүрэнгийн толгой руу нь 2-3 удаа цохьчихсон. Тэгээд Бямбасүрэнгийн толгой хагарсан бөгөөд би тэр хоёрыг салгаад байж байтал дахин хоёр талаас барьцалдаж аваад болохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн...” гэжээ /хх-16х/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн №4945 дугаар дүгнэлтэд: 

“1.2. Ж.Бямбасүрэнгийн биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугалга, зүүн тавхайн 3-р хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь шинэ байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-28-30/, хохирогч Ж.Бямбасүрэнгийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Миний бие Ж.Бямбасүрэн нь хүргэн болох Төгөлдөрөөс нэхэмжлэлийн 128.000 төгрөгийг авсан нь үнэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-44х/ зэргийн шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-584/А тоотод хадам эх Ж.Бямбасүрэнтэй эхнэр, хүүхдүүд хөөж явууллаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Бямбасүрэнгийн “...Н.Тирээд над руу дайрч миний үснээс зулгааж миний дээрээс дараад гэдэс хавь руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахин миний үснээс зулгааж толгой руу хэд хэд цохиж байгаад миний толгойг хагалсан...” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн №4945 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Н.Т-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал, шүүгдэгч, хохирогч нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Ж.Бямбасүрэнгийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт “...Миний бие Ж.Бямбасүрэн нь хүргэн болох Т-с нэхэмжлэлийн 128.000 төгрөгийг авсан нь үнэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Төгөлдөрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Н.Т болтол шүүгдэгч Н.Т-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН