Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 150/шш2026/00129

 

 

2026           03             18                                          150/ШШ2026/00129

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: *****ББСБ” ХХК-ийн (РД:****) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****овогтой ***(РД:*****)-д холбогдох,

     Зээлийн гэрээний үүрэгт 305,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  **** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь ****2024 оны 08 дугаар 29-ний өдөр 2023-34799 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 409,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.0 хувийн хүүтэй *** тоот зээлийг Хаан банк дахь **** тоот дансанд зээлдэгч Э.Цасчихэр нь шилжүүлэн авсан. Хариуцагч ***нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар: 1. ****тоот зээл 2025 оны 02 сарын 14-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 149,010 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 259,990 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 265 хоногийн хүү 154,317 төгрөг түүнээс хүүнд төлсөн 108,385 төгрөгийг хасаж нийт хүү 45,932, нийт дүн 305,922 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 259,990 төгрөг, нийт хүү 45,932 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг бүгд нийлээд 305,922 /гурван зуун таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***ББСБ” ХХК нь хариуцагч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 305,922 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч ***нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...“****ББСБ” ХХК-иас****-ээс зээлийн гэрээний үүрэгт 305,922 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ****нь нэхэмжлэлийн шаардлага 305,922 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд ****холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд  нэхэмжлэгч *****ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 305,922 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч **** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,827.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Нэхэмжлэгч  ****ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 305,922 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч  ***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,827.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                               ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА