| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00075/И |
| Дугаар | 150/шш2026/000125 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 150/шш2026/000125
2026 03 17 150/ШШ2026/00125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******прокурорын газрын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *********аймгийн *****сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор ******шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно" гэж заасны дагуу өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт "Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана" гэж заасан байна. Мөн хуулийн 31.1 дүгээр зүйлд "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална". 31.6 дугаар зүйлд "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь..." гэж тус тус заажээ. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасанчлан хугацаат цэргийн алба хаах насны хязгаарт хүрч цэргийн алба хаагаагүй ********нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах хэмжээ болох 3,819,299 төгрөгийг төлүүлэх арга хэмжээг холбогдох байгууллага, албан тушаалтнаас авч хэрэгжүүлсэн хэдий ч төлөгдөхгүй байгаа нь төрийн эрх ашигт хохирол учрахаас гадна, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор төрийн байгууллагын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Цэргийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн төрд учирсан хохирол болох 3,819,299 төгрөгийг *******гаргуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 150/ТБ2026/0**** тоот шийдвэрээр "...уригдсан тал ****нь өргөдөлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь *******сумын Засаг даргын тайлбараар тогтоогдож байна. Иймд уригдсан тал *******холбогдох өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна..." гэх үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тухайн иргэний байгаа газар нь тогтоогдохгүй, оршин суух албан ёсны хаягтаа байхгүй тул хариуцагч Г.Алтантүлхүүрийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ****аймгийн ***** сум дахь Сум дундын прокурорын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
********нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь *******аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб-н 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай хүсэлт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь *********** аймгийн *******сумын *******тоот хаягт оршин суудаг талаар тус багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн **тоот тодорхойлолт байгаа боловч уг хаягт оршин сууддаггүй болох нь тус шүүхийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 150/ТБ2026/0***** дугаартай “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч ******аймгийн *****сум дахь Сум дундын прокурорын газрын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн хэрэгт өгсөн нотлох баримтаар “...*******дугаарын утасны дугаартай...” гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****овогт ********* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******аймгийн *******сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА