| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/09290/И |
| Дугаар | 192/ШШ2026/01713 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2026/01713
2026 02 06 192/ШШ2026/01713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***-ид холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, мөн 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь "******* *******" ХХК-ид 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын №23/03 дугаартай "Ажилд авах тухай" тушаалаар "Үйл ажиллагаа хариуцсан захирал"-ын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Миний бие тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ажилтан надад тус гэрээний хувийг ч өгөлгүй авч үлдсэн. Ийнхүү ажиллах хугацаандаа миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж ирсэн. Гэвч хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон захирлын тушаалд дурдагдсан цалин хөлснөөс 2,750,000 төгрөгийг төлж үлдэх цалин хөлсийг огт өгөлгүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ч мөн цаг тухайд нь төлөөгүй. Гэтэл "******* *******" ХХК нь намайг ажлаас халсан, чөлөөлсөн тухай тушаал ч танилцуулалгүйгээр ажлаас халсан. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас халагдах хэмжээний алдаа, дутагдал огт гаргаагүй. Гэтэл намайг ийнхүү ажлаас үндэслэлгүйгээр халсан байдлыг миний бие хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улмаар миний бие Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангах үүднээс ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хорооны хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болж талууд харилцан тохиролцож чадаагүй. Уг тэмдэглэлийг миний бие 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан болно. Улмаар тус шүүхэд 2023 оны дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23647 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Иймд тус шүүхэд дахин хандаж өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандаж байгаа тул намайг "******* *******" ХХК-ийн "Үйл ажиллагаа хариуцсан захирал"-ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. Чөлөөлсөн тушаалыг тухайн оныхоо наадмын дараа компанийн ажилтнаас уцаарлаж хэлсний дагуу мэдсэн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил удаа дараа гаргасан, эсвэл хөдөлмөрийн гэрээнд ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг бид сүүлд нэхэмжлэл гарга******* хариуцагчаас гаргаж өгсөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал дээрээс олж мэдсэн. Ажил олгогч байгууллагын гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь өөрөөр хэлбэл хуулийн үндэслэл, тухайн тушаалын эрх зүйн болоод бодит байдалтай нийцэхгүй тушаал байгаа учраас тушаалыг хүчингүй болгуулаад, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 10,250,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2.Хариуцагч "******* *******" ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "******* Хад ХХК"-ид 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23/03 дугаартай тушаалаар "Үйл ажиллагаа хариуцсан захирал"-ын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч ажилтан надад уг гэрээний хувийг өгөөгүй авч үлдсэн гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь иргэн н.Хүрэлбаатар нь 3.ийг танилцуулж байгууллагадаа инженерээр ажиллуулаач гэсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 07-ноос ажиллуулахаар тохирсон. Гэтэл 3.э нь "Тесо" ХХК-ийн ******* дүүргийн нутаг дэвсгэрт барьж байсан "Акуа Гарден" хорооллын барилга дээр инженерээр ажиллаж байсан учраас 4 дүгээр сарын 08, 09, 10-ны өдөр ажлынхаа зай завсраар ирж, буцан ажилласан. Манай компани Увс аймгийн Улаангом сумын төвд хийгдэх явган хүний замын ажил хийхээр болсон тул ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Хан Цэнгэл" ХХК-ийн барьж байсан барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ажлаа 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зогсоон ажлаа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч дуусгасан. Ингээд Увс аймгийн Улаангом сум руу явж ажиллах бэлтгэлээ хийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлын нээлт хийгээд эхлэхээр тогтож компанийн замын инженер н.Чимгээ нь өвчтэй эхийгээ харж асрахаар Улаанбаатар хотод үлдэх болсон тул ******* инженерийг авч ажиллуулахаар тохиролцон тушаал гаргасан. Манай компаниас 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймагт ажиллахаар гүйцэтгэх захирал н., туслах ажилтан н.Баттөгс, мужаан н.Амгаланбаатар, инженер Б.э нарыг захирал н.Батцэцэг авч явсан. Увс аймгийн төвд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлын нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан үеэс эхлэн инженер 3. э ямар ч ажилд оролцоогүй, Увсынхан их хэл амтай хүмүүс, манай *******мууд энд байдаг тул хэл аманд ормооргүй байна гэх мэт шалтаг хэлээд захирлын машинд орж суучхаад ямар ч ажилд оролцоогүй, хамт олны зураг авхуула******* дуудаад бууж ирээгүй утсаа оролдоод ирээгүй. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс ажил жигдрэн эхлэхэд нутгийн танил найз нөхөдтэйгөө таарлаа, уулзлаа гэх шалтгаар байнга архи уусан байдалтай ажлын байран дээр ирж очин яваад тогтож ажил хийхгүй байсан. Захирал Ц. Батцэцэг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд найз нөхөд гэх хүмүүс болон ажилчдын дэргэд биечлэн уулзаж "Энэ компанид инженерээр ажиллах уу, ажиллахгүй юу гэдгээ хэл, би хот руу н.Чимгээ инженертэй лайваар холбогдон ажил хийж байна, архи ууж сэлгүүцэх гэж Увсад ирээгүй биз дээ гэхэд маргааш нь дахин халамцуу ажил дээр ирсэн. Мөн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө гүйцэтгэх захирал н.ог ганцаараа амарч унтаж бай******* нь хаалгаа тайлахыг шаардаж, улмаар гэрийнх нь бүслүүрийн хайчилж хаяж гэрт орж бэлгийн дарамт үзүүлснээс н. уйлж чичирч суугаагаараа хоносон байсан. Энэ бүх учир шалтгааны улмаас захирал удирдлагын хүрээнд дуудан уулза******* "гаргасан зөрчил болох архи ууж ажлын байранд байнга согтуу байдалтай үзэгдээд алга болдог, ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа болон бэлгийн дарамт үзүүлэхээр завдсан зэрэг үйлдлийг нь дурдан компанидаа инженерээр ажиллуулах боломжгүй байна. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ хийх боломж олдоогүй, согтуу хүнтэй хөдөлмөрийн гэрээний нөхцөл, заалтыг тохирох цаг хугацаа гарсангүй" гэж мэдэгдэхэд 3.э би танай компанид ажиллахгүй гээд тэр өдрөө машинаа унаад Улаанбаатар хот руу явсан болно. Ажлаас гарлаа гэж хэлээд өөрөө шууд явсан атлаа тушаал өгөөгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй. Ажлаас халагдсанаа тодорхой мэдэж өөрөө ажлын байраа орхин 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явсан бөгөөд компанид халагдсан тушаал шийдвэрээ авна гэж нэг ч удаа хандаагүй өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаагүй атлаа ******* дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг ажлаас халагдсан өдрөөс хойш бүтэн 3 сар 22 хоногийн дараа гаргуулжээ. Нэхэмжлэлдээ "Хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон захирлын тушаалд дурдагдсан цалин, хөлснөөс 2,750,000 төгрөгийг төлж үлдэх цалин хөлснийг огт өгөөгүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ч мөн цаг тухайд нь төлөөгүй" гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд "Гомдол гаргагч ажилтны зүгээс намайг өөр ажил хийж бай******* дуудаж энэ ажлыг санал болгож байсан учраас 1,100,000 төгрөг өгье гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэснээс манай компанид ажилд орохдоо өөр компанид инженерээр ажиллаж ирж очиж байснаа өөрөө хүлээн зөвшөөрчээ. ******* 4 дүгээр сард өмнөх ажлынхаа зай завсраар 3 удаа манай компанийн барилга дээр ирсэн, 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ний өдөр хүртэл нийт 13 хоног ажилласан болно. Түүний ирж ажилласан гэх 13 хоногоор тооцон 2,750,000 төгрөгийн цалин олгосныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлд дурджээ. Энэхүү баримтаар 4 сард ажлын завсраараа 3 хоног ирж очиж бүтэн өдөр ажиллаагүй, 10 хоног Увс аймагт ажиллахдаа байнга согтуу ажил дээр ирж, нэг өдөр ч бүтэн ажиллаагүй болон ажилтан н.д бэлгийн дарамт үзүүлж ёс зүйгүй авирласан зэрэг зөрчлийн улмаас ажлаас халагдсан тул 3 болон 10 хоногт даатгал төлөх боломжгүй байсан бөгөөд өмнөх байгууллагадаа даатгал төлөгдсөн гэж байсан болно гэжээ. З.ийг эхлээд ажилд ава******* “Тэсо” компани дээр ажиллаж байсан. Тэгээд “Тэсо” компанийнхаа ажлыг зохицуулаад манайд орж ир, манайх ажил авчихсан байгаа гэсэн чинь тэр ажлаа очиж үзмээр байна. Ямар байна яахаар байна гэсэн чинь за би нэг чөлөө аваад яваад өгье. Манай гэр бүлийн хүн хол газар явуулахгүй. Өөр газар ажиллаж байгаа гэсэн баталгаагаа гаргаад ир, манай компанид орж ирээгүй байж надаас тодорхой хэмжээний тушаал гаргаж болохгүй гэсэн. Тэгэхээр З.ийн шүүх дээр яваад байгаа энэ тушаал хуурамч. Дотор талын хөдөлмөрийн тушаалын зүйл заалтуудыг үзэхэд ямар ч үндэслэл байхгүй. Компьютер дээр байсан загварын тушаал дээр шууд компанийн нэр бичээд гаргаад ирсэн байгаа. Би бардам хэлж чадна. 13 жил барилгын салбарт явж байхдаа өөртөө нэг юмыг аягүй хариуцлагатайгаар авч явдаг тэр нь тушаал. Ялангуяа удирдлагуудын тушаал бол бид нарын гэрээтэйгээ заавал хамт үлдэнэ. Удирдлагуудтайгаа юу ярьдаг вэ гэхээр цалингаасаа хэдэн төгрөгийн ашиг гарах вэ, хэдэн сар ажиллахаар машины урьдчилгаа авах вэ, хэдэн сар ажиллахаар байшинд үйлчилгээ авах вэ гэдэг нь тодорхой зааж өгдөг учраас энэ тушаалдаа заавал хүний гэрээ хамтардаг, шаардлагатай бол манай компани руу аудит оруулаад шалгуулж болно. Ямар нэгэн санхүү бичиг цаас зөрчилгүй ажилладаг. Энэ хүний ажилласан хугацааны цалинг хангалттай сайн өгсөн гэж бодож байна. Анх Хунцэнгэл буюу Яармаг дээр байгаа газар ирж, очоод хэдэн хоног ажилласан байгаа. Увсад очоод ерөөсөө гуравхан хоног ажилласан. 3 хоног ажиллахдаа байнгын согтуурсан. Энийг гэрчлэх хүмүүсийн хавтаст хэрэг дээр оруулчихсан. Зайнаас удирддаг замын инженер н.Чимгээ эгч хүртэл наад хүн чинь худлаа шүү гэсэн. Газраа авахын тулд лам авчраад ном уншуула******* чи энэ компанийг төлөөлж байгаа, үйл ажиллагааны захирал хүн чинь гэсэн ч хуралд туслаад өг гэсэн чинь өө яах юм Увсынхан хүнийг муу хэлээд байдаг юм. Би нэгдсэн журмаар “Тэсо” компаниас гарчхаад албан ёсоор танайд орж ирэхээрээ нэгдье гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ тушаалынханд ор, чи удирдлагын түвшин рүү орж ирмээр байна залуу гэж хэлээд Увсын байрны хашаан дотор 5 хүний хажууд хэлсэн. Тэр 5 хүн миний өөрийн хамаатан учраас хуралд орж ирж болохгүй. Өөрийн хамаатнууд оруулж болохгүй гээд өмгөөлөгч хэлсэн учраас орж ирэхгүй байгаа юм. Тэрнээс манай өөрийн төрсөн дүү хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн надаас нэхэмжлээд байгаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал цаашид би ажилламаар байна гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Удаа дараа талбай дээрээ асуудал гаргаж байсан. Тийм учраас энэ улаан дэвтэр дээр байгаа энэ гомдлын зургийг аваад, энэ улаан дэвтэр бол миний өөрийн дэвтэр буюу ямар ч хүмүүс орсон би энэ хүмүүстэй харилцан яриа хийгээд байдаг. Энэ хүнд ажлын хугацаанд 7, 8 хоног л ажилласан байгаа. Энэ 7, 8 хоногийн дотор үйл ажиллагааны захирлын орон тоо манайд байгаа ч гэсэн үйл ажиллагааны захирал болно гэж ярьсан ч гэсэн яг албан ёсоор манай компани орж ирээд тушаал гараад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Дээрээс нь ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээж ярилцаагүй. Би одоо увс руу гарах гэж байна, та зардлын мөнгө өг гээд л гараад явчихсан. Яагаад гэвэл тэр хүн өөрөө энд ажил хийж байгаагүй. Энэ компанид ажиллаж байсан гэдэг нь энэ өөрийнх нь буцаж явж байгаа хэлж байгаа. Очоод хайнга байгаад байхаар арга ядаад би тэр бүгдийг энэ хуурамч тушаал гээд чи тушаал гээд бариад байгаа юмаа гаргаад ир дээ гэж байгаад чи удирдлагын түвшинд орж ирмээр байна гэж бичиж өгсөн байгаа. Энэ хүн манай компанид цаашид ажиллах ямар ч боломжгүй. Тийм удирдлагын түвшинд орж чадахгүй чадамжгүй, надтай заргалдаад байхаар нь ямар хүнийг би ингэчхэв гээд судлаад үзэхээр удирдлагын түвшний хүн биш байсан. Тийм учраас энэ хүнийг цаашаа ажиллуулахгүй, надад өр байхгүй, мөнгө өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хүн угаасаа анхнаасаа өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Энэ чинь хуурамч. Миний тушаал хөдөлмөрийн гэрээтэйгээ хамт явдаг гэж хэлсэн. Албан ёсоор тушаалаа гаргуулаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол өмгөөлөгчийн хэлж байгаагаар заалтаа хэлээд халах тушаалаа гаргах ёстой. Өмнөх хурал дээр дараачийн хуралд заавал ирнэ гээд өөрөө гарын үсэг зураад явсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би харин хэллээ. *******д ямар ч мөнгө өгөхгүй. Энэ удаагийн шүүх хурал хийнэ гэдэг дандаа манай компанийн талаар ярьчих шиг боллоо. Тэгэхээр энэ хүнд үнэхээр мөнгө өгөхгүй. Яагаад гэвэл энэ хууль зүйн талаар хэлж байна. 1, 2 сарынхан мөнгийг авна гэж яриад байна. Тэр хүн үйлдлээр орж ирээгүй юм. Зүгээр сайн дураараа миний ажлыг очиж үзэхийнхээ хүчинд аваачаад намайг ална, мөнгө өг гээд мөнгө авчхаад эргүүлээд хүний бичиг баримтыг ингэж ашигладгийг би анх удаа харлаа. Энэ надад сургамж боллоо. Тийм учраас би энэнд ямар нэгэн юм өгөхгүй. Надад тэгээд хүн хулхидаж хүний 1, 2 сарын 10,000,000 авч баяждаг ч хүн биш. Би өөрөө хувцсаа тайлаад өөрөө шавраа зуураад, өөрөө замаскаа татаад явдаг хүн. Ажилчидтайгаа хамт адилхан. Тэрнээс би энэ оффис руу ороод суугаад байсан дарга биш. Гараад асууж болно. Манай компанид шалгалтаа оруулж болно. Би 4 компани ажиллуулж байгаа. Зүгээр хэн нэгэн арчаагүй хүмүүс, компанид эмэгтэй хүмүүс их байгаа. Энийг элэг бариад ингэчих юм бол дараа дараагийн аягүй олон хүмүүс хөдөлмөрийн гуравласан гэрчилгээ дээр очихоор хуурамч бичиг аваад өгөөд, ингэж байгаад авчихдаг юм байна гэдэг эхний үндэслэл болох гээд байна. Тийм учраас би өгөхгүй гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/хх 1-2/, “******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №23/03 дугаартай “Ажилд авах тухай" тушаал/хх 3/, нэхэмжлэгч З.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 4/, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хх 5, 60-61/, 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны №10 дугаартай тэмдэглэл/хх 7-9/, Сонигохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2024/23647 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж/хх 10/, итгэмжлэл/хх 26/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.
Хариуцагч талаас: Хариу тайлбар/хх 18-20, 57, 65-67/, итгэмжлэл/хх 21,134,182,187/, “******* *******" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” тушаал/хх 22, 64/, “******* *******" ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 23-25/, “******* *******" ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм/хх 40-57/, “******* *******" ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам/хх 91-99/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.
Шүүхийн журмаар: *******, *******, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №95 дугаартай албан бичиг болон хавсралтууд/хх 37-68/, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/хх 115-119/, Үзлэгийн тэмдэглэл/хх 120-125/, 2025 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн ******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 801 дугаартай албан бичиг болон хавсралтууд/хх 161-169/ зэрэг нотлох баримтуудыг гаргасан.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч ******* хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2023 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацааны цалинд 10,250,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
5.Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “..."******* *******" ХХК-ид 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын №23/03 дугаартай "Ажилд авах тухай" тушаалаар "Үйл ажиллагаа хариуцсан захирал"-ын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн боловч надад хөдөлмөрийн гэрээний хувийг ч өгөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж ирсэн, ажиллах хугацаанд 2,750,000 төгрөгийн цалин өгсөн, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг төлөөгүй, мөн ажлаас халсан, чөлөөлсөн тухай тушаал танилцуулалгүйгээр ажлаас халсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг наадмын дараа мэдэгдсэн ба тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил удаа дараа гаргасан, эсвэл хөдөлмөрийн гэрээнд ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг сүүлд нэхэмжлэл гарга******* тус тушаалаас олж мэдсэн уг тушаал эрх зүйн болоод бодит байдалтай нийцэхгүй тушаал учир хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 10,250,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж,
6.Хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлаа “”... Нэхэмжлэгчийг 2013 оны 04 дүгээр сарын 07-ноос ажиллуулахаар тохирсон боловч "Тесо" ХХК-ийн ******* дүүргийн нутаг дэвсгэрт барьж байсан "Акуа Гарден" хорооллын барилга дээр инженерээр ажиллаж байсан учир мөн сарын 08, 09, 10-ны өдөр ажлынхаа зай завсраар ирж, буцан ажилласан, Увс аймгийн Улаангом сумын төвд хийгдэх явган хүний замын ажил 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэхээр тогтож, ******* инженерийг хотоос авч ирүүлэн ажиллуулахаар тохиролцон тушаал гаргасан, ажил эхлэхээс өмнө 23-ны өдөр Увс аймагт ажиллахаар гүйцэтгэх захирал н., туслах ажилтан н.Баттөгс, мужаан н.Амгаланбаатар, инженер Б.э нарыг захирал н.Батцэцэг авч явсан боловч ажил эхэлсэн үеэс инженер 3.э ямар ч ажилд оролцоогүй, Увсынхан их хэл амтай хүмүүс, *******мууд энд байдаг тул хэл аманд ормооргүй байна гэх зэргээр шалтаг хэлээд захирлын машинд орж суучхаад ямар ч ажилд оролцоогүй, хамт олны зураг авхуула******* дуудаад ч бууж ирээгүй, маргааш өдрөөс ажил жигдрэхэд нутгийн танил найз нөхөдтэйгөө таарлаа, уулзлаа гэх шалтгаар байнга архи уусан байдалтай, түүнтэй 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд биечлэн уулзаж ажил таслахын сацуу архи ууж, гүйцэтгэх захирал н.С-ийг унтаж амарч бай******* нь хаалгаа тайлахыг шаардаж, гэрийнх нь бүслүүрийн хайчилж, гэрт орж бэлгийн дарамт үзүүлсэн зэргээс удирдлагын хүрээнд дуудан уулза******* танай компанид ажиллахгүй гээд тэр өдрөө машинаа унаад Улаанбаатар хот руу явсан, ажлын байраа 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орхин явсан ч халагдсан тушаал шийдвэрээ авъя гэж нэг ч удаа хандаагүй өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаагүй атлаа ******* дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг ажлаас халагдсан өдрөөс хойш бүтэн 3 сар 22 хоногийн дараа гаргуулжээ, 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ний өдөр хүртэл нийт 13 хоног ажилласан хугацааг хоногоор тооцон 2,750,000 төгрөгийн цалин олгосон, ажиллахдаа байнгын согтуурсныг гэрчлэх хүмүүсийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа, анхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
7.Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8.Дараах үйл баримтууд тогтоогдож байна.
8.1.Нэхэмжлэгч ******* хариуцагч “******* *******” ХХК-ид 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс тус компанийн “Үйл ажиллагаа хариуцсан захирал”-ын ажил албан тушаалд үндсэн ажилтнаар, сарын цалинг 4,500,000 төгрөгөөр цалинжуулан ажиллахаар тохиролцсон, цалин хөлсөнд 2023 оны 04 дүгээр сарын 27, 28, 05 дугаар сарын 07-ны өдрүүдээр 2,750,000/500,000+250,000+2,000,000/ төгрөг авсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.
8.2.Хариуцагч тал нэхэмжлэгчийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа ажлын байран дээрээ байхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хамт ажилласан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах завдал гараагүй өөрөө ажлын байраа орхин явсан, хөдөлмөрийн маргаан таслах комисст хожим хандсан, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хэрэглэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан бай******* хандсан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж маргасан.
8.3.Хариуцагч “******* *******” ХХК нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр эхнэртээ ажлаас гарсан тушаал үзүүлэх шаардлагатай гэх тайлбар хүсэлт тавьж, манай байгууллагын журмыг зөрчүүлэн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23/14 дугаар тушаалыг хуурамчаар үйлдэн авч ирж хожим нь зуруулсан хуурамч тушаал хууль зүйн үндэслэл, үр дагаваргүй тушаал тул анхнаасаа хүчингүй, хөдөлмөрийн гэрээ ч түүнтэй байгуулаагүй, өөрөө ажлын байраа орхин явсан, өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн бол мэдэх ёстой байсан үеэсээ бус 3 сар 22 хоногийн дараа ******* дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан нь үндэслэлтэй байна.
8.4.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрч Р.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ирцийн бүртгэлийн улаан дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэргээс нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан, ажлын байраа мөн өдрөөс орхин явсан болох нь тогтоогддог.
8.5.******* ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гомдлоо гаргасан, тус хорооны хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар тэмдэглэлээр талууд тохиролцоонд хүрч чадаагүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь тогтоогдож, ******* тус хорооны хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан.
8.6.Нэхэмжлэгч ******* ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гомдлоо гаргасныг шүүх хүлээн авч мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2024/23647 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн.
8.7.Дээрх шүүгчийн захирамж гарснаас хойш 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болох нь тогтоогдов.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн зүйлийн 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гарган шийдвэрлүүлэхээр заасан.
10.Дээрх үйл баримтууд, Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэн нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж тооцохоор байна.
11.Өөрөөр хэлбэл 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор гомдлоо гарган шийдвэрлүүлэх ёстой атал ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан нь дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эндээс үзвэл эрхээ зөрчигдсөнийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор мэдэх боломжтой шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.
Хариуцагч талын хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаас халсан тушаал гардуулаагүй гэх татгалзал нь түүнийг ажлын байрыг орхин явсан болох нь тогтоогдсон тул үндэслэлгүй юм.
12.Иймээс ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч З.ийн хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2023 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацааны цалинд 10,250,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болно.
13.Шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулан тушаалын хууль зүйн үндэслэл, талуудын маргасан үйл баримтад дүгнэлт хийх боломжгүйг дурдав.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2023 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацааны цалинд 10,250,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч З.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***