Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 149/шш2026/00348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, 426 дугаар байрны 36 тоотод оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр баг, Зуун мод гэх газарт оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3588000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагч Д.*******, хариуцагчийн Ц.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******ид холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3588000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******ийг ******* сумын Улаанбаатар хотын чиглэлтэй хатуу хучилттай авто зам руу үхэр оруулсны улмаас түүний хар зүсмийн үхрийг мөргөж миний жолоодож явсан тоёото камри загварын СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3588000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаас гаруулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Д.******* нь тухайн үед манай үхэр бэлчээрт байсан би орой үхрээ өөрөө хотлуулсан манай үхрийг мөргөөгүй, манай хар зүсмийн гунжин үнээг мөргөсөн бол үхэр ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авах байсан, манай үхэр яагаа ч үгүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцэнэ.

4. Нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальт замаар ******* сумын Хэрх 4 дүгээр баг, Зуунмод гэх газарт зорчин явахдаа хариуцагч Д.*******ийн төв зам дээр зогсож байсан хар зүсмийн шидлэн гунжин үхрийг мөргөсний улмаас нэхэмжлэгч Б.******* эзэмшлийн тоёото камри автомашины крыло, их гэрэл, буфер, хаалга, шанаа зэрэг эд ангид гэмтэл үүсэж 3588000 төгрөгийг хохирол учирсан болох нь ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №2258 дугаартай тайлан, Эрх бүхий албан тушаалтын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн малчин Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйл Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. ...хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариуллагагүй мал тэжээвэр амьтадыг оруулахгүй байх. ...гэсэн заалтыг зөрчсөн тухай магадалгалаа, Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэхэмжлэгч Б.*******ын эзэмшлийн тоёото камри загварын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн гэрэл зураг, осол болох үед хариуцагч Д.*******ийн хар зүсмийн шүдлэн үхрийн гэрэл зураг үйл баримтаар тогтоогдож байна.

5. Тоёото камри загварын СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь нэхэмжлэгч Б.******* байх тул тус тээврийн хэрэгсэлд хариуцагчийн хатуу хучилттай авто замаас дотогш 50 метрт мал оруулсны улмаас зам тээврийн осол болсон ба эд хөрөнгөд учирсан хор уршгийг Б.******* нэхэмжлэх эрхтэй болно.

6.Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.*******ын эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-иар үнэлгээний тайлан гаргуулсан байх ба тус компаниас машины баруун урд крыло нугарч тунарч баруун урд гэрэл хагарч цуурч баруун урд хаалга будаг халцарч зурагдаж баруун шанаа нугарч урд буфер халцарч зурагдаж шууд зардал 2195000 төгрөг, будаг, эд анги солих ажлын хөлс 127500 төгрөг нийт 2322500 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон боловч нэхэмжлэгч Б.******* нь СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ослын улмаас журмын хашаанд 46 хоног байршуулсан зардал 230000 төгрөг, буфер крыло 1800000 төгрөг, их гэрэл 730000 төгрөг, ветнам засвар 600000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 228000 төгрөг нийт 3588000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Б.******* гаргаж тээврийн хэрэгслийг засварласан болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

7.Хариуцагч Д.Цэн-Аюуш нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.*******ийн мөргөсөн гэх үхэр нь манай үхэр мөн боловч Б.******* манай үхрийг мөргөөгүй, манай үхэр зөв зүгээр бэлчээрт явж байсан учраас хохирлыг би хариуцахгүй гэж тайлбарласан.

Гэвч зав тээврийн ослын газарт ажилласан Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Мөнхдэлгэрээс хариуцагч Д.*******ийг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн буюу хатуу хучилттай замд 50м ээс дотогш мал тэжээвэр амьтан оруулсан гэж үзэн магадалгаа гаргасныг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зуран уг зөрчлийн улмаас 10000 төгрөгөөр торгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргасан тайлбар, хэрэгт гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Тиймээс хариуцагч Д.******* нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.*******т учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцан арилгах үүрэгтэй. ...гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.. ... гэж тус тус зааснаар хариуцагч Д.******* нь 3588000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд мөн гэж шүүх дүгнэлээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний дөрийн №01910 дугаартай захирамжаар Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинжилгээний байгууллагаар томилсон боловч томилогдсон шинжээч нар нь эргэлзээ бүхий дүгнэлтийг гаргасан байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 72358 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 72358 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 эх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас гэм хорын хохиролд 3588000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 72358 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ