Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 149/шш2026/00350

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Гармын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******, утас-*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Гармын ******* тоотод оршин суух ******* овогт ******* /рд:, утас-, /-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Г. бид 2012 оны 06 дугаар сарын 05-нд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2010-2012 оныг хүртэл гэрээр орж гарч, 2012 оны 05 дугаар сарын 24-нд хүүгээ төрүүлсэн. Хүүг олоод жирэмсэн байх явцад муу зан чанар мэдэгдээгүй ч хүү томорч гэдэс томрох хэрээр архи уух, агсам тавих шалтгаангүй алга болох зэрэг асуудлууд гарч үл ойлголцол бий болж хэрүүл хийх тоолонд ёс бус үгээр доромжлох, зодох цохих болсон. Ингэж явсаар 2014 онд дахин бие давхар болсноо мэдэж 2015 оны 03 дугаар сарын 27-нд , 2 ихэр хүүгээ төрүүлэхэд нь одоо дахиж архи уухгүй гэж амласан боловч амлалтдаа мөн л хүрэлгүй 2016 оны 7 сард архи ууж ирж хамрыг минь мурийтал цохисон. Тэр үед би салахаар шийдэж аавындаа ирсэн ч нь дахиж тэгэхгүй архи уухгүй гэж амлаж бид буцаж нийлсэн. 2017 онд бид миний ээж, аав, ах дүү бүгд Хөвсгөл рүү ургийн баярт явсан. Тэр үед мөн л архи ууж улмаар биднийг бүх ачаа бараатай нь зам дээр хөсөр хаяад баз хүргэн болох , Нагац ах болох тай хамт явсан. Бид гэртээ ирээд би мөн л салах шийдвэр гаргаж аавындаа байж байхад бэр дүү , өөрийн төрсөн дүү нартай ирж Наадам үзье гэж гуйж авч явсан. Тухайн үед наадам үзье гэж гуйсан. Ингээд л бид буцаж нийлсэн. тэр үед Өмнөговь Таван-толгойн нүүрс тээвэрт ажилд орохоор явсан болно. 2018 оны 03 дугаар сарын 21-нд охиноо төрүүлсэн. Охинтой л болчихвол архи уухгүй гэсэн амлалт бас худлаа байсан. нь тэнд байхдаа архи ууж араар тавьж ирэхдээ мөн л архи ууна. Ийм мэтээр амьдрал үргэлжилж 2025.07.08-нд охиноо төрүүлсэн. охиныг гэдсэнд байхад мөн л архи ууж араар тавьж төрсөн байхад архи ууж агсан тавьж би аргаа бараад 2025 оны 07 дугаар сарын 19-нд цагдаад дуудлага өгч байсан. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 25-нд, 2025 оны 10 дугаар сарын 30-нд араар тавьж миний сэтгэл санаа болон хүүхдүүдийн нөхцөл байдал хэцүү байна. Байнгын архидалт, араар тавилт согтуудаа хүүхдүүдийн хажууд намайг болон хүүхдүүдийг ёс бус үгээр доромжилж, олон удаагийн араар тавилт, худал амлалт зэрэг нь биднийг цаашид хамт амьдрах боломжгүй болгосон. Гэр бүл цуцлах тухай бид хоорондоо ярьж шийдсэн болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу Г.аас гаргуулж өгнө үү

 

Нэхэмжлэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: ... бид хоёр 2011 онд танилцаж үерхэж байгаад хадам болон манай аав ээжийнд байдаг байсан. 2012 оны 05 дугаар сарын 12-нд хүү төрсөн. 2015 оны 03 дугаар сарын 27-нд ихэр хүү , нар төрсөн. Анх төрөхөд л согтуу ирдэг байсан. Намайг араар тавьж удаа дараа гомдоож байсан. 2018 оны 03 дугаар сарын 21-нд охин Б. төрсөн. 2025 оны 07 дугаар сарын 08-нд охин Б. нарыг төрүүлсэн. нь архи уух агсан согтуу тавьж хэл амаар доромжилж араар тавьж байснаас шалтгаалан хэд хэдэн удаа салах шийдвэр гаргаж байсан боловч эвлэрч байсан. Өнөөдөр би эцэстээ тулж гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогоолгох хүсэлтийг гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг. ...мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч С.*******, хариуцагч Г.Бчмбажав нар нь 2011 онд анх танилцаж үерхэж дотно харилцаатай болж 2012 оноос эхлэн нэг гэмт орж хамтран амьдарч 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн №4310000008 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авснаар хууль ёсны гэр бүл болсон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг. ...гэж заасан ба нэхэмжлэгч С.*******, хариуцагч Г. нар хамтран амьдарснаар харилцан адил эрх эдэлж, үүрэг хүлээн эхнэр нөхөр болжээ.

 

Гэрлэгчид нь хамтын амьдралтай байх хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү , , 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Б., 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б. төрсөн болох нь гэрлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэр бүл болон амьдрах хугацаанд бусад гэр бүлийн нэгэн адилаар амьдарч байсан бөгөөд хариуцагч Г. архи согтууруулах удааны зүйл хэрэглэн эхнэртэй агсан согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож, гэр бүлээс гадуур өөр эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоож гэр орондоо ирэхгүй олон хоногоор явдаг зэрэг байдлаас шалтгаалан бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, бие биедээ итгэх итгэлгүй болж 2025 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч Г. нь өөр хүнтэй хамт амьдрах болсон байгаагаас шалтгаалан гэр бүлийн харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон ба хариуцагч Г. нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа болон хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүхэд ямар нэгэн тайлбарыг ирүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. ...гэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. ...гэж, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. ...гэж зааснаар тус шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах саналыг гэрлэгчдэд тавьсан боловч нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, нэхэмжлэгч нь цаашид гэр бүлийн харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байгаа учраас гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Тиймээс гэрлэгчдийн дундаас 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү , , 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Б., 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б. төрсөн насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. ... гэж зааснаар хүүхдүүдээс санал авахад насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг төрсөн эх С.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. ...гэж зааснаар хариуцагч Г. нь өөрийн төрсөн хүүхдүүдийг цаашид харж хандаж тусламж дэмжлэг үзүүлж тэтгэлгийг хуулийн дагуу төлөх саналыг нэхэмжлэгчид гаргасан байгаа учраас хүүхдийг төрсөн эцэг Г.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Тиймээс нэхэмжлэгч С.******* хариуцагч Г. нарын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр тэтгэмж, тэтгэлэг төлөх хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 283302 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400941 дансанд оруулахыг даалгаж, зохигч нар нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч Г.т шүүх хуралдааныг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагч Г. нь өмнө нь шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх хуралдаан хойшилж байсан болохыг дурдаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* *******, хариуцагч ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү ******* овогт ын , 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү ******* овогт ын , ******* овогт ын , 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин ******* овогт ын , 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин ******* овогт ын нарыг төрсөн эх ******* овогт ******* *******ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б., 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б. нарыг 0-11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү , 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү , , 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Б., 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг ******* овогт ******* аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамж 283302 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулахыг даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батгэрэлд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ