2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/02612

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, **** дүүрэг, *** дүгээр хороо, ******* ******* чөлөө 19, өөрийн байр хаягт байрлах ******* ******* банк ХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, **** дүүрэг, *** дугаар хороо, ******* 48 дугаар байр, *** тоот хаягт оршин суух ******* овогт ******* (ИБД:),

 

Хариуцагч: ******* хот, *** дүүрэг, *** дугаар хороо, ** дугаар хотхон, *** дугаар байр, **** тоот хаягт бүртгэлтэй боловч **** дүүрэг, **** дугаар хороо, хотхон, ****дугаар байр, *** тоот хаягт оршин суух ******* овогт ******* (РД:) нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,681,815.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан 16,681,815.44 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Зээлдэгч Б., хамтран зээлдэгч Б. нар ******* ******* банк ХК-тай 2018.09.17-ны өдөр -1 дугаартай Автомашины зээлийн гэрээ байгуулж, 23,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээл авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2018.09.17-ны өдөр -1-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх (фидуци) гэрээ-г байгуулж арлын CW5W-5205895 дугаартай, сувдан цагаан өнгийн Mitsubishi Outlander маркийн автомашиныг барьцаалсан. 2020.04.22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 6 сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Зээлдэгч Б., Б. нар дугаар -1, дугаар -1-3 дугаартай зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн. Банк 2022.09.09-ний өдөр -1-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх (фидуци) гэрээ-ний 4.1.4-д зааснаар автомашиныг хураан авч худалдан борлуулж төлбөрийг ЗГ/RCC180914007 дугаартай гэрээний үүрэгт тооцсон. Иймд Б., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 16,681,815.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага 16,681,815.44 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

 

3. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдагдсан автомашиныг хариуцагч Б. авсан бөгөөд миний бие тус автомашиныг эзэмшиж ашиглаагүй. Б. зээлийн гэрээний үүргийг хүлээх талаар мэдэгдсэн. Иймд тус гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү. гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч төлөх талаар тайлбар гаргасан. ******* ******* банк ХК-аас хариуцагч Б.ээс татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь анх хариуцагч Б., Б.т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,681,815.44 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

1.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Б.т холбогдуулан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

1.2.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК-ийн төлөөлөгч Т. нь 2026.01.28-ны өдөр О.д итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан дурдав.

 

2.Хариуцагч Б. нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ... нэхэмжлэлийн шаардлага 16,681,815.44 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

 

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэж заасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.2.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,359 төгрөг төлснөөс 120,679 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 120,679 төгрөг болон хариуцагч Б.өөс 120,679.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,681,815 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болон нэхэмжлэгч нь хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,359 төгрөгөөс 120,679 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 120,679 төгрөг болон хариуцагч Б.өөс 120,679 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Л.БОЛОРТУЯА