| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2202001130836 |
| Дугаар | 2026/ДШМ/124 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/124
2026 01 28 2026/ДШМ/124
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амартүвшин,
хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд,
яллагдагч Д.Г,
яллагдагч Д.Г, М.Д нарын өмгөөлөгч Х.Чинбат,
яллагдагч Б.Згийн өмгөөлөгч А.Кадирбек,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/6702 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амартүвшин, хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Г, Б.З, М.Д нарт холбогдох 2202001130836 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Яллагдагч Б.З “.....” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн цаг хугацаанд ажиллаж байсан М.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож, хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонг Конг Улсад бүртгэлтэй “.....” ХХК-г “... “.....” ХК-ийн уурхайгаас олборлосон хатуу коксожсон нүүрс нь Говьсүмбэр аймгийн төв болох Чойр хотод худалдан борлуулахаар бэлэн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, “.....” ХХК-ийн нэрээр “..... компани .....” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр TAR-NBL2021/01 дугаартай, “50.000 тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж, тус компаниас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5000 тонн 121 нүүрсний төлбөр болгон шилжүүлсэн 595.500 ам.долларыг буюу тухайн өдрийн Монгол банкаар ханшаар нийт 1.696.859.385 төгрөгийг Голомт банк дахь “.....” ХХК-ийн эзэмшлийн ..... тоот дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан, Улмаар гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “..... компани лимитед” ХХК-ийн шилжүүлсэн 595,500 ам.доллар буюу 1.696.859.385 төгрөгийг эзэмшиж, ашиглан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан;
мөн яллагдагч Б.З, “.....” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн цаг хугацаанд ажиллаж байсан Д.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Урадын дунд хошуунд байрлах “..... трейд” худалдааны ХХК-ийг “... “.....” ХХК нь “.....” ХК-тай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-тэй ажилладаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан “.....” ХХК-ийн нэрээр “..... Трейд” худалдааны ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр WZ/2022-01 дугаартай, “30.000 тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж, тус компаниас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3200 тонн нүүрсний төлбөр болгон шилжүүлсэн 5.248.000 юанийг буюу мөнгөн хөрөнгө Монгол Улсад шилжиж орж ирсэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар нийт 2.505.395.200 төгрөгийг “Голомт” банк дахь “.....” ХХК-ийн эзэмшлийн ..... тоот дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол залилсан,
улмаар гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “..... трейд” худалдааны ХХК-ийн шилжүүлсэн 5.248.000 юань буюу 2.505.395.200 төгрөгийг эзэмшиж, ашиглан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Г, М.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Прокуророос яллагдагч М.Дий урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбарууд хэрэгт авагдсан байх боловч ялуудын гүйцэтгэл хангагдсан эсэх тал дээр хавтаст хэрэгт баримтгүй, анзаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Мөн Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 202 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор М.Дийг “.....” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Б.Зтой урьдчилан үгсэн тохиролцож, хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонг Конг Улсад бүртгэлтэй “.....” ХХК-г “... “.....” ХК-ийн уурхайгаас олборлосон хатуу коксожсон нүүрс нь Говьсүмбэр аймгийн төв болох Чойр хотод худалдан борлуулахаар бэлэн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, “.....” ХХК-ийн нэрээр “..... компани .....” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр TAR-NB2021/01 дугаартай, “50.000 тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж, тус компаниас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5000 тонн нүүрсний төлбөр болгон шилжүүлсэн 595.500 ам.долларыг буюу тухайн өдрийн Монгол банкаар ханшаар нийт 1.696.859.385 төгрөгийг Голомт банк дахь “.....” ХХК-ийн эзэмшлийн ..... тоот дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан,
улмаар гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “..... компани .....” ХХК-ийн шилжүүлсэн 595.500 ам.доллар буюу 1.696.859.385 төгрөгийг эзэмшиж, ашиглан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
яллагдагч Д.Гийг Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 203 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “.....” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Б.Зтой урьдчилан үгсэн тохиролцож, хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Урадын дунд хошуунд байрлах “..... трейд” худалдааны ХХК-ийг “.....” ХХК нь ".....” ХК-тай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-тэй ажилладаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан “.....” ХХК-ийн нэрээр “..... Трейд” худалдааны ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр MB-WZ/2022-01 дугаартай, “30.000 тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж, тус компаниас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3200 тонн нүүрсний төлбөр болгон шилжүүлсэн 5.248.000 юанийг буюу мөнгөн хөрөнгө Монгол Улсад шилжиж орж ирсэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар нийт 2.505.395.200 төгрөгийг “Голомт” банк дахь “.....” ХХК-ийн эзэмшлийн ..... тоот дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол залилсан, Улмаар гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “..... трейд” худалдааны ХХК-ийн шилжүүлсэн 5.248.000 юань буюу 2.505.395.200 төгрөгийг эзэмшиж, ашиглан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон хэмээн холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаартай “яллах дүгнэлт”-ийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт яллагдагч М.Д.Г, М.Д нарын үйлдлийг орхигдуулан зөвхөн яллагдагч Б.Згийн үйлдлийн талаар дурдсан байх тул шүүх зөвтгөх боломжгүй болно. Нэгдүгээр хавтаст хэргийн 57 дахь талд мөрдөгчийн тогтоолоор Б.Бг орчуулагчаар томилсон боловч А.Эыг томилсугай гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах шаардлагатай. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Гэтэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
яллагдагч Д.Г, М.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн “2402001710397” дугаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Г, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амартүвшин давж заалдах гомдолдоо: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “.....” ХХК түүний захирал Д.Г, Б.З гэх этгээдүүдтэй нийт 30.0000 тонн коксожсон нүүрсийг худалдан тохироход тэдгээр хүмүүс нь гэрээгээр халхавчлан хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан эхний татан авалт болох 3,200 тонн нүүрсийг авахаар урьдчилгаа болох 6.246.000 юань буюу тухай өдрийн ханшаар 2,506,969,600 төгрөгийг “.....” ХХК-ийн Голомт банкны ..... тоот данс руу шилжүүлсэн гэгч дээрх этгээдүүд нь тэр мөнгийг өөр зүйл зарцуулж мөнгө угаах, залилах гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлтийг үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан байдаг.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг энэхүү хэрэгт бүхий л талаас нь тогтоосон гэж үзэж байна. Гэтэл шүүхээс яллах дүгнэлтийг хууль зүйн шаардлага хангаагүй мөн энэхүү хэргийн хохирогчоос шилжүүлсэн 5.248.000 юань буюу 2.505.395.200 төгрөгийг эзэмшиж, ашиглан түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийн сэдэлт, зорилгыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох нь зүйтэй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Иймээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаартай Яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт яллагдагч Д.Г, М.Д нарын үйлдлийг орхигдуулан зөвхөн яллагдагч Б.Згийн үйлдлийн талаар дурдсаныг шүүх зөвтгөх боломжгүй, хуульд заасан яллах дүгнэлтийн шаардлага хангаагүй гэж үзжээ. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаартай Яллах дүгнэлтийн хоёрдугаар хэсэг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт яллагдагч Б.З, М.Д нар нь урьдчилан үгсэж тохиролцож, хамтран “.....” (ХонгКонг) Лимитед Компанид их хэмжээний хохирол учруулж залилсан, гэмт хэргийн замаар олсон мөнгө, хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаах гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үйлдэл оролцоог тодорхой дурдаж, үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Иймээс яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсонгүй. Яллагдагч М.Дий урьд ял шийтгэгдсэн ялуудын гүйцэтгэл хангагдсан эсэх тал дээр баримтгүй, анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлийн тухайд энэхүү баримтыг хавтаст хэрэгт хавсаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд талуудаас шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргах замаар нөхөн гүйцэтгэгдэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял ногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Хохирогч “.....” (ХонгКонг) Лимитед Компани нь ковид цар тахлын ид дэгдэлтийн үед буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч нартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн оны 03 дугаар сарын 11-ний өдөр 595,500 ам.доллар буюу 1,696,859.385 төгрөг шилжүүлж өнөөдрийг хүртэл 5 жил гаруй хугацаанд хэрэг шалгагдахад нүүрсээ ч, мөнгөө ч авч чадаагүй хохирч яваа билээ. Эрүүгийн хэргийн шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлж, хор уршгийг арилгадаг. Гэтэл энэ хэргийн хохирогч байгууллагууд нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, солилцооны зүйл болсон хагас коксожсон нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр жил бүр нэмэгдэж байгаа зэргийг харгалзвал бидний олох байх орлого, алдагдсан боломжийн өртгийг хэмжих аргагүй юм. Уг эрүүгийн хэрэг нь дөрвөн жил гаруй шалгагдаж, мөрдөн шалгах ажиллагаа удааширсан, 13 хавтаст хэрэг, 3100 гаруй хуудастай, хавтаст хэрэгт яллагдагч нарын гэрээгээр халхавчилж, өөрт байхгүй нүүрсийг байгаа мэтээр итгүүлж хохирогч нарыг залилсан гэмт хэргийн санаа, сэдэлт, зорилго тодорхой харагддаг ба хохирогч “.....” (ХонгКонг) Лимитед Компанийн хувьд уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/6702 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Б.З нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нүүрсний төлбөрт орж ирсэн мөнгөний захиран зарцуулалтын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцах үедээ уншиж танилцсан байх гэж бодож байна. “.....” ХХК-т нийлүүлэх ёсттой нүүрс нь 2022 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд хадгалагдаж байгаа. Миний бие нүүрс хадгалагдаж байгаа талбайн эзэмшигчид хандаж “нүүрс хадгалж байгаа гэх тодорхойлолт гаргаад өгөөч” гэж гар утсаар хэлж цахим хаягаар хүсэлт илгээж байсан. Гэвч тодорхойлолт гаргаж өгөөгүй. Нүүрс хадгалж байгаа талбай эзэмшигч хариу өгөхгүй байсан учраас хэргийг шалгаж байгаа мөрдөгчдөө нүүрс байгаа талбай болон хариуцдаг хүний талаар хэлж шалгуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан боловч мөрдөгч мөн хүсэлтийг маань авч хэлэлцээгүй. Нүүрс одоог хүртэл хадгалагдаж байгаа болохыг нотлох баримт надад байгаа, тэр нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “.....” группийн захирлын бичсэн мессеж буюу тэрээр над руу “танай нүүрс талбай дээр байгаа шүү” гэж бичсэн байдаг. Мөн Чойр суманд ажилладаг М гэх хүн талбай дээр нүүрс байгаа болохыг хэлсэн. Миний бие хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Уг хэрэгт шалгавал зохих зүйлүүд болон холбогдох баримтуудыг дутуу цуглуулсан байна гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Д.Гийн өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокуророос шүүх рүү шилжүүлсэн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч М.Д, Д.Г нар нь уг хэрэгт ямар үйлдэл оролцоотой болохыг дэлгэрэнгүй бичээгүй зөвхөн Б.Згийн үйлдэл оролцоог бичсэн байдаг. Мөн уг хэрэг дээр нотолбол зохих байдлуудыг шалгаагүй, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй нөхцөл байдал хавтаст хэргээс харагддаж байна. Манай үйлчлүүлэгч Д.Гийг яллагдагч Б.Зтой үгсэн тохиролцож 2,5 тэрбум төгрөгийг “.....” ХХК-иас залилж, мөнгө угаасан гэж буруутгагддаг боловч тухайн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар нарийвчилсан тогтоогоогүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1,8 тэрбум мөнгө нь “..........” ХХК-ийн данс руу шилжсэн байсан. Энэ компани нь “.....” компанид хөрс суулгалтын ажил хийсэн нүүрс авах эрхтэй компани байсан. Хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амартүвшин нь яллагдагч нарын үйлдэлд залилах гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч яллагдагч Д.Г, М.Д нарт гэрээн дээр гарын үсэг зурсан үйлдэл байгаа, тэгэхдээ тухайн мөнгөний захиран зарцуулалт дээр оролцсон үйлдэл байхгүй. Д.Г, М.Д нарын уг хэрэгт ямар оролцоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Прокуророос Д.Гийг 75,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж яллах дүгнэлтдээ дурдсан байдаг. Гэвч тэрээр тухайн 75,000,000 төгрөгийг хохирогч “.....” ХХК-ийн нягтлан О хүлээлгэж өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч 75,000,000 төгрөгийг нягтлан О хүлээлгэж өгсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Оэс гэрчийн мэдүүлэг авах ёстой байхад уг ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Хохирогч ““.....” ХХК-ийн авах гэж байсан нүүрс “.....” гэх компанийн талбай дээр хадгалагдаж байсан. Гэвч түрээсийн төлбөр буюу нүүрс хадгалалтын төлбөрийг өгөөгүйн улмаас захилагч компанийн нүүрсийг нийлүүлж чадаагүй нөхцөл байдал бий болсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч нарын зарж борлуулах гэж байгаа нүүрс нь бодит байдал дээр байсан, байгаагүй эсэхийг нягтлахгүйгээр, зохиол байдлыг зориудаар бий болгож гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагаа хийлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч Д.Г нь нүүрс хадгалж байгаа компанийн нэрийг мөрдөгчид хэлж, нүүрс хадгалж байгаа гэх баримтыг гаргуулж авмаар байгаа хүсэлтийг гаргасан боловч мөрдөгч хүсэлтийг хүлээж аваагүй. Нийслэлийн прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлт нь хэргийн бодит байдал, яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэл санаа зорилгыг бүрэн тогтоож чадаагүй яллах дүгнэлт байсан. Хохирогч “.....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амартүвшин нь гомдолдоо нүүрс өөр этгээд рүү шилжсэн гэх зүйлийг дурдаж байна. Нүүрсийг худалдан борлуулж байх цаг хугацаа нь ковид буюу цар тахал гарсан үе байсан тухайн үед нүүрс Говьсүмбэр аймгийн Чойр суманд “108 ойл” компанийн агуулгахад хадгалагдаж байсан. Цар тахлын улмаас нүүрсээ худалдаж авсан компаниуд руу явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул нүүрс авах боломжтой компанид худалдахаар болж “Улаан цав” гэх компанид зарсан. Нүүрс өөр компанид зарагдсан тул “.....” ХХК-иас “.....” ХХК-тай төлбөр тооцоо барагдуулах гэрээг байгуулж авсан төлбөрөө буцааж шилжүүлсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаас миний үйлчлүүлэгч нарт гэмт хэргийн сэдэл санаа зорилго байсан эсэх эргэлзээтэй байгаа тул хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж бодит байдлыг хөдөлбөргүйгээр тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч М.Б.Згийн өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарртаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байна. Яллагдагч М.Д нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, тэрээр сүүлд 2024 онд 04 дүгээр сарын 11-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 40,000,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн. Яллагдагч М.Д нь тухайн торгуулийн ялыг биелүүлсэн эсэхийг холбогдох байгууллагаас тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллах дүгнэлтийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс захирамжийн уг заалтыг мөн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Прокурор яллах дүгнэлтдээ “...яллагдагч Б.З, М.Д, Д.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн...” гэж тусгасан атлаа хэргийн товч агуулга дээр зөвхөн яллагдагч Б.Згийн үйлдэл оролцоог л бичсэн байдаг. Тодруулбал, яллах дүгнэлтэд яллагдагч М.Д, Д.Г нарын үйлдлийн талаар тусгаагүй байсан. Анхан шатны шүүхийн захирамж нь үндэслэл бүхий гарсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзсэн учир эсэргүүцэл бичилгүй хүлээж авсан байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс:
-яллагдагч М.Дий урьд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн шүүхийн шийтгэх тогтоолуудын ялуудын гүйцэтгэл хангагдсан эсэх баримтгүй,
- “Яллах дүгнэлт”-ийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт яллагдагч М.Д.Г, М.Д нарын үйлдлийг орхигдуулан зөвхөн яллагдагч Б.Згийн үйлдлийн талаар дурдсанг шүүх зөвтгөх боломжгүй,
- Нэгдүгээр хавтаст хэргийн 57 дахь талд мөрдөгчийн тогтоолоор Б.Бг орчуулагчаар томилсон боловч А.Эыг томилсугай гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах шаардлагатай гэсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Энэхүү мөрдөн шалгах ажиллагаануудыг хийх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал мөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “..... .....” ХХК болон “.....” ХХК нь тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг компаниуд бөгөөд тусдаа өөр өөр тамгатай, хоорондоо харилцан хамааралгүй талаар тухайн байгууллагын холбогдогч болон гэрч Э.Уянга нар мэдүүлсэн. Гэтэл “..... .....” ХХК нь “.....” ХК, “.....” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг хийж, уг гэрээгээр гаалийн бүрдүүлэлт хийхэд “.....” ХХК-ийг төлөөлж яллагдагч Д.Г гарын үсэг зурж “..... лимитед” ХХК-ийн тамга дарагдсан /7х 60/.
Түүнчлэн “.....” ХК-тай нүүрс худалдан авах гэрээ болон улсын хилээр нүүрс гаргах мэдүүлэгтэй холбоотойгоор “.....” ХХК болон яллагдагч Д.Гын данс руу “.....” ХХК-иас “..... .....” ХХК-ийн өмнөөс гэх утгатай мөнгийг шилжүүлж өгсөн /6хх 74 хуудас, 7хх 4/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд эдгээр үйл баримтуудыг шалгах ажиллагааг нэг мөр хийх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлд нэмж дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ