Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 319/ШШ2025/00758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* ******* ******* тоотод оршин суух, Өтгөс овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* *******, ******* ******* тоотод оршин суух, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,52,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Б. удаа дараа боломж олгосон. Энэ хүүхдийг 2 жилийн хугацаанд төлбөрөө барагдуулах байх гэж хүлээсэн. 1,000,000 төгрөг өгсөн гэж хэлээд байгаад асуудалд эргэлзэж байна. Дахиж дансаа шүүж харна. Харин 1,300,000 төгрөг өгсөн гэх асуудал нь нийт нэхэмжилсэн мөнгөн дүнд орчихсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 13,52,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: .... нь Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдардаг гэдэг хүнээс гар утас худалдаж авахаар надаар дамжуулан 3 удаа захиалга өгсөн бөгөөд би Д.******* утас авахаар миний данс руу шилжүүлсэн мөнгийг би тэр дор нь гэдэг хүний данс руу шилжүүлж, 2 удаагийн захиалгаар 1 ширхэг утсыг хүлээн авсан.

2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр утас захиалахаар шилжүүлсэн 11,62,660 төгрөгийггаар дамжуулан лүү шилжүүлсэн. Мөнгийг хүлээж авсан боловч утсаа ирүүлээгүй. Миний бие Д.******* над руу шилжүүлсэн мөнгийг цаг хугацаанд ньн данс руу шилжүүлсэн тул энэ мөнгийг би хариуцан төлөх үүрэггүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгнө. нь надад холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 243600034 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.4-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү ... гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ын зүгээс 2024 оны 0 дугаар сар Д.******* эзэмшлийн данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлж, 2024 онд 2 гар утас өгсөн бөгөөд 1 гар утас 1,300,000 төгрөг, 1 гар утас 1,00,000 төгрөгийн үнэтэй байсан гэж тайлбарласан. Тухайн гар утаснуудыг 2023 оны 11 дүгээр сараас хойш өгсөн бөгөөд эдгээр мөнгөнүүдийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасуулж тооцуулаад, үлдэгдэл 7,52,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа ....гэв.

4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Д.******* депозит дансны хуулга, зурвас, чатны зураг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн эрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол, Ховд аймгийн Прокурорын газрын 2025оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол,   депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагч талаас Төрийн Ховд салбарын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 51/759 дугаартай тодорхойлолт, Ховд салбарын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 566/2025/710 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаас 11,62,000 төгрөгийг гаргуулж, алданги 1,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. Миний хувьд 1,000,000 төгрөгийг хасаж тооцоод нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ын 1,00,000 төгрөгийн гар утасны хувьд өөрөө луйвар хийсэн. Манайд гар утсаа өгсөн боловч буцаад 7 дугаар сургуульд суралцдаг охин эгч намайг очоод аваад ир гэж хэлсэн гэхээр нь манай нөхөр хайхрамжгүй байдлаар өгөөд явуулсан байсан. Би нөгөө хүүхнээс мөнгөө авах гэсэн боловч аас мөнгө авах ёстой гэж хэлээд өгөөгүй. Ингэхээр тухайн 1,00,000 төгрөгийн гар утас ын тооцоонд оруулах боломжгүй. Харин 1,300,000 төгрөгийн гар утасны үнийг хасаж тооцоод нэхэмжлэл гаргасан гэв.

2.2. Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сараас хойш өгсөн бөгөөд эдгээр мөнгөнүүдийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасуулж тооцуулаад, үлдэгдэл 7,52,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, Бусад мөнгөн дүнг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

.Хэрэгт авагдсан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч  болон хариуцагч нар нь 2023 оны 11 дүгээр сараас гар утас худалдах худалдан авахаар амаар тохиролцож мөнгө шилжүүлж байсан нь хуулга болон хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тухай прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

 Хариуцагчаас 1 сая төгрөг, 1,300,000 төгрөгийн болон 1,00,000 төгрөгийн утсыг 2024 оны 06 сард буцаан өгсөн үүнийг хасаж тооцох ёстой гэдэг боловч нэхэмжлэгчээс 1,00,000 төгрөгийн гар утсыг буцаан хүргүүлсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнд *******тсан байгаа, Өдийг хүртэл ямар ч гар утас өгөөгүй, мөнгө ч өгөөгүй  гэх тайлбар үндэслэлтэй хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”   үүргээ биелүүлээгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж утасны үнийг шилжүүлж байсан нь талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол ангын гэрээг бичгээр хийнэ” заасан бөгөөд зохигчид худалдан, худалдан авах гэрээг бичгээр байгуулах шаардлага хангаагүй тул нэхэмжлэгчээс  алданги нэхэмжлэх эрхгүй болно.

Иймд 2023 оны 11 сараас гар утас худалдан авахаар хариуцагч аас 11,244,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг хангаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 11,244,000 төгрөгт ногдох 201,62 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч аас 11,62,000 (арван нэгэн сая зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 201,16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС