| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00587/И |
| Дугаар | 319/ШШ2025/00762 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 319/ШШ2025/00762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18 тоотод *******лах, ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, 2-р баг, Баатархайрхан, ******* ******* *******, ******* тоотод оршин суух, ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,115,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,
Хариуцагчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ******* газраас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* газрын конторын барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө 935,042,450 (есөн зуун гучин таван сая дөчин хоёр мянга таван зуун дөч) төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тендер зарлаж, шалгарсан “” ХХК-тай 2*******3 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” тухай №КБ- 2*******3/06 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагч ******* ******* ******* ******* нь тендерт тусгасан төлбөрийг төлөх, гүйцэтгэгч “” ХХК нь Баян-Өлгийн аймгийн ******* газрын конторын зоориндоо 8 машины зогсоол, 14 ажлын өрөө, 5 айлын орон сууц бүхий 24x12 метрийн төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетонон хучилттай, 360 мм-ийн блоктой, 150 мм-ийн эрдэс хөвөн дулаалгатай, 10 мм-ийн зузаан торон шавардлагатай, 3 давхар 3254.4 шоо метр эзэл хүүтэй барилга угсралтын ажлыг 2*******3 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эхэлж, 2*******3 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр дуусган ашиглалтад оруулах үүрэг тус тус хүлээсэн. Захиалагчаас гүйцэтгэгчид барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай бүр нь буюу 2*******3 онд 351,400,000 төгрөг, 2*******5 онд 297,099,317 төгрөг, 2*******6 онд 286,542,540 төгрөг, нийт 935,042,450 төгрөгийг 100 хувь шилжүүлэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч “” ХХК нь 2*******3 онд барилгын ******* хувийг гүйцэтгэсэн ба үүнээс хойш барилга угсралтын ажлыг огт хийлгүй орхисон, тодорхойгүй шалтгаанаар удаашруулсан зэргээс үүдэн нэмэлт гэрээ байгуулах шаардлага үүсэж 2*******4 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр №КБ-2*******4/******* дугаартай гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг сунгаж, 2*******5 оны 7 дугаар сарын 10-ны өдөр барилгыг ашиглалтад оруулахаар тохиролцон боловч 2*******5 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барилга угсралтын ажлыг захиалагчид хүлээлгэн өгөх асуудлыг улсын комиссоор хэлэлцүүлсэн. ******* комиссын хурлаар “...14 хоногт багтаан комиссоос өгсөн даалгаврын биелэлтийг гаргаж, ...дутуу ажлыг хийж гүйцэтгэх, ...хүйтний улиралд хийгдэх боломжгүй ажлыг 2*******6 оны хавар дулаарах үед гүйцээж хийхээр ашиглагчтай гэрээ байгуулахыг “” ХХК-ийн захирал ид даалгаж, 2*******5 оны 12 дугаар сарын 09-ний өдөр барилга, байгууламжийг контор болон орон сууцны зориулалтаар ашиглахад хангалттай гэж үзэн акт үйлдэж, Баян-Өлгий аймгийн ******* газрын барилгыг мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Харин дутуу ажлыг гүйцэтгэх агуулга бүхий барилга угсралтын нэмэлт гэрээг талууд 2*******6 оны 3 дугаар сарын 31-ний өдөо /№КБ-2*******6/*******/ байгуулсны дагуу “” ХХК нь үлдсэн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ийнхүү барилга ашиглалтад орсноос хойш 2 жилийн дараа буюу 2*******8 оноос эхлэн халаалтын систем доголдож, ******* гаруй радиатор хагарч ус алдах, дээврээс ус гоожиж, өрөөний гэрэлтүүлэг шатах, хана таазны шавар унах зэрэг нөхцөл байдал үүсэж тус аймаг дахь мэргэжлийн байгууллагуудаар шалгуулахад радиаторуудыг солих, сантехникийн тоноглол болон цэвэр усны шугамуудыг засах, цахилгаан хүчдэлийн хэлбэлзэл даах аппраттай байх шаардлагатай талаар дүгнэлт гаргасан. Улмаар Баян-Өлгий аймгийн ******* газраас Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “...Барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна” гэж тус тус заасны дагуу яаралтай засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх шаардлагатай талаар 2*******8 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “” ХХК-д албан бичиг хүргүүлсэн боловч зохих хариу өгөөгүй, ажил хийж гүйцэтгээгүй тул чанар муутай бариг.га бариулж, ашиглалтад өгсөн эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдолд 2*******8 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татан холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж, 378 дугаартай цагаатгах тогтоолоор “...ийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субьектив шинж хангагдахгүй байна. ...бариулсан барилга нь чанар муутай барилга гэж үзэх үндэслэлгүй. ...чанар муутай барилга гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, заавар, стандартын шаардлагад нийцэхгүй барилгын үндсэн хийц, бүтэц, зориулалтын хувьд ашиглах боломжгүй нөхцөл байдлыг ойлгодог. Гэтэл ийг буруутгаж буй үйлдлийн тухайд хохиролд тооцож буй 95,115,145 төгрөгийн нотлох баримтуудтай танилцахад барилгын дээврийн ажилд 7,500,000 төгрөг, дотор халаалтын систем дахин хийгдсэн ажилд 37,425,994 төгрөг, хийгдээгүй дутуу хийгдсэн ажлын төсөвт өртөг 50,189,151 төгрөг гэж тооцсон ...үндэслэл нь уг барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх үндэслэлд хамаарахгүй. ...Иргэний хууль, Барилгын тухай хуульд зааснаар захиалагч нь барилгын чанартай холбоотой аливаа шаардлагыг гүйцэтгэгчид 'гавих, шаардах эрхтэй ...гэрээний биелэлтээс шалтгаалсан зардлуудыг гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой...” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 878 дугаар магадлалаар “...2*******8 оны 4 дүгээр сараас эхэлж үүссэн маргааныг тухайн барилгын захиалагч ба гүйцэтгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ, улсын комиссын 2*******5 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх “гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой” гэж үзэх үндэслэлтэй байна. Тодотговол, захиалагч ба гүйцэтгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ, улсын комиссын хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд гүйцэтгэх тал нь тухайн барилыг ажлыг гүйцэтгэх хүрээнд дутуу ажлыг гүйцээн биелэлт гаргах, хянуулах, мөн хүйтний улиралд хийгдэх боломжгүй ажлуудыг 2*******6 оны хавар дулаарах үед гүйцээж хийхээр ашиглагчтай гэрээ байгуулах зэрэг зөрчил, гологдлыг арилгах үүрэг хүлээж байсан байх тул захиалагч нь барилгын үе шатны зарим ажлын зөрчил, гологдол, эд материал, холбогдох хэрэгслийн завсарт хамаарах зардлын талаар иргэний журмаар гомдлын шаардлага гаргах боломжтой...” гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.”, 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсгийн 350.1.6 дахь заалтад “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Гэтэл гүйцэтгэгч “” ХХК нь Баян-Өлгий аймгийн төвд ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн боловч зураг төсөвт тусгагдсан ажлыг огт хийгээгүй, мөн дутуу, чанар муутай хийж хуулиар болон ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн “” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг, хуульд заасан баталгаат хугацаанд засварын ажлыг хийж гүйцэтгээгүй тул Баян-Өлгий аймгийн ******* газрын хэвийн үйл ажиллагааг явуулах үүднээс 2020 онд барилгын дээврийн ажлыг 7,500,000 төгрөгөөр засварлуулсан, барилгын сантехникийн ажлыг гүйцэтгүүлэхээр тендер зарлан ‘ ” ХХК-тай гэрээ байгуулж, засварт 37,425,994 төгрөг зарцуулсан, барилгыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын төсөвт зардал 50,189,151 төгрөг болсон нь дээрх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ." гэж зааснаар хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах нөхцөл бүрдсэн ба мөн зүйлийн 352.2.2 дахь хэсэгт “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж зааснаар засвар үйлчилгээ хийсэн болон хийгдээгүй ажлын зардал болох 95,115,145 төгрөгийн хохирлыг “” ХХК-иас гаргуулан, нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэл гаргав. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.2 дахь заалтад “үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.”, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, ...хүртэл үргэлжилнэ” гэж тус тус заасан бөгөөд уг асуудалтай холбоотой эрүүгийн хэрэг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн тул энэ үеэс шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа болохыг дурдъя ...гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу талбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .... ******* Ерөнхий Прокурорын газрын Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ховдын Тулга” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 95.115.145 төгрөг гаргуулахыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч хуулийн этгээдийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн ******* мөрдөн шалгах ажиллагаа явуулж тус дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ны өдрийн 2023/ШЦТ/378 дугаар цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт ... одоо барилга үйл ажиллагааны чиглэлээр бүрэн ашиглалтад орсон байх бөгөөд гэрээний биелэлтээс шалтгаалсан зардлуудыг гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар... шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих... гэснээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. ... ******* яллагчийн шүүгдэгч ийн гэм буруутай, чанар муутай барилга бариулж, ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас 95 1 15 145 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн ******* дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна... гэж тус тус дүгнэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 31-ны өдрийн №2023/ДШМ/878 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт... ******* комиссын Баян-өлгий аймгийн Прокурорын газрын контор, орон сууцны барилгыг зориулалтаар ашиглахад хангалттай хэмээн ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрсөн актыг 2*******5 оны 12 сарын 21-ны өдөр гаргасан, түүнчлэн чанар муутай барилга баригдсан гэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул барилгын чанарын асуудалд хамааралгүй буюу барилга дахь дулаан дамжуулах буюу халаалтын системийн хэрэглэгдэхүүн болох паар, мөн барилгын дээвэр, бусад зарим материалыг солих, засварлахтай холбоотойгоор 2*******8 оны 4 сараас эхэлж үүссэн маргааныг тухайн барилгын захиалагч ба гүйцэтгэгч талуудын хооронд хийгдсэн үндсэн ба нэмэлт гэрээ,******* Комиссын 2*******5 оны 12 сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл,Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна...гэж тус тус дүгнэсэн. 2*******5 оны 12 сарын 09-ны өдрийн №33 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар конторын болон орон сууцны зориулалтаар ашиглахад ханалттай гэж үзэн захиалагч байгууллагын мэдэлд 2*******5 оны 12 сарын 21-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтээр энэхүү үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш Иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг цагаатгасан. Иргэний журмаар хэргийг хэлэлцэхэд гомдлын шаардлага гаргах хугацааны асуудал зайлшгүй яригдах нь зүйтэй. 2021 оны 07 сарын 19-ны өдрийн Баян-өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтан нарын дүгнэлт, мөн 2021 оны 10 сарын 10-ны өдрийн шинжээч болон, Барилга хөгжлийн төвийн эрх бүхий албан тушаалтан нарын дүгнэлт гарсан.
Гэтэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол гарвал 6 сарын дотор, 1 жил, 3 жилийн дотор тус тус гомдлын шаардлага гаргах хугацааг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл 2*******5 оны 12 сарын 09-ны өдөр комисс хүлээн авч 2021 оны 07, 10 дугаар саруудад зөрчил дутагдалд дүгнэлт гаргуулсан нь даруй 6 жил өнгөрсөн байхад гомдлын шаардлага гаргасан нь дээрх Иргэний хуулийг зөрчсөн үйлдэл. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдаг. Түүнчлэн 2023 оны тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсны дараа даруй 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 75 -н хугацаа үл хамаарах бөгөөд дээрх гомдлын шаардлага гаргах хугацааг энэхүү маргаанд үйлчлэх ёстой юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэв.
3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, ******* ******* ******* газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотоод албан бичиг, Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нэмэлт гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын контор, орон сууцны нэгдсэн барилга БУА дуусаж ажиглагч байгууллагад хүлээлгэн өгөхтэй холбогдсон ашиглалтад авах комиссын хурлын 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17/2*******5 дугаартай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2*******5 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын контор, орон сууцны нэгдсэн барилгын ******* комиссоос гаргасан дутуу ажлын жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 2*******6 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн КБ-2*******6/******* дугаартай нэмэлт гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мэргэжлийн хяналтын ******* байцаагчийн 2*******8 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04-07-004/37 дугаартай дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлзий аймгийн ******* газрын 2*******8 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/175 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын дотор халаалтын системийн засварын ажлын төсвийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, материалын болон тээврийн зардлын тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, машин механизмын зардлын тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ийн 2*******8 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мэргэжлийн хяналтын ******* байцаагчийн 2*******8 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04-07-004/351 дугаартай дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2*******8 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ерөнхий ******* газрын 2*******8 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/3632 дугаартай “Гомдол гаргах тухай” албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/378 цагаатгах тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ДШМ/878 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* барилгын хийгдээгүй, дутуу хийгдсэн, чанар муутай хийснээс дахиж хийгдсэн ажлын төсвийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн нэгтгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, машин механизмын хэрэгцээ /үе шатаар/ барилгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын сантехникийн засварын ажлын гүйцэтгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын барилгын сантехникийн засварын ажил гүйцэтгэх УЕПГ/202002041 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******* газрын оффисын барилгад хийсэн үзлэгийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагч талаас ******* бүртгэлийн дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн “” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 028 дугаартай хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Ерөнхий ******* ******* хариуцагч “Ховдын Тулга” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,115,145/ерөн таван сая нэг зуун арван таван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Ховдын Тулга” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг төлөхгүй харин 19,478,588 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагчаас Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар чанар муутай барилга барих нь өөрөө Эрүүгийн хуулиар зохицуулсан зохицуулалт байдаг. Хариуцагчийг чанар муутай барилга барьсан гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс цагаатгасан, мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн шийдвэр гарсан байдаг.Уг барилгад 6-8 жилийн дараа шинжээчийн дүгнэлтүүд гаргаад байдаг иймд хөөх хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2*******3 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр КБ-2*******3/06 дугаартай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2*******3 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр КБ-2*******3/06 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.
2*******3 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр КБ-2*******3/06 дугаартай гэрээний 3, 4-т “гэрээний дүн 935,042,540 төгрөгийн санхүүжилтээр, Баян-Өлгий аймгийн төвд Прокурорын газрын барилга зоориндоо 8 машины зогсоолтой, 14 ажлын өрөө, 5 айлын орон сууц хүчин чадал бүхий 24х12м барилгын суурьтай 3254.4 шоо метр эзлэхүүнтэй, төмөр бетон баганан суурь, цутгамал төмөр бетонон хучилттай, 360мм-ийн блок, 150мм-ийн эрдэс хөвөн дулаалга, 10мм-ийн зузаантай тортой шавардлага, 3 давхар барилга угсралтын ажлыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнээс дулаан, цахилгаан, цэвэр,бохир усан хангамжаар хангана” 2*******3 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ.
Улмаар 2*******4 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр КБ-2*******4/******* дугаартай нэмэлт гэрээ байгуулж барилгыг ашиглалтад өгөх хугацааг 2*******5 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоосон байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-д ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байдаг. 8 жилийн дараа дүгнэлт гаргуулаад байгаа асуудал нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Гомдлын шаардлага гаргах хугацаа нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу байх ёстой гэдэг ч 2*******5 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын контор, орон сууцны нэгдсэн барилгын БУА дуусаж ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөхтэй холбогдсон ашиглалтад авах комиссын хурлын тэмдэглэл, комиссын актаар нийт 31 ажлыг дутуу хийснийг бүрэн хийж гүйцэтгүүлж хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцож шийдвэрлэсэн байдаг.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д ... барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. гэж мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус зааснаар хариуцагч нь барилгын ажлыг 2*******5 оны 12 сард гүйцэтгэж хүлээлгэн өгснөөс хойш 2*******8 оноос цоорсон радиаторыг шинээр солих үүргийг хуулиар хүлээнэ.
Уг барилгыг хүлээн авахад паарны буюу халаалтын радиаторууд цооролт үүссэн нь мэдэгдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал байсан байх ба 2*******8 оноос эхлэн ус алдаж эхэлсэн нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас тус аймгийн “-Баян” ХХК-нд “халаалтын радиаторууд цоорч ус алдаж эхэлсэн тул солиход гарах тооцоог гаргаж өгч тусална уу” гэх албан бичгийг явуулж байсан нь 2*******8 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/175 дугаартай албан бичгийн/хэргийн 35 дахь тал/ хуулбараар, мөн хэрэгт авагдсан цагаатгах тогтоолд гэрч “...2*******8 оны эхээр халаалтын радиаторууд нэг нэгээрээ хагарч эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас солих шаардлагатай гэх дүгнэлт гарсан. “Ховдын Тулга” ХХК-нд хандахад захирал “би хариуцахгүй энэ тендерийн мөнгийг миний ах авсан.Тэр хүнээрээ солиул” гэсэн хариу өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул хариуцагчийн доголдлыг захиалагч мэдэж байсан гэх нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд шаардах эрх 2*******8 оны 03 дугаар сараас эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн 2*******8 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 2/3632 дугаартай ******* Ерөнхий Прокурорын газрын тамгын газрын орлогч даргын “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж хохирол барагдуулах арга хэмжээ авхуулах тухай” гомдол гаргаснаар “Ховдын Тулга” ХХК-ны захирал ид эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/378 дугаартай цагаатгах тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ДШМ/878 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус гарсан байна./хэргийн 33,44 дэх тал/
Нэхэмжлэгчээс барилгуудын радиаторыг шинээр сольсны улмаас өөрт учирсан хохирлыг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаар маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд гүйцэтгэсэн ажлын улмаас учирсан хохирлыг шаардсан гэж үзнэ.
Барилгын төсөвчдийн холбооны зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин , Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженер , нарын гаргасан шинжээчийн дүгнэлт./хэргийн 63-66 дахь тал/ Барилгын төсөвчдийн холбооны зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин гийн мөн “Баян-Өлгий аймгийн ******* барилгын хийгдээгүй, дутуу хийгдсэн чанар муутай хийснээс дахин хийгдсэн ажлын төсөв-өөр хийгдээгүй дутуу ажлын төсөвт өртөг-50,189,151 төгрөг, барилгын дээврийн ажил дахин хийгдсэн зардал-7,500,000 төгрөг, дотор халаалтын систем дахин хийгдсэн зардал-37,425,994 төгрөгийн төсөв гаргасан шинжээчийн дүгнэлтийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн байна. /хэргийн 52-57,67-69 дэх тал/
“Ховдын Тулга” ХХК нь ТИП-22 маркийн панелийн радиатораар төлөвлөснийг өөрчилж Хятад улсад үйлдвэрлэсэн паалан радиатораар өөрчилж гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна./ хэргийн 33 дахь тал/
Талуудын харилцан тохиолцсон ажлаас шинжээчийн дүгнэлтээр хийгдээгүй болон дутуу хийгдсэн ажлын төсөвт өртөг-50,189,151 төгрөг, барилгын дээврийн ажил дахин хийгдсэн зардал-7,500,000 төгрөг, дотор халаалтын систем дахин хийгдсэн зардал-37,425,994 төгрөгийн ажлыг гүйцэтгэгч “ ”ХХК, нараар хийлгүүлсэн болох нь ажил гүйцэтгэх гэрээгээр/хэргийн 59,60 дахь тал/ тогтоогдож байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагч ХХК-иас 95,115,145 (ерөн таван сая нэг зуун арван таван мянга нэг зуун дөчин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгосугай.
2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалтыг баримтлан ******* ******* ******* ******* нь “” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС