Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 319/ШШ2025/00798

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 8 дугаар давхарт оршин байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох                 

 

Зээл 510,864.65 төгрөг, хүү 101,310.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,465.36 төгрөг, нийт 1,294,783.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ЗГ2024101039386 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 510,864.65 төгрөг, үндсэн хүү 101,310.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,465.36 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, 2190696 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 496,330.10 төгрөг, үндсэн хүү 167,338.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,674.27 төгрөг, шимтгэл 1,800.0 төгрөг, нийт 1,294,783.29 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Зээл 510,864.65 төгрөг, хүү 101,310.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,465.36 төгрөг, нийт 1,294,783.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч П.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,624.79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 17,812.895 төгрөгийг, улсын орлогоос 17,812.895 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Зээл 510,864.65 төгрөг, хүү 101,310.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,465.36 төгрөг, нийт 1,294,783.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч П.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,624.79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 19,596 төгрөгийг, улсын орлогоос 17,812.895 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Б.ГАНТӨГС