Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2026/02443

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,

Нэхэмжлэгч: ,,,,, банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************,**************ид холбогдох 4,689,437 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.******* 2024 оны 10 сарын 18-ны өдөр ******* тоот цахим зээлийн гэрээ байгуулж 4,202,000 төгрөгийг авч, 390,580 төгрөгийг буцаан төлсөн. Гэрээний үүргээ зөрчсөн тул зээл 4,049,543 төгрөг, хүү 615,635 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,260 төгрөг, нийт 4,689,437 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,689,437 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,689,437 төгрөгийг хариуцагч Н.******* төлөхийг зөвшөөрчээ.

Хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 4,689,437 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89,981 төгрөгийн тал хувь болох 44,990.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 44,990.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,689,437 төгрөгийг хариуцагч Н.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 89,981 төгрөгийн тал хувь болох 44,990.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 44,990.5 төгрөг, хариуцагчаас 44,990.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА