| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2101000240290 |
| Дугаар | 2026/ДШМ/14 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 18.1.1., 22.1.2., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/14
2025 12 24 2026/ДШМ/14
З.Б-, Д.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч З.Б-, түүний өмгөөлөгч А.Ариунболд, Т.Сайнбаяр,
яллагдагч Д.Т-,
хохирогч Т- яамны хууль ёсны төлөөлөгч Д.Х-, Н.Д-,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/6699 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Энхтөрийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 108 дугаар эсэргүүцлээр З.Б-, Д.Т- нарт холбогдох эрүүгийн 2101000240290 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овгийн Д-ын Т-, /РД: Д-/, ......., урьд ял шийтгэлгүй,
С- овгийн З-ын Б-, /РД: З-/, ........., урьд ял шийтгэлгүй,
Яллагдагч Д.Т- нь нийтийн албан тушаалтнаар буюу З-ын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...” мөн зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-1 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.9-д “яаралтай дархлаажуулалтад шаардагдах, олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах” гэж заасныг,
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 2.1- д “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах”, мөн тодорхойлолтын 2.4-т “эрхэлсэн сайдыг мэргэжлийн, цаг үеэ олсон, үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллээр шуурхай хангах”, 3.1.1-д “Салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 3.1.4-т “мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 4.2-т “Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний талаарх тоо баримт, тооцоо судалгааг гаргаж, шаардлагатай мэдээллийг боловсруулж, цаг тухайд нь Засгийн газар, эрхэлсэн сайдад танилцуулж байх”, 4.3-т заасан “Засгийн газар, эрхэлсэн сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх” гэж заасныг тус тус зөрчиж,
Яллагдагч З.Б-тэй бүлэглэн “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “З-” компанитай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, З- дугаар байр буюу Засгийн газрын З- байранд байрлах З-ын байранд байхдаа 2018 оны 0З- сарын 12-ны өдөр “РРR вирусийн 7,000,000 тун вакциныг 651,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээг шууд байгуулж, 2018-2020 онд тус компани руу нийт 3,927,297,200 төгрөг шилжүүлж, З.Б-эд 2,078,681,774 төгрөгийн давуу байдал бий болгосны улмаас улсын төсөвт их хэмжээний буюу 3,927,297,200 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өөрийн охин Т.М-гийн нэр дээр “М-” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 181031 дугаартай “Барилгад хөрөнгө оруулах гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “М-” хотхоны 7 дугаар байрны 90 тоот, 109.44 м.кв орон сууцыг 291,110,400 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 64,900 ам.доллар бэлнээр, 33,593,330 төгрөг бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 64,000,000 төгрөг бэлнээр, 2019 оны 0З- сарын 12-ны өдөр 27,084,914 төгрөг бэлнээр тус тус төлж, тухайн орон сууц болон мөнгөний эх үүсвэрийг 2018, 2019, 2020 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
Яллагдагч З.Б- нь Д.Т-ийн “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “З-” компанитай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, З- дугаар байр буюу Засгийн газрын З- байранд байрлах З-ын байранд байхдаа 2018 оны 9 сарын 12-ны өдөр “РРR” вирусийн 7,000,000 тун вакцины 651,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “РРR” вирусийн 3,000,000 тун вакцины 279,000 ам. доллароор нийлүүлэх гэрээ шууд байгуулж, 2018-2020 онд тус компани руу нийт 3,927,297,000 төгрөг шилжүүлсэн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцож, өөртөө 2,078,681,774 төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний буюу 3,927,297,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн дээрх 778,560,78 ам.доллар буюу Монгол төгрөгөөр 2,078,681,774 төгрөгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ашиглаж, улмаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.З- зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.З- зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 1.З- зүйлийн 2 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдлийг тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: 1. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд авагдсанаар яллагдагч Д.Т- нь яллагдагч З.Б-тэй бүлэглэн “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “З-” компанитай гэрээ байгуулан 2018 оны 0З- сарын 12-ны өдөр “РРR” вирусийн 7,000,000 тун вакциныг 651,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээг шууд байгуулж, нийт 4 удаагийн үйлдлээр 3,927,297,200 төгрөг шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгосон гэж дурдсан боловч дээрх 4 үйлдлийн аль гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг зөрчиж, нээлттэй тендер зарлахгүйгээр өрсөлдөөнийг хязгаарласан гэдгийг үйлдэл тус бүрээр нь тогтоох шаардлагатай.
2. Оросын Холбооны улсын вакцин болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын вакцин юугаараа ялгаатай байсан, вакцины үйлчлэх цар хүрээ, үр өгөөжтэй байсан эсэхийг тодорхойлох, ингэснээр хохирол бодитой тогтоогдоно.
3. Вакцин нийлүүлэх гэрээг байгуулахдаа нээлттэй тендер зарласан бол тухайн үед ямар үнийн саналтай ямар чанартай вакцин авах боломжтой байсан эсэх талаар судалгаа гаргаснаар яллагдагч хэрхэн өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдоно.
4. Үйлдэл бүрд үнэлгээний хороо байгуулсан, мөн байгуулаагүй мэт баримтууд хэрэгт авагдсан байх тул Тендерийн үнэлгээний хорооны гишүүдээс яаралтай дархлаажуулалтын вакцины асуудлыг хэдэн удаа хэлэлцсэн эсэхийг мэдүүлэг авч тодруулах,
5. Вакцин худалдан авах үеийн долларын ханш буюу 2018, 2019, 2020 онуудад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “З-” компанитай гэрээ байгуулан вакцины мөнгө шилжүүлэх үед долларын ханш ямар байсныг албан журмаар Монгол банкнаас албан бичгээр гаргуулж хэрэгт хавсаргах,
6. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гарсан байх бөгөөд зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Дамно-Үнэлгээ ХХК-ийг томилж, дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байна. Уг тогтоолд Бүгд найрамдах Энэтхэг Улсын “М-”-д үйлдвэрлэгдсэн бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх РРR нэршилтэй вакцин 2018, 2019, 2020 онуудад тус бүр тухайн улсын зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэй байсан эсэх, уг вакциныг тухайн цаг хугацаануудад Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад тээвэрлэн авч ирэх нийт зардал хэдэн төгрөг байсан эсэх талаар тодруулахаар тогтоолд тусгажээ. Гэтэл “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын вакцины зах зээлийн үнийг Америкийн нэгдсэн улсын Анагаах ухааны үндэсний номын сангийн Биотехнологийн мэдээллийн үндэсний төвөөс гаргасан “мялзан” өвчний вакцинжуулалтын зардлын тооцооны судалгаанд үндэслэн гаргасан байх ба уг судалгаагаар 1 тун нь “Буркино Фасо” улсад 3.9 доллароор худалдаалагдаж байсан, мөн интернэт орчноос хайлт хийж үнийн дүнг 3.9 доллароор тодорхойлсон бөгөөд дээрх судалгаанд тулгуурлан Энэтхэг улсын зах зээл дээр вакцины үнийн судалгааг хүснэгтээр гаргасан нь бодитой бус үндэслэлгүй гэж үзэхээр байна. /25-р хх 125 дугаар хуудас/ Өөрөөр хэлбэл Энэтхэг улсын зах зээлд худалдаалж байгаа үнэ биш өөр улсын “мялзан” өвчний вакцинжуулалтын зардлын тооцоонд үндэслэн гаргасан үнийн санал байх ба Энэтхэг улсын зах зээл дээр тухайн үеүдэд ямар үнээр борлуулагдаж байсныг тогтоосноор яллагдагч нарын сэдэлт санаа зорилго, улсад учруулсан хохирол зэрэг нь бүрэн үнэн, бодитой тогтооход ач холбогдолтой юм. Иймээс дээрх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Энхтөр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1.Улсын яллагчийн яллах дүгнэлтэд авагдсанаар яллагдагч Д.Т- нь яллагдагч З.Б-тэй бүлэглэн “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын З-” компанитай гэрээ байгуулан 2018 оны 0З- сарын 12-ны өдөр “РРR” вирусийн 7,000,000 тун вакциныг 651,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “РРR” вирусийн 3,000,000 тун вакциныг 279.000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “РРR” вирусийн 3.000,000 тун вакциныг 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээ, 2020 онь 04 дүгээр сарын 02-ны өдрийн “РРR” вирусийн 3,000,000 тун 279,000 ам.доллароор нийлүүлэх гэрээг шууд байгуулж, нийт 4 удаагийн үйлдлээр 3,927,297,200 төгрөг шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгосон гэж дурдсан боловч дээрх 4 үйлдлийн аль гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг зөрчиж, нээлттэй тендер зарлахгүйгээр өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл тус бүрээр нь тогтоох шаардлагатай гэжээ.
Гэтэл хэрэгт З-ын 2018 оны 0З- сарын 25-ны өдрийн 1,645,077.000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 744,093,000 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 761,670,000 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 776,457,000 төгрөгийн төлбөрийн хүсэлтүүд, түүнтэй холбоотой бусад баримт бичиг /8-р хавтаст хэргийн 59-134 дүгээр хуудас/ авагдсан ба энэхүү баримт тухайн вакциныг авахаар шилжүүлсэн нийт гүйлгээг илэрхийлж байгаа ба Монгол Улсаас Энэтхэг Улсын “З-” компанийн данс руу төгрөгөөр шилжүүлж, энэ нь олон улсын Swift гүйлгээгээр хөрвөн шилжүүлэгдсэн тул нийт учруулсан хохирлын долларын ханшаар бус төсвөөс гарсан дээрх мөнгөн дүнгээр тогтоосон байдаг.
Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5726 дугаартай “Зөвлөмж, тайлбар хүргүүлэх” тухай албан бичигт “Захиалагч 2018 онд бог малын мялзан өвчний вакциныг худалдан авах ажиллагааг үнэлгээний хороо байгуулаагүй зохион байгуулсан нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна.” гэж заасантай нийцэхгүй байна. Тухайн тендер шалгаруулалт нь “яаралтай” дархлаажуулалтад хамаарах болсон үндэслэл, нотлох баримтгүйгээр захиалагч гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн худалдан авалтыг зохион байгуулсан нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.9 дэх заалттай нийцэхгүй байна.
Захиалагч 2019 онд бог малын мялзан өвчний вакциныг худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан ба тус хорооны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд 2 гишүүн, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлд бүгд гарын үсэг зураагүй хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.” гэж заасантай нийцэхгүй байна.
Хавтаст хэрэгт үнэлгээний хорооны гишүүдийн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээний хуулбар, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг, нээлттэй тендер шалгаруулалтаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгосон үндэслэл зэргийг хавсаргаагүй нь хуулийн 4З- зүйлийн 49.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тухайн тендер шалгаруулалт нь “яаралтай” дархлаажуулалтад хамаарах болсон үндэслэл, нотлох баримтгүйгээр захиалагч гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн худалдан авалтыг зохион байгуулсан нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.9 дэх заалттай нийцэхгүй байна.
Захиалагч 2020 онд бог малын мялзан өвчний вакциныг худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан ба үнэлгээний хорооны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлд бүгд гарын үсэг зураагүй нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгтэй 47.8 дахь хэсэгт “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэх заасантай нийцэхгүй байна.
Тухайн тендер шалгаруулалт нь “яаралтай” дархлаажуулалтад хамаарах болсон үндэслэл нотлох баримтгүйгээр захиалагч гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн худалдан авалтыг зохион байгуулсан нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.9 дэх заалттай нийцэхгүй байна гэсэн зөвлөмжийг ирүүлсэн байгаа.
Дээрх хүсэлт, холбогдох бичиг баримт болон Монгол Улсын Сангийн яамны “Зөвлөмж тайлбар хүргүүлэх” тухай албан бичгээр яллагдагч нарын үйлдэл нь Монгол улсад даган мөрдөгдөж буй хүчин төгөлдөр аль хууль тогтоомжуудыг зөрчсөн болох нь тодорхой байх тул энэхүү ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолгүй байна.
2. Оросын холбооны улсын вакцин болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын вакцин юугаараа ялгаатай байсан, вакцины үйлчлэх цар хүрээ, үр өгөөжтэй байсан эсэхийг тодорхойлох, ингэснээр хохирол бодитой тогтоогдоно гэжээ...
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад тендерийн үнэлгээний хороонд ажилласан эрх бүхий албан тушаалтан нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас санал ирүүлээгүй харин Оросын Холбооны Улс, Энэтхэг Улс хоёроос санал ирүүлсэн, Энэтхэг Улсаас 1 тун вакциныг 243-246 төгрөгөөр, ОХУ-аас 1 тун вакциныг 55-56 төгрөгөөр нийлүүлэхээр үнийн санал ирүүлсэн, Энэтхэг Улсын “Hester bioscience limited”-тэй гэрээ байгуулж 7,000,000 тун вакциныг 1.6 орчим тэрбум төгрөгөөр худалдан авсан нөхцөл байдал тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтад тулгуурлан яллагдагч нарын хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан холбогдох гэмт хэргийн шинжид хамаарч байна, гэмт хэргийн улмаас улсын төсөвт их хэмжээний буюу 3,927,297,200 төгрөгийн хохирол учруулсан гэж прокурорын зүгээс эрх зүйн дүгнэлтийг хийж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн буюу энэ хэргийн хохирол нь улсын төсөвт учирсан 3,927,297,200 төгрөг юм.
Түүнчлэн прокуророос яллагдагч нарыг дээрх хоёр вакцины ялгаагаар зааглан яллаагүй бөгөөд шууд худалдан авалт хийх талаар сайдын тушаал гараагүй, үнэлгээний хорооны хурал дээр ярьж гэрээг шууд байгуулах аргаар худалдан авалтыг зохион байгуулсан үйлдэлд нь яллаж байгаа болно. Мөн Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5726 дугаартай “Зөвлөмж тайлбар”-р дээрх үйлдэл нь холбогдох хуулийг зөрчсөн талаарх албан бичиг ирүүлсэн.
Харин шүүхээс вакцины үйлчлэх цар хүрээ, үр өгөөжтэй байсан эсэхийг тодорхойлох гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн байна гэж үзэж байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Оросын холбооны улсын вакцин болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын вакцин юугаараа ялгаатай байсан, вакцины үйлчлэх цар хүрээ, үр өгөөжтэй байсан эсэх асуудалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. яллах дүгнэлтэд энэ талаар дурдаагүй байхад анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хальж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
3. Вакцин нийлүүлэх гэрээг байгуулахдаа нээлттэй тендер зарласан бол тухайн үед ямар үнийн саналтай ямар чанартай вакцин авах боломжтой байсан эсэх талаар судалгаа гаргаснаар яллагдагч хэрхэн өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдоно гэжээ...
Тендер зарласан бол “бусад улс орнууд нь уг тендерт оролцох боломжтой байсан бөгөөд тус боломжийг хязгаарлаж, “яаралтай дархлаажуулалт”-д хамаарах болсон үндэслэл, нотлох баримтгүйгээр захиалагч гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн худалдан авалтыг зохион байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.9 дэх заалтыг зөрчиж яаралтай дархлаажуулалт нэрийдлээр шууд худалдан авалт хийсэн. Өөрөөр хэлбэл өндөр үнийн дүнтэй санал ирүүлсэн Бүгд Найрамдах Энэтхэг улсын вакциныг худалдан авснаараа 3.Б- нь өөртөө 2,078,681,774 төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний буюу 3,927,297,200 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн дээрх 778,560.78 ам.доллар буюу Монгол төгрөгөөр 2,078,681,774 төгрөгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ашиглаж, улмаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл тендерт оролцох бусад газруудын боломжийг хязгаарлаж, өөртөө давуу байдал, ашигтай нөхцөл байдлыг бий болгох зорилгоор шууд гэрээ байгуулсан үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.
4. Үйлдэл бүрд үнэлгээний хороо байгуулсан, мөн байгуулаагүй мэт баримтууд хэрэгт авагдсан байх тул Тендерийн үнэлгээний хорооны гишүүдээс яаралтай дархлаажуулалтын вакцины асуудлыг хэдэн удаа хэлэлцсэн эсэхийг мэдүүлэг авч тодруулах,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээний хороонд орж ажилласан эрх бүхий албан тушаалтан нараас мэдүүлэг авсан бөгөөд З-ын даргаар ажиллаж байсан Д. Т- нь төлөвлөгөө гаргаж “яаралтай дархлаажуулалт”-ын вакцины асуудлыг хэдэн удаа хэлэлцсэн эсэхийг тодруулах зорилгоор дахин мэдүүлэг авах шаардлагагүй энэ нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон Т- сайдын холбогдох тушаалууд зэргээр дүгнэхэд тус ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэгт ач холбогдолгүй юм. /Сангийн яамны зөвлөмж тайлбарт тусгагдсан байгаа/,
5. Вакцин худалдан авах үеийн долларын ханш буюу 2018, 2019, 2020 онуудад Бүгд Найрамдах Энэтхэг улсын “З-” компантай гэрээ байгуулан вакцины мөнгө шилжүүлэх үед долларын ханш ямар байсныг албан журмаараа Монгол банкнаас албан бичгээр гаргуулж хэрэгт хавсаргах,
6. Мөрдөгчийн зүгээс Монгол банкны сайтад үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн тул тус ажиллагааг дахин хийж холбогдох баримтуудыг цуглуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргасан байгаа. Монгол банкны сайт нь нийтэд илэрхий бөгөөд 2018, 2019, 2020 онуудад вакцины мөнгө шилжүүлсэн үеийн долларын ханшийг хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан үзлэг хийсэн тул албан журмаар Монгол банкнаас гаргуулан авах шаардлагагүй гэж үзэж байна.
6. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гарсан бай бөгөөд зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Дамно-Үнэлгээ” ХХК-ийг томилж, дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байна.
Уг тогтоолд Бүгд найрамдах Энэтхэг Улсын М--д үйлдвэрлэгдсэн бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх PPR нэршилтэй. тун вакцин 2018, 2019, 2020 онуудад тус бүр тухайн улсын зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэй байсан эсэх, уг... тун вакциныг тухайн цаг хугацаануудад Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад тээвэрлэн авч ирэх нийт зардал хэдэн төгрөг байсан эсэх талаар тодруулахаар тогтоолд тусгажээ. Гэтэл “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын вакцины зах зээлийн үнийг Америкийн нэгдсэн улсын Анагаах ухааны үндэсний номын сангийн Биотехнологийн мэдээллийн үндэсний төвөөс гаргасан мялзан өвчний вакцинжуулалтын зардлын тооцооны судалгаанд үндэслэн гаргасан байх ба уг судалгаагаар 1 тун нь Буркино Фасо улсад 3.9 доллароор худалдаалагдаж байсан, мөн интернэт орчноос хайлт хийж үнийн дүнг 3.9 доллароор тодорхойлсон бөгөөд дээрх судалгаанд тулгуурлан Энэтхэг улсын зах зээл дээр вакцины үнийн судалгааг хүснэгтээр гаргасан нь бодитой бус үндэслэлгүй гэж үзэхээр байна. /25-р хх 125 дугаар хуудас/
Өөрөөр хэлбэл Энэтхэг улсын зах зээлд худалдаалж байгаа үнэ биш өөр улсын мялзан өвчний вакцинжуулалтын зардлын тооцоонд үндэслэн гаргасан үнийн санал байх ба Энэтхэг улсын зах зээл дээр тухайн үеүдэд ямар үнээр борлуулагдаж байсныг тогтоосноор яллагдагч нарын сэдэлт санаа зорилго, улсад учруулсан хохирол зэрэг нь бүрэн үнэн, бодитой тогтооход ач холбогдолтой юм. Иймээс дээрх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Шүүхийн прокурорт буцааж буй дээрх заалт хэргийн бодит байдалд нийцээгүй буюу үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу шинжээч томилох тогтоол үйлдэж, түүний дагуу “Дамно” ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №24-66 дугаартай дүгнэлт гаргасан.
Шинжээч нь хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан ба дүгнэлтийн 1З- хуудаст дүгнэлтийг ямар стандарт ба аргуудад тулгуурлан гаргасан талаараа дурдсан тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн уг хэрэг нь Давж заалдах шатны шүүхээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэгдэж, 2024/ДШМ/1249 дугаартай магадлал гарч, хэргийг гомдол, эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг хянан хэлэлцээд хэрэгт зөвхөн Монгол банкны сайтад үзлэг хийсэн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу эд зүйл, баримт бичигт үзлэг хийж холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж цуглуулж бэхжүүлэхээр тусгасан байхад анхан шатны шүүх өмнө нь давж заалдах шатны шүүхийн хийх шаардлагагүй гэсэн ажиллагаануудыг дахин нэрлэн зааж, хэргийг буцаах бүртээ нотлох баримтыг өөрөөр үнэлж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6699 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Т- яамны хууль ёсны төлөөлөгч Н.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т- яамны хууль ёсны төлөөлөгч Н.Д-гаас: Миний бие өчигдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хэргийн материалтай танилцсан. Т- яам нь З-ын даргын баталсан төлөвлөгөө, үүнтэй холбоотой зардлыг төсөвтөө суулгадаг. Тухайн батлагдсан төсвийг захиран зарцуулах нь З-ын даргын эрх хэмжээний асуудал байдаг. ...” гэв.
Яллагдагч З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтран үйлдсэн гэж үзэж байгаа гэмт хэрэгт бид ямар уялдаа холбоотойг, ямар зүйл дээр буруутгаж байгааг тодорхой болгож өгөөч гэдэг байдлаар 5 дахь удаагийн шүүх хуралдаанд оролцож байна. Бид нар төрийн албан хаагч, шийдвэр гаргадаг албан тушаалтан, төсөв захиран зарцуулагч биш. Эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай эм, бэлдмэлүүдийг бүртгүүлэх, шинээр зах зээлд нэвтрүүлэх, нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай эм, бэлдмэлүүдийг бэлэн байлгах мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад шинээр 60 гаруй төрлийн вакцин, бэлдмэлүүдийг бүртгүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж, хөлс, төлбөрийг авсан. Зөвлөх үйлчилгээ явуулдаг манай компани болон төрийн байгууллагын хооронд тендерийн худалдан авалт болоогүй, шууд худалдан авалтаар үйлдвэрлэгчтэй хийгдсэн ажиллагаа. Тиймээс бидний хоорондын уялдаа хамаарал, ямар эрх мэдлийн хүрээнд ийм нөхцөл байдалд хүргэсэн талаар тодруулж өгнө үү. Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. ...” гэв.
Яллагдагч З.Б-ийн өмгөөлөгч А.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх урьд 2 удаа яллагдагч нарын үйлдлийн шалтгаант холбоо, яаж харилцан дэмжлэг үзүүлж, давуу байдал олгосныг тогтоох, мөн тендер зохион байгуулах үйл ажиллагаа нь олон хууль, дүрэм, журмуудаар зохицуулагддаг, өргөн цар хүрээг хамардаг, энэ талаар тодруулах шаардлагатай, хохирлын хэмжээг ойлгомжгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэж байсан. Энэ гэмт хэргийн гол шинж нь давуу байдал олгох. Прокуророос “Энэ хоёр хүн 30 гаруй жилийн өмнө мал эмнэлгийн сургуулийг нэг цаг хугацаанд хамт төгссөн, З.Б- гэдэг хүн нь өөрийн “Глобал бизнес линк” компаниар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын компанитай олон жил харилцсаны дараа Д.Т- дарга болсон. Тухайн үед яаралтай дархлаажуулалт хийх нөхцөл байдал үүсэж, шууд худалдан авалт хийсэн. 30 жилийн өмнө нэг сургууль төгссөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “З-” компанитай шууд худалдан авалт хийчихсэн юм биш үү, энэ 2 хамааралтай юм биш үү гэдэг хардлагаар явсан. Түүнээс яаж давуу байдал бий болгосон, З.Б- энэ мөнгийг авсан уу, зөөвөрлөсөн үү гэдгийг тогтоогоогүй. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын компаниас “Глобал бизнес линк” компани үйлчилгээний хөлсөө авсан баримтууд байгаа. Тендерийн үйл ажиллагаанд холбоотой хоорондоо яаж харилцаж, дэмжлэг үзүүлсэн, гэмт үйлдэл, ямар санаа, сэдлээр холбогдож, нэгдсэн гэдгийг тогтоосон баримт байхгүй. Мал эмнэлгийн салбар жижигхэн, 30 жилийн өмнө цөөхөн хүмүүс сургуулийг нь төгсөж, мөн цөөхөн улсаас вакциныг авдаг. Энэ цөөхөн улсын вакцин нийлүүлэгч нартай энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ч юм уу, ямар нэг хамааралтай байдаг. Үүнийг ашиг сонирхол гэж үзэж байгаа. Хууль, эрх зүйн салбар том, өмгөөлөгч, прокурор 2 нэг хэрэгт хамт ороход ашиг сонирхолтой гэж үздэггүй. Хохирогчийн төлөөлөгч “вакцин нийлүүлдэг улс нь цөөхөн” гэж сая хэлсэн. Ийм байхад шалтгаант холбоо, сэдэл нь яаж давхцаж байна, үгсэн хуйвалдсан байна уу гэдгийг тогтоо гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн.
Шүүхээс “өрсөлдөөнийг хязгаарласан гэдгийг үйлдэл тус бүрээр нь тогтоох шаардлагатай” гэж үзсэн. Нэгэндээ харилцан дэмжлэг үзүүлсэн бол өрсөлдөөнийг хязгаарласан байж таарна. Үүнийг шүүх тогтоо гэж шийдвэрлэсэн.
Мөн шүүхээс “вакцины үр нөлөө өгөөжтэй байсан эсэхийг тогтоо” гэж шийдвэрлэсэн. Урьд үүнийг мөн тогтоо гэж шийдвэрлэж байсан ч яг хэвээрээ ажиллагаа хийлгүй буцааж оруулж ирсэн. Үнэхээр хохирол учруулсан уу, нийтэд учирч болох байсан хохирол нь ямар байсан, вакциныг хийснээр ямар үр дүнд хүрэх вэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсаас вакцин авсан бол хэдэн төгрөг байх, нэг тун вакцинаар хэр хугацаанд дархлаажуулалт бий болох, нэг тун хийгээд болох уу, давтан тунгаар хийвэл үр өгөөж, хохирол нь ямар байхыг тогтоохоор шийдвэрлэсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй. Шинжээч томилж, “Дамно-Үнэлгээ” ХХК шинжээчээр томилогдож, шинжээчийн дүгнэлт гаргахдаа Америкийн судалгааны сайт дээр байсан “Африкийн нэг улсад ингэж зарагдаж байсан байна” мэдээ, судалгааг дурдаж, дүгнэлт гаргасан. Шинжилгээ хийх арга, техниктэй энэ нь нийцэх үү, хохирол төлбөрийг бодитойгоор тогтоохтой нийцэх үү, шүүхийг өөрөө хохирол төлбөрөө тогтоо гэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн Сангийн яамны тухай ярьдаг. Тендерийн тухай хуулиараа Сангийн яам өрсөлдөөнийг хязгаарлах тухай дүгнэлт гаргадаг байгууллага биш. Гэрээ байгуулсны дараа гомдол гаргавал үүнийг шийдвэрлэдэг. Анхан шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс давуу байдал бий болгоогүй, шалтгаант холбоог тогтоогоогүй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч З.Б-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн 2 дахь үндэслэл буюу Бүгд Найрамдах Энэтхэг Улсын вакцин авах ёстой байсан уу, Оросын Холбооны Улсын вакцин авах ёстой байсан уу гэдэг дээр тайлбар хэлье. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нэг тун вакцин 243 төгрөг, нэг удаагийн үйлчилгээний хөлс нь 150 төгрөг гэж тооцох юм бол 393 төгрөгөөр 3 жилийн мялзан өвчний дархлаа тогтоно. Оросын Холбооны Улсын вакцин 55 төгрөгийн үнэтэй боловч 3 тун хийж байж, 3 жилийн дархлаа тогтоно. Нэг удаагийн үйлчилгээний хөлс нь 150 төгрөг юм бол нийт 450 төгрөгийн үйлчилгээ үзүүлнэ. Гурван удаагийн вакцины үнэ 165 төгрөг, 3 удаагийн үйлчилгээний хөлс 450 төгрөг гээд нийт 615 төгрөгөөр 3 жилийн дархлаажуулалт үүснэ. Тэгэхээр Оросын Холбооны Улсын вакцин нийт 615 төгрөг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын вакцин нийт 393 төгрөг болно. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын вакцин нь Монгол Улсад эдийн засгийн өгөөжтэй байна. Хэдийгээр нэг удаагийн худалдан авалт нь 243 төгрөг юм шиг харагдаж байгаа боловч нэг удаа үйлчилгээний хөлс авдаг учир хямд тусна гэж үзэж байна. Яг энэ тооцооллыг худалдан авах ажиллагааны үеэр байгуулсан үнэлгээний хороо тодорхой гарсан уу гэдэг нь гарын үсэг зураагүй учраас тодорхойгүй байна гэж үзсэн. Мэргэжлийн байгууллагаар нь энэ тооцооллыг хийлгэвэл З.Б- гэдэг хүний нийлүүлсэн вакцин Монгол Улсад үр өгөөж өгсөн үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. “Дамно-Үнэлгээ” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр түрүүн дурдсанчлан 15 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр талд үйлдвэрлэгч компанийн захирал нь өөрөө нэг тун вакциныг 9,3 ам.доллароор худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь байгаа. Би Монгол Улсад 9,3 ам.доллароор вакцин санал болгож, манай компанийн дансанд тухайн үнийн дүнгээр мөнгө орж ирсэн гэж мэдүүлсэн. 243 төгрөг гэдэг үнийн дүнтэй маргахгүй, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын вакцин нийлүүлж байгаа компани мөнгийг өвч, З.Б-эд үйлчилгээний хөлс төлсөн. Яллах дүгнэлт, прокурор эсэргүүцлийг харахад Оросын Холбооны Улсын вакциныг авах ёстой байсан гэж үзэж байх шиг байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улс үнийн дүнгээ хэлчихсэн, одоо Монгол Улсад өгөөжтэй байсан эсэхийг тогтоочихвол болох юм байна гэж үзэж байна гэв. ...” гэв.
Яллагдагч Д.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг эс хүлээн зөвшөөрч байна. Би анх 2018 онд З-ын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Анх 2014 онд Ховд аймгийн Дарви сум энэ өвчин гарч, тэмцэх арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн үед их хэмжээний хохирол учирч, юунаас болж энэ өвчин гарсан гэдгийг би хамгийн сайн мэддэг, гардан ажиллаж, зохион байгуулж байсан. Энэ утгаараа та хүрэлцэн ирж, байгууллагыг байгуулж, гоц халдварт өвчинтэй холбоотой арга хэмжээ авч ажиллаач, та эрх ашгийн зөрчилгүй хүн шүү гэж тухайн үед төр, засгийн удирдлагууд урьж авчирсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 2018 онд анх ажлаа авахад 13 аймгийн 45 суманд шүлхий, мялзан өвчний тархалт дэгдчихсэн хүнд байсан. Ингээд арга хэмжээ зохион байгуулж, шүлхий өвчний тархалтыг зогсоож, 2020 онд хүртэл мялзан өвчинтэй тэмцэж, өвчингүй болсон. Мал, амьтны эрүүл мэндийн хуулийн З- зүйлд зааснаар З-ын дарга яаралтай болон төлөвлөгөөт дархлаажуулалтын асуудлыг зохион байгуулах эрх олгож, зохицуулсан. З-ын дарга яаралтай дархлаажуулалтын асуудлыг зүгээр шийдвэрлэчихдэггүй. Мал эмнэлгийн ерөнхий газар нь мал, амьтны эрүүл мэндийн газар, хяналтын газар, тархвар зүйн газар, санхүү, эдийн засгийн газар гэсэн бүтэцтэй. Мал амьтны эрүүл мэндийн газар судалгаа хийж надад танилцуулна, би цаашаа сайдад танилцуулна. Тухайн үеийн нөхцөл байдалд үндэслэж, төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулалт хийдэг. Яаралтай дархлаажуулалтыг Монгол Улсад байхгүй, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хийдэг. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны кодекс гэж байдаг, Монгол Улс гишүүн орны хувьд үүнийг дагаж мөрддөг. Монгол Улсад нэг л гоц халдварт өвчний тохиолдолд гарсан бол эрсдэл үүссэн гэж үздэг. Тиймээс яаралтай хариу арга хэмжээ авах шаардлага үүсдэг. Түрүүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х- энэ талаар буруу хэллээ. Мялзан өвчин устаагүй, манайд шинээр гарсан, Африк, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаар дамжиж орж ирсэн, халуун орны, хүнд халддаггүй, онц их хэмжээний хохирол учруулдаг, шууд үхэлд хүргэдэг өвчин. Ховд аймгийн Дарви суманд 15,000 бөх үхэж, би газар нь ажиллаж, хорио цээрийн арга хэмжээ авч, үр дүнтэйгээр зогсоож чадсан. Төлөвлөгөөт дархлаажуулалт гэдэг урьдчилан сэргийлж байгаа хэлбэр. Мялзан өвчин дээр төлөвлөгөөт дархлаажуулалт хийгдээгүй, 2018 оноос хойш дархлаажуулалт хийж, миний дараа 2021-2024 онуудад яаралтай дархлаажуулалт хийгдэж, шууд худалдан авалт хийсэн. Хамгийн сүүлд 2024 онд PPR-н вакциныг Йорданаас 247 төгрөгөөр, 2016 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 310 төгрөгөөр худалдан авсан байсан. Би 2016 оны мялзан өвчний тархалд энэ вакцинаас болсон гэж харддаг хүний нэг. Монгол Улсад оруулж ирсэн вакциныг эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. “Эцсийн эцэст энд шинжлэх ухааны дүгнэлт хэрэггүй” гэж Д.Х- дарга хэллээ. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ эрдэмтдийн зөвлөл дүгнэж, баталгаажуулдаг. Тендерийн үнэлгээний хороонд үнийн санал ирүүлэхдээ манай вакцин ийм чанартай шүү гэж дүгнэж орж ирдэг. Бид 3 үнийн санал явуулсан компанийн вакцинаас чанартайг нь сонгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар надад шууд худалдан авалт хийх эрх олгосон боловч би үнэлгээний хороо байгуулж, харьцуулалтын арга ашигласан. Тендерийн тухай хуулиар хамгийн хямдыг хамгийн сайн гэж үзэлж байгаа. Эм, эмнэлгийн хэрэгсэл тусдаа, чанар, үнэлгээ 2-ыг нийлүүлж байж, үнэлгээ гарна. Бид нэгдүгээрт үйлдвэрлэгчийн санал, чанарыг, хоёрдугаарт үнэлгээг харгалзсан. Улсын төсвөөс вакцины үйлчилгээний хөлс гардаг. Үнэлгээ нь орон зай, хүн хүчний зардлаас хамаарч гарна. Энэ бүх зардлыг гаргаж, эцсийн үнэлгээг гаргаж, үнэлгээний хороо шийдвэр гаргаж, надад зөвлөмж өгдөг. Би үнэлгээний явцад оролцдоггүй, үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэж, тушаал гаргасан. Сая үнэлгээний хорооны даргын тухай ярьж байна. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга гарсан бол үнэлгээний шийдвэр эцсийнх байдаг. Эцсийн үнэлгээг гаргаж тооцоход Оросын Холбооны Улсын вакцин 2,031,392,250 төгрөг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын вакцин 1,368,398,250 төгрөг байсан, 1,000,000,000 төгрөгийн хэмнэлт хийсэн. Энэ үнэлгээний хорооноос гаргасан график бөгөөд хавтаст хэрэгт авагдаагүй, би энэ графикийг хэрэгт хавсаргах хүсэлт гаргасан боловч намайг яриулдаггүй, “энэ танд хамаагүй” гэж хэлдэг. Намайг 48 цаг, шөнө, оройгүй байцаагдаад гарч ирэхэд үнэлгээний хорооны гишүүдийг тулгаж байцаасан байсан. Миний хувьд прокуророос энэ байдлыг нотлоосой гэж хүсэж байна. Би өөрийнхөө хийсэн ажилд бардам байгаа. Би алдаа гаргасан бол хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Би надад яллах дүгнэлт үйлдэх ёсгүй гэж боддог. Улсын төсвөөс жил болгон 1,200,000,000 төгрөгийн төсөв тавьж өгдөг, би 760,000,000 төгрөгөөр вакцин авч, 500,000,0000 төгрөгийн хэмнэлт хийж байсан. Яагаад Засгийн газрын онцгой комиссын тогтоол байхгүй вэ гэдэг дээр Д.Х- хуучин юм шиг юм хэлээд байна. Мал, амьтны эрүүл мэндийн хууль батлагдахаас өмнө Мал эмнэлгийн ерөнхий газар төсөвгүй байсан тул улсын нөөцөөс мөнгө гаргахын тулд Улсын Онцгой комисст хэлж, Засгийн газрын хуралдаанаар төсөв батлуулдаг байсан. З-ын дарга болсноос хойш төсөв батлуулж, сайдын тушаал гарчихсан учраас би өөрөө бие дааж шийдвэрлэх боломж байсан. Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар оруулах шаардлага байхгүй боловч төрийн албаны ёс зүй, зарчмын дагуу мэдээ гарвал утасддаг, “Улсын Онцгой комиссын гарт” гэж бичин албан бичиг хүргүүлдэг байсан. Улсын Онцгой комиссоос ирүүлж байсан албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан. Сангийн яам буруу, зөвийг тайлбарлахгүй. Аудитын байгууллага 3 жил дараалан шалгалт хийж, зөрчилгүй гэж дүгнэсэн. Би жилд болгон хэмнэлт хийж, 3,000,000,000-5,000,000,000 төгрөг улсын төсөвт тушаадаг байсан. Төрийн сангаас мөнгө гарч байхад Сангийн яам яагаад шалгаагүй вэ, үүнтэй холбоотой баримтыг авсан. Үнэлгээний хороо гарын үсэг зураагүй нь надтай ямар холбоотой вэ, би зөвхөн зөвлөмжийг харсан. Хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Шууд худалдан авалт 30 хоногийн дотор явагддаг, үнэлгээний хороо нээлттэй тендер зарлах юм бол 70 хоног, маргаан гарвал 2-3 сар болж, энэ хооронд нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.9 дэх заалтыг оруулж, би үүнийг хэрэгжүүлсэн. Би 10 жилийн хугацаанд энэ юмнуудыг шаардаж байгаа. Оросын Холбооны Улсын төлөөлөгчөөр бүртгүүлсэн, н.Балдан гэдэг залуу тендерт шалгардаг, яллагддаг, намайг шалгасангүй гэж ярьдаг. Тэр хүний ярьсан зүйл хэвлэлээр гарч, тэр хүний ярьснаар энэ бүгд явж байгаа. Тухайн хүний эрх учраас буруутгашгүй боловч би ажлаа ярьж байгаа. Би эрхээ эдэлмээр байна, намайг буруугүй гэдгийг нотлох баримт авагдах ёстой гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар З.Б-, Д.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 669З- дугаартай яллагдагч З.Б-, Д.Т- нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Тодруулбал шүүгчийн захирамжид дурдагдсан “...Энэтхэг улс дах үнээр бус өөр улс дах үнэлгээгээр вакцины үнээр хохирлын тооцсон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна... яллагдагч нарын 2018, 2019, 2020 онуудад хамаарах 4 удаагийн үйлдлээр буруутгасан боловч эдгээр үйлдлүүдийн аль нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийг зөрчиж, нээлттэй тендер зарлалгүйгээр өрсөлдөөнийг хязгаарласан гэдгийг үйлдэл тус бүрээр нь тогтоох... нийлүүлэгдсэн вакцины үр өгөөж болон бусад вакцинаас ялгарах ялгааг тодорхойлох... нээлттэй тендер зарласан бол тухайн үед ямар үнэ, чанартай вакцин нийлүүлэгдэх боломжтой байсан эсэх талаар судалгаа гаргах... үнэлгээний хорооны гишүүдээс яаралтай дархлаажуулалтын вакцины асуудлыг хэлэлцсэн эсэхийг тодруулах... ханшийн талаар албан ёсны баримт хэрэгт хавсаргах...” зэрэг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болжээ.
Дээрхээс гадна дараах ажиллагаануудыг хийсний эцэст яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломж үүсэхээр байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Үүнд:
Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол юм.
Хохирол нь гэмт хэргийн улмаас бусдад үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагаварыг тооцон хэмжиж болохын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байдаг.
Яллагдагч нарын холбогдсон гэмт хэргийн тухайд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” эсхүл “зориуд хэрэгжүүлэхгүй байх”, ингэснээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой тул эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан тооцож, түүндээ хүрсэн эсхүл хүссэн үр дүндээ зориуд хүргэсэн эсэх нь гэм буруугийн санаатай хэлбэрийн илэрхийлэл болно. Энэхүү санаатай үйлдлийнх нь илрэл болох өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг тэдгээрийг өмчлөх эрхийг олж авах, ямар нэгэн үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрах шунахай санаа зорилго болон бусдын хууль бус санаа зорилго, захиалгыг гүйцэлдүүлсэн эсэхийг нотлох шаардлагатай.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ “...яаралтай дархлаажуулалт нэрийдлээр нээлттэй тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийж төсөвт хохирол учирсан өөртөө давуу байдал бий болгосон...” гэсэн агуулгаар буруутгасан байна. Гэтэл яллагдагч нарыг буруутгасан цаг хугацаанд “яаралтай дархлаажуулалт” үүссэн эсэх, хэрвээ үүссэн бол тухайн худалдан авсан вакцин нь олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан эсэхийг тогтоолгүйгээр буруутгасан нь үндэслэлгүй болжээ. Үүнийг тогтоох нь яллагдагч нарын үйлдэл гэмт хэргийн шинж агуулсан эсэх үүнээс үүдэлтэй хохирол хор уршгийн хэмжээг тогтоох ач холбогдолтой байна.
Түүнчлэн, яллах дүгнэлтэд “...яллагдагч Т- Авлигын эсрэг хууль... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль... Төрийн албаны хууль... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль... ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр зөрчсөн...” гэх боловч яллагдагч Д.Т- нь хэрхэн, яаж зөрчсөн талаар тодорхой бус ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн. Мөн үүний улмаас төсөвт 3,927,297,200 төгрөгийн хохирол учирснаас яллагдагч нар 2,078,681,774 төгрөгийн давуу байдал олж авсан тул хувь тэнцүүлэн гаргуулах гэсэн нь ойлгомжгүй, ямар шалтгаанаас хохирлын дүн буурсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч нарыг хууль бусаар худалдан авалт хийсэн гэж үзэж байгаа бол учруулсан хохирлын хэмжээ болон түүнийг нөхөн төлүүлэх хэмжээний хооронд зөрүү гарах учиргүй байтал үүнийгээ ямар нэгэн нотлох баримтад тулгуурлалгүйгээр зөрүүтэй байдлаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хохирол, хор уршгийн хэмжээг эргэлзээгүй байдлаар тогтоох зарчимд нийцэхгүй байна.
Яллах дүгнэлт нь прокуророос гаргаж буй эрх зүйн акт болохын хувьд ойлгомжтой, тодорхой байдлаар бичигдэх учиртай. Нийтийн албан тушаалтан хууль тогтоомжийг актаар хүлээсэн тодорхой чиг үүргээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хэрхэн зөрчсөн талаар яллах дүгнэлтэд тусгах нь тухайн хэргийн яллагдагчийн хувьд ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хангах ач холбогдолтой юм. Гэтэл яллах дүгнэлтэд нийтийн албан тушаалтны нийтлэг бүрэн эрхэд хамаарах асуудлыг зөрчсөн, энэ нь гэмт хэргийн шинжийг хангах мэтээр бичсэн дээрх шаардлагад нийцэхгүй байна.
Яллагдагч Д.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгсөн боловч үүнийг нь тодорхой үндэслэл, шийдвэр гаргалгүйгээр хэрэгт хавсаргахаас татгалзсан талаар тайлбарласан. Яллагдагч нь баримт сэлт гаргаж өгөх, шалгуулах хүсэлт гаргах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар баталгаажуулсан. Иймээс яллагдагчийн гаргаж буй нотлох баримтыг хэрэгт хавсаргах үүнтэй нь холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Энэтхэг улсын “З-” ХХК-ийн вакциныг сонгох болсон шийдвэр гаргалттай холбоотой бүхий л баримтыг хэрэгт цуглуулсны эцэст яллагдагч нарыг яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шийдвэрлэх хууль зүйн боломж шүүхэд үүснэ.
Яллах дүгнэлтэд “...Бүгд Найрамдах Энэтхэг улсын “З-” ХХК-тай яллагдагч Д.Т- дээрх гэрээнүүдийг байгуулахад яллагдагч З.Б- нөлөөлөх байдлаар дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон... хууль бусаар олсон орлого гэдгийг мэдсээр 778,560.78 долларыг 2020 оны 08-р сарын 31-ны өдөр хүртэл ашиглаж мөнгө угаасан...” гэсэн агуулгаар буруутгажээ. Гэтэл хэрэгт яллагдагч Д.Т- хэрхэн хууль бус гэх орлогоо яллагдагч З.Б-эд шилжүүлсэн, тухайн компаниас шилжүүлсэн мөнгө нь үйлчилгээний хөлс, эсвэл яллагдагч Д.Т-ийн гэрээ байгуулсны хариу төлбөр гэдгийн аль нь болохыг нэг мөр шалгаж тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн тул энэ талаарх ажиллагаануудыг хийлгэхээр шийдвэрлэлээ.
Иймээс дээрх үндэслэлээр прокурор Н.Энхтөрийн “...хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6699 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Мөн яллагдагч З.Б-ийн өмгөөлөгч нарын гаргасан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ДШМ/14 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/669З- шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.З- зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/6699 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтөрийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 108 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч З.Б-, Д.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА