| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/01115/И |
| Дугаар | 319/ШШ2025/00875 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00875
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 319/ШШ2025/00875 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 8 дугаар давхарт оршин байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, 6-р баг, Жаргалан, ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох
Үндсэн зээл 4,454,4*******.48 төгрөг, үндсэн хүү 1,063,257.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,084.43 төгрөг, нийт 5,5*******,766.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 20******* оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ20*******051319900 гэрээний дагуу ipone 15promax 256GB маркийн гар утас /цаг чихэвч/ нийт 5,838,000 төгрөгийн зээлийн 25 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалсан. Хариуцагчаас нийт 5,5*******,766.69 төгрөгийг гаргуулан өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нийт төлбөр 5,5*******,766.69 төгрөгийг 3 сарын дотор төлнө. Маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зээл 4,454,4*******.48 төгрөг, үндсэн хүү 1,063,257.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,084.43 төгрөг, нийт 5,5*******,766.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******3,346.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 51,673.135 төгрөгийг, улсын орлогоос 51,673.135 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зээл 4,454,4*******.48 төгрөг, үндсэн хүү 1,063,257.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,084.43 төгрөг, нийт 5,5*******,766.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-ийн хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******3,346.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 51,673.135 төгрөгийг, улсын орлогоос 51,673.135 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС