| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2502 00251 0280 |
| Дугаар | 2026/ДШМ/16 |
| Огноо | 2025-12-30 |
| Зүйл хэсэг | 12.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/16
2025 12 30 2026/ДШМ/16
А.Л-, Г.М-, Б.Д- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч А.Л-, түүний өмгөөлөгч Ч.Болд, Д.Амаржаргал,
яллагдагч Г.М-н өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
яллагдагч Б.Д-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/6095 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 105 дугаар эсэргүүцлийг үндэслэн яллагдагч А.Л-, Г.М-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 2502 00251 0280 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А- овогт А-гийн Л-, /РД:ЙЮ89120901/, ......, ял шийтгэл эдэлж байгаагүй,
2. Б- овогт Г-ын М-, /РД:Б-/, ......., ял шийтгэл эдэлж байгаагүй,
3. М- овогт Б-гийн Д-, /РД:Б-/, ........, ял шийтгэл эдэлж байгаагүй,
Яллагдагч А.Л-, Г.М-, Б.Д- нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 05 дугаар хороо, 10 дугаар хороолол, ...............
………
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/6095 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 105 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч А.Л-д авсан Баянгол дүүргийн Алтай хотхоны нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Б.Д-д авсан Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА