| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/01024/И |
| Дугаар | 319/ШШ2025/00899 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2025/00899
| 2025 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 319/ШШ2025/00899 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, ******* дугаар давхар *******12 тоотод оршин байрлах, “Омни капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох
Зээл 26*******,300 төгрөг, зээлийн хүү 52,435 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.0 төгрөг, шимтгэл нийлбэр 0.0 төгрөг, нийт 319,*******35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2022-83924 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 330,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалсан.
2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлнө. Маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ийн зээл 26*******,300 төгрөг, зээлийн хүү 52,435 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.0 төгрөг, шимтгэл нийлбэр 0.0 төгрөг, нийт 319,*******35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “Омни капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,242.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 5,121.025 төгрөгийг, улсын орлогоос 5,121.025 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ийн зээл 26*******,300 төгрөг, зээлийн хүү 52,435 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.0 төгрөг, шимтгэл нийлбэр 0.0 төгрөг, нийт 319,*******35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,242.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 5,121.025 төгрөгийг, улсын орлогоос 5,121.025 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Омни капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС