Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 319/ШШ2025/00904

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс  би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Ховд аймаг, Жаргалант сум, 3-р баг, ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* холбогдох

Үндсэн зээл 395,300 төгрөг, үндсэн хүү 128,921.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,*******2.67 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 535,874.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсны үндсэн дээр үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж, мөн Samsung A35, Black утсыг зээлээр худалдан авсан.

Хариуцагч нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны үнийг хугацаанд нь төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж, хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 159,475.78 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,298,*******3.50 төгрөг,  торгууль 97,425 төгрөг, нийт 1,555,004.29 төгрөг гаргуулж, өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 159,475.78 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,298,*******3.50 төгрөг,  торгууль 97,425 төгрөг, нийт 1,555,004.29 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 19,915 төгрөгийг, улсын орлогоос 19,915 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 159,475.78 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,298,*******3.50 төгрөг,  торгууль 97,425 төгрөг, нийт 1,555,004.29 төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 19,915 төгрөгийг, улсын орлогоос 19,915 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Б.ГАНТӨГС