| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/01002/И |
| Дугаар | 319/ШШ2025/00907 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 319/ШШ2025/00907
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 8 дугаар давхарт оршин байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, 7-р баг, Буянт 72 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* холбогдох
Үндсэн зээл 3,538,000 төгрөг, үндсэн хүү 812,945.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,066.57 төгрөг, нийт 4,368,011.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* тоот гэрээний дагуу Samsung S24_Plus_256GB8 IPone16 Plus маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,538,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай зээлээр авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, нийт 4,368,011.73 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нийт төлбөр 4,368,011.73 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Үндсэн зээл 3,538,000 төгрөг, үндсэн хүү 812,945.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,066.57 төгрөг, нийт 4,368,011.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******ид холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******ид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 43,674 төгрөгийг, улсын орлогоос 43,674 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн үндсэн зээл 3,538,000 төгрөг, үндсэн хүү 812,945.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,066.57 төгрөг, нийт 4,368,011.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “хариуцагч *******ид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 43,674 төгрөгийг, улсын орлогоос 43,674 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС