Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 319/ШШ2025/00939

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 319/ШШ2025/00939

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 3 дугаар 30 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, Номхон овгийн ******* ******* хүсэлттэй цэргийн алба хаасныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн тодруулсан шаардлага: Миний бие 1984-1987 онуудад Хилийн цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: ...Миний бие 1984-1987 онуудад Хилийн цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан. Гэтэл миний материал цэргийн архивт байхгүй байгаа тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох гэж шүүхэд хандсан...гэжээ.

3.Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.******* иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *******1 тоот албан бичгээр Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******, ******* нарын тодорхойлолт, гэрлэсний гэрчилгээ, цэргийн батлах, төрөгсөдийн гэрчилгээ,хөдөлмөрийн дэвтэр  зэргийг ирүүлжээ.

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 29/1059 тоот албан бчигээр ирүүлсэн Д.*******  ХААТР-1 маягт, ХААТР-15, ХААТР-21  маягтууд

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан 1984 оны 06 сарын 26-наас 1987 оны 08 сарын 30 хүртэл цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй

3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. ******* Ням-Очир нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, гаргасан 1984 оны 06 сарын 26-наас 1987 оны 08 сарын 30 хүртэл цэргийн алба хаасан  байсан болох нь:

- ******* Ням-Очир ХААТР-21/А/ маягт 19 дээр цэргийн алба хаасан гэх хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

5. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн *******ыг 1984 оны 06 сарын 26-наас 1987 оны 08 сарын 30 хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар Номхон овгийн ******* Ням-Очир нь 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс  1987 оны 08 дугаарсарын 30-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан

Болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС