Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 320/шш2026/00552

 

 

 

 

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2026/00552

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: П ББСБ

хариуцагч: З.У

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 25,011,288.68 (хорин таван сая арван нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00417/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.У нь манай компанитай 2023 оны 10 сарын 30ы өдөр L90500073 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч З.У -ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П аппликейшнаас:

2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 7**** зээлийн дансны дугаартай, 840,000.00 /найман зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд;

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7**** зээлийн дансны дугаартай, 1,232,000 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд;

2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 7**** зээлийн дансны дугаартай 8,980,000 /найман сая есөн зуун наян мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд;

2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 7**** зээлийн дансны дугаартай, 3,360,000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд:

2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 7**** зээлийн дансны дугаартай, 10,730,000 /арван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 13-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.    2025 оны 2 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 671,998.50 /зургаан зуун далан нэгэн мянга есөн зуун ерэн найман төгрөг тавин мөнгө /

- Шимтгэл: 16,799.97 /арван зургаан мянга долоон зуун ерэн есөн төгрөг ерэн долоон мөнгө/

- Үндсэн хүү: 220,931.01 /хоёр зуун хорин мянга есөн зуун гучин нэгэн төгрөг нэг мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 38,883.86 /гучин найман мянга найман зуун наян гурван төгрөг наян зургаан мөнгө /

- Нийт: 948,613.34 /есөн зуун дөчин найман мянга зургаан зуун арван гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/

2. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 617,747.78 /зургаан зуун арван долоон мянга долоон зуун дөчин долоон төгрөг далан найман мөнгө/

- Шимтгэл: 15,443.70 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг далан мөнгө/

- Үндсэн хүү: 228,482.04 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун наян хоёр төгрөг дөрвөн мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 40,212.85 /дөчин мянга хоёр зуун арван хоёр төгрөг наян таван мөнгө/

- Нийт: 901,886.37 /есөн зуун нэг мянга найман зуун наян зургаан төгрөг гучин долоон мөнгө/

3. 2024 оны 5 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 7,168,463.88 /долоон сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран гурван төгрөг наян найман мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 2,384,447.12 /хоёр сая гурван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг арван хоёр мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 134,772.01 /нэг зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан хоёр төгрөг нэг мөнгө/

- Нийт: 9,687,683.01 /есөн сая зургаан зуун наян долоон мянга зургаан зуун наян гурван төгрөг нэг мөнгө/

4. 2024 оны 4 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,502,799.67 /хоёр сая таван зуун хоёр мянга долоон зуун ерэн есөн төгрөг жаран долоон мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 821,013.16 /найман зуун хорин нэгэн мянга арван гурван төгрөг арван зургаан мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 48,042.64 /дөчин найман мянга дөчин хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө/

Нийт: 3,371,855.47 /гурван сая гурван зуун далан нэгэн мянга найман зуун тавин таван төгрөг дөчин долоон мөнгө/

5. 2024 оны 3 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 7,338,142.66 /долоон сая гурван зуун гучин найман мянга нэг зуун дөчин хоёр төгрөг жаран зургаан мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 2,570,802.67 /хоёр сая таван зуун далан мянга найман зуун хоёр төгрөг жаран долоон мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 185,805.16 /нэг зуун наян таван мянга найман зуун таван төгрөг арван зургаан мөнгө/

Нийт: 10,094,750.49 /арван сая ерэн дөрвөн мянга долоон зуун тавин төгрөг дөчин есөн мөнгө/

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч З.У аас нийт 25,011,288.68 /хорин таван сая арван нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.У тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.У миний бие П ББСБ-ын нэхэмжилж буй мөнгө 25,011,288.68 (хорин таван сая арван нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь З.У т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,011,288.68 (хорин таван сая арван нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.У нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 25,011,288.68 (хорин таван сая арван нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,006 (хоёр зуун наян гурван мянга зургаа) төгрөгийн тал хувь болох 141,503 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 141,503 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.У аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 141,503 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч З.У нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О ын нэхэмжлэлтэй, хариуцагч З.У т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 25,011,288.68 (хорин таван сая арван нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.У нь нэхэмжлэлийн шаардлага болох нь нийт 25,011,288.68 (хорин таван сая арван нэгэн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,006 (хоёр зуун наян гурван мянга зургаа) төгрөгийн тал хувь болох 141,503 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 141,503 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.У аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 141,503 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ