| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2026/00497/И |
| Дугаар | 320/шш2026/00560 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 320/шш2026/00560
| 2026 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 320/ШШ2026/00560 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Н ББСБ
хариуцагч: Ц.Н
Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,835,964.05 төгрөг, зээлийн хүү 993,594.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,168 төгрөг, шимтгэл 42,600 төгрөг, нийт 2,963,326.34 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 2,939,248.08 төгрөг, зээлийн хүү 1,051,461.72 төгрөг, шимтгэл 31,400 төгрөг, нийт 4,022,109.80 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,120,000 төгрөг, зээлийн хүү 397,758.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,859.37 төгрөг, шимтгэл 11,200 төгрөг, нийт 1,556,818.20 төгрөг, бүгд 8,542,254 (найман сая таван зуун дөчин хоёр мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00497/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ББСБ ХХК нь Ц.Н тэй 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г цахимаар байгуулан 2024 оны 11 дүгээр сарын 21-нд 2,130,000 төгрөгийг 5.9%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2024 оны 11 дүгээр сарын 22-нд 3,140,000 төгрөгийг 3.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 12 дугаар сарын 28-нд 1,120,000 төгрөгийг 3.9%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн билээ.
Ц.Н нь зээл авснаас хойш нэг л удаа төлөөд ахиж зээлээ төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө өө гэж хэлж явсаар өдийг хүрээд байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөө дуусгавар болно гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно.
Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г цахимаар байгуулж, Н зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,835,964.05 төгрөг, зээлийн хүү 993,594.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,168 төгрөг, шимтгэл 42,600 төгрөг, нийт 2,963,326.34 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 2,939,248.08 төгрөг, зээлийн хүү 1,051,461.72 төгрөг, шимтгэл 31,400 төгрөг, нийт 4,022,109.80 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,120,000 төгрөг, зээлийн хүү 397,758.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,859.37 төгрөг, шимтгэл 11,200 төгрөг, нийт 1,556,818.20 төгрөг, бүгд 8,542,254 төгрөгийг хариуцагч Ц.Н гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Н тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Н миний бие Н ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 8,542,254 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь Ц.Н д холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,835,964.05 төгрөг, зээлийн хүү 993,594.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,168 төгрөг, шимтгэл 42,600 төгрөг, нийт 2,963,326.34 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 2,939,248.08 төгрөг, зээлийн хүү 1,051,461.72 төгрөг, шимтгэл 31,400 төгрөг, нийт 4,022,109.80 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,120,000 төгрөг, зээлийн хүү 397,758.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,859.37 төгрөг, шимтгэл 11,200 төгрөг, нийт 1,556,818.20 төгрөг, бүгд 8,542,254 (найман сая таван зуун дөчин хоёр мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,542,254 (найман сая таван зуун дөчин хоёр мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн сангийн 100**** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,626 (нэг зуун тавин нэгэн мянга зургаан зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 75,813 (далан таван мянга найман зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,813 (далан таван мянга найман зуун арван гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Н гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,813 (далан таван мянга найман зуун арван гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Ц.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н д холбогдох, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,835,964.05 төгрөг, зээлийн хүү 993,594.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,168 төгрөг, шимтгэл 42,600 төгрөг, нийт 2,963,326.34 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 2,939,248.08 төгрөг, зээлийн хүү 1,051,461.72 төгрөг, шимтгэл 31,400 төгрөг, нийт 4,022,109.80 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон зээлийн үндсэн зээл 1,120,000 төгрөг, зээлийн хүү 397,758.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,859.37 төгрөг, шимтгэл 11,200 төгрөг, нийт 1,556,818.20 төгрөг, бүгд 8,542,254 (найман сая таван зуун дөчин хоёр мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,542,254 (найман сая таван зуун дөчин хоёр мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,626 (нэг зуун тавин нэгэн мянга зургаан зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 75,813 (далан таван мянга найман зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,813 (далан таван мянга найман зуун арван гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Н гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,813 (далан таван мянга найман зуун арван гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ