| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00604/И |
| Дугаар | 316/ШШ2026/00449 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 316/ШШ2026/00449
| 2026 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 316/ШШ2026/00449 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би
Нэхэмжлэгч: Г******* б******* ХК /РД:2*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х******* С******* /Е******* сум * баг, тавин 5* тоот, РД:М*******, утас-9*******/
Хариуцагч: Х******* О /Е******* сум * баг, ганга гудамж 1* тоот, РД:М, утас-9/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,914,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Х.С*******, Х.О нарт холбогдуулан 15,914,775 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С*******, Х.О нар нь нэхэмжлэлийн шаардлага 15,914,775 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С*******, Х.О нарт холбогдох 15,914,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,524 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118,762 төгрөгийг хариуцагч Х.С*******, Х.О нараас, үлдэх тал хувь болох 118,762 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ