2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2026/00215

 

 

 

 

 

 

 

2025 12 30 191/ШШ2026/00215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах ******* ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

9,332,285 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагч Д.*******,

хариуцагчийн өмгөөлөгч /ҮД:2196/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ******* ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн *******н хаагчаас бусад төрийн *******н хаагчийг төрийн *******нд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай *******н тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т ******* ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Д.******* , улсын хорооны даргаар ажиллаж байхдаа 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар тус хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн агентлагийн ерөнхий нягтлан бодогч г цэргийн ******* хаасны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр авдаг гэдэг үндэслэлээр төрийн *******наас чөлөөлсөн. Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн дүгээр шийдвэрээр тус хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн *******н тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. , улсын хорооноос 2023 оны 08 сарын 15-ны өдөр шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 9,332,285 төгрөгийг д олгосны дагуу ******* ******* *******ийн зүгээс Д.*******д 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 04/1818 дугаартай *******н бичгээр төрд учирсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн, хариу ирүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан. Д.*******ы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 9,332,285 төгрөгийг буруутай этгээд Д.*******аас гаргуулж ******* банкны 100900021501 дугаартай дансанд олгуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.******* нь Засгийн газрын тогтоолоор улсын хороо /цаашид гэх/-ны даргаар 2022 оны 06 сарын 15-ны өдөр томилогдож 2023 оны 01 сарын 11-ний өдөр чөлөөлөгдсөн. Ажиллаж байхдаа 2022 оны 10 сарын 07-ны өдөр Б/108 дугаар тушаал гаргаж байгууллагын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн агентлагийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан г ******* ******* тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр төрийн *******наас чөлөөлсөн. Нэхэмжлэлд дурдсанаар тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, ажилдаа эгүүлэн тогтоогдож, цалин хөлс 9,332,285 төгрөгийг -оос олгосон болохыг мэдлээ. Дээрх иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч -ны итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүйгээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрөөс гаргах нөхцөлийг зориуд бий болгосон байна. Хэрэг маргааны талаар Д.*******д мэдэгдээгүй, тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар тодруулаагүй. нь Сүхбаатар дүүргийн онцгой байдлын газарт хошууч цолтой нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2020 онд 36 сарын тэтгэмжийн урамшууллаа авч, цэргийн тэтгэвэр тогтоолгож төрөөс тэтгэвэр авдаг хирнээ агентлагийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тул Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8.3.5, 8.4, ******* ******* тухай хуулийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1, 78.1.9 заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ******* ******* *******ийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаар зөвлөмжийн 1, 8 дугаар зүйлд тэтгэвэртэй холбоотой тодорхой заасан ба тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн ******* хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн хүнийг төрийн ******* сонгогддогоос бусад үндсэн *******н тушаалд томилон ажиллуулж болохгүй гэж зөвлөмжийн 8 дугаар хэсэгт тодорхой заасан. Иргэний хуулийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн *******н хаагч *******н үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн 498.3-т хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан. тэтгэвэр авдаг атлаа төрд давхар ажиллаж байсан, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүйд бусад этгээд хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Дээрх хуулийн заалтын гол агуулга нь төрийн байгууллагын хувьд төрийн чиг үүргийг буруу хэрэгжүүлсний улмаас учирсан хохирлыг шууд хариуцах үүрэгтэй учраас уг үйлдлээс хохирсон *******н тушаалтанд биш нийтийн эрх зүйн байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн *******н тушаалтны санаатай, эсхүл болгоомжгүйгээр *******н үүргээ зөрчсөн нь тогтоогдсон байх ёстой. Д.*******ы ажлын туршлага, мэдлэг чадварыг үндэслэн -ны даргаар томилогдон ажилласан ба байгууллагын ажлыг дэг журамд нь оруулах чиг үүрэг авсны дагуу эрчимтэй ажиллаж аливаа зөрчлийг арилгах арга хэмжээг шат дараатай авч ажилласан. гийн эрхэлж байсан ажил, *******н тушаал нь төрийн үйлчилгээний ангилалд хамаардаг тул Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 12.1-д ажил олгогч, ажилтантай харилцан тохирч хөдөлмөрийн гэрээ, түүнийг дагалдах гэрээг байгуулах гэж заасан. Гэтэл тухайн үеийн -ны дарга хууль зөрчин тай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж заасны дагуу Д.******* хуульд заасан эрх, үүргийг зохих ёсоор хэрэгжүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 заалтыг үндэслэн ******* ******* *******ийн зөвлөмжийг харгалзан төрийн *******наас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Мөн хуулийн 78.1.9-т заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шийдвэрийг ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр гаргасан нь хуульд нийцнэ гэж ойлгож байгаа. ******* ******* тухай хуулийн 14.1-д төрийн үйлчилгээний *******н тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах *******н тушаал хамрагдана гэж заасны дагуу гийн *******н тушаал үүнд хамрагдаж байсан тул хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой байсан. Түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийн үндэслэлийг холбогдох асуудал хариуцсан хүмүүс төслийг боловсруулж хянан, гарын үсэг зурж оруулж ирснээр тушаалыг гаргасан. Шүүхээс г *******н тушаалд нь эгүүлэн томилох шийдвэр гаргаснаар ажилдаа эргэн томилогдоод, нэг хоног ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Байгууллагын санхүүгийн чухал үйл ажиллагааг эрхлэн удирдаж явуулдаг эрх бүхий *******н тушаалтан хууль дүрмээ баримтлан ажиллах ёстой ба энэ *******н тушаалд тэтгэврийн насанд хүрээгүй, эрх бүхий мэргэжлийн хүн ажиллах ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүх ажиллагааны төлөвлөлт, түүний хэрэгжилтийг сайжруулах талаар авах арга хэмжээний 2 дугаар хэсэгт төрийн үйлчилгээний *******н тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон этгээдийг ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн. Энэ шаардлагыг Д.******* хэрэгжүүлсэн. -д төсөв санхүүгийн чиглэл, үйл ажиллагаа ихээхэн сул, өмнөх удирдлага шаардлага тавьдаггүй байсныг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоосон ба тус газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 03/1961 тоот *******н бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн зөвлөмжийн 1 ба 4 дүгээр хэсэгт энэхүү асуудал тодорхой заагдсан. 2020 онд 1 ерөнхий нягтлантай байснаа 2 болгож орон тоо нэмж г шинээр ажилд авсан байдаг. Энэ нь нэг чиглэлийн ажлыг хоёр хуваан салгаж орон тоог үндэслэлгүйгээр нэмсэн, баталсан орон тооны хязгаарыг зөрчсөн байсан. -ны хэсэг бүлэг хүмүүс болох газрын дарга , түүний хамтран амьдрагч нар намайг санаатайгаар буруутгаж, одоогийн даргын үүргийг гүйцэтгэгч , хуулийн ахлах мэргэжилтэн , хүний нөөцийн ажилтан нар зориуд шүүх дээр ялагдаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. ******* ******* тухай хуулийн 50.1-д иргэнийг, эсхүл төрийн *******н хаагчаас бусад төрийн *******н хаагчийг төрийн *******нд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэр гаргасан буруутай *******н тушаалтнаар төлүүлнэ гэж заасан. Д.******* Монгол Улсын Засгийн газрын 29 дүгээр тогтоолоор 2023 оны 01 сарын 11-ний өдрөөр тас*******р болгон төрийн *******н тушаалаас чөлөөлөгдөж, иргэн болсон тул нэхэмжилсэн төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс зөвхөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.*******аас хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, итгэмжлэл /хх-3, 132/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, ******* ******* *******ийн 2022.02.22-ны 71 дугаар тогтоол /хх-5/, ******* ******* *******ийн 2023.08.23-ны 04/1818 дугаар мэдэгдэл /хх-7/, , улсын хорооны даргын 2022.10.07-ны Б/108, 2023.08.14-ний Б/72 дугаар тушаал /хх-8, 9/, 2023.08.15-ны төлбөрийн хүсэлт /хх-10/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.23-ны өдрийн дугаар шийдвэр /хх-11-18/, , улсын хорооны 2023.08.17-ны өдрийн 1/639, 2024.02.02-ны өдрийн 01/141 дугаартай *******н бичиг, , улсын хорооны даргын 2020.11.06-ны өдрийн Б/34, 2022.10.07-ны өдрийн Б/108, 2020.09.02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-28/, хариу тайлбар /хх-50-54/, Монгол Улсын Ерөхийн сайдын 2020.08.28-ны өдрийн 39 дугаар захирамж /хх-59-67/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.23-ны өдрийн дугаар шийдвэр /хх-38-45/, ******* ******* *******ийн 2020.12.25-ны өдрийн 07 дугаар зөвлөмж /хх-80-83/, Авлигатай тэмцэх газрын 2023.12.01-ний өдрийн 03/19689 дугаартай *******н бичиг, 2023.07.19-ний өдрийн 03/11961 дугаартай зөвлөмж /хх-85-94/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023.12.04-ний өдрийн 02/2214 дугаартай *******н бичиг, архивын мэдээлэл /хх-96, 97/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.12.05-ны өдрийн х/1014 дугаартай *******н бичиг, 2023.03.17-ны өдрийн хэг/595 дугаартай Чиглэл хүргүүлэх *******н бичиг /хх-99, 100-101/, Монгол Улсын Засгийн газрын 2022.06.15-ны өдрийн 236 дугаар тогтоол /хх-102/, Монгол Улсын Засгийн газрын 2023.01.11-ний өдрийн 29 дугаар тогтоол /хх-103-104/, , улсын хорооны 2022.11.21-ний өдрийн итгэмжлэл /хх-107/, 2022.12.02-ны өдрийн хариу тайлбар /хх-108/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.23-ны шүүх хуралдааны 181/ТМ2023/01482 дугаартай тэмдэглэл /хх109-115/, , улсын хорооны 2023.12.11-ний өдрийн 08/1105 дугаартай *******н бичиг, 2022.10.11-ний өдрийн өрөө лацадсан тэмдэглэл /хх-117, 118/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан ажлаас хууль бусаар халсан тушаалын улмаас шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд олгосон олговор буюу төрд учруулсан хохиролд 9,332,285 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нь улсын хорооны даргаар ажиллах байх явцад цэргийн тэтгэвэрт гарч улсаас хуульд заасны дагуу 36 сарын тэтгэмжээ авч, төрөөс тэтгэвэр авдаг хирнээ төрийн *******нд ажиллаж байсан г ажлаас чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийн дагуу тушаал гаргасан, ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг хүлээх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаанд Засгийн газрын тохируулагч агентлаг улсын хорооны даргаар Д.*******ыг түр томилж, Засгийн газрын 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 29 дугаар тогтоолоор хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан томилогдсон *******н тушаалаас нь чөлөөлжээ. /хх-ийн 102, 103-104/

 

5. Д.******* нь улсын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, ******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1, 78.1.9 заалтыг тус тус үндэслэн тус байгууллагын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж буй цэргийн ******* хаасны тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авдаг гэсэн үндэслэлээр 2022 оны 10 сарын 07-ны өдрөөр тас*******р болгон чөлөөлсөн байна. /хх-ийн 150/

6. нь тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох байгууллагаар баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 38-45/

 

7. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу улсын хороо нь 2023 оны 08 сарын 14-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар д ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 10 сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл 5 сар 10 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 9,212,285 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд шаардагдах 120,000 төгрөг, нийт 9,332,285 төгрөгийг холбогдох зардлын ангиллаас олгохоор шийдвэрлэсэн, улмаар 2023 оны 08 сарын 15-ны өдөр 9,332,285 төгрөгийг олгосон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тушаал, төрийн сангийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9, 10/

 

8. ******* ******* ******* нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн *******н хаагчаас бусад төрийн *******н хаагчийг төрийн *******нд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай *******н тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т ******* ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг баримтлан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 заалтын дагуу шүүхийн шийдвэрийн дагуу ажилтан г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 9,332,285 төгрөгийг олгож төрд хохирол учирсныг хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай этгээд хариуцах үүрэгтэй гэсэн үндэслэлээр хариуцагч Д.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу *******н тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

9. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрт улсын хорооны даргын 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар тус байгууллагын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогч г ажлаас чөлөөлсөн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарах боловч шүүх бүрэлдэхүүн уг тушаалыг гаргах болсон үйл баримт, үндэслэл, хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Иргэний хуулийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн *******н хаагч *******н үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.3-т хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж тус тус зохицуулсан.

 

Тодруулбал, төрийн *******н хаагч төрийн нэрийн өмнөөс төрийн ажил *******н тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байхдаа бусдад хохирол учруулсан тохиолдолд гэм хорыг түүний ажиллаж байсан төрийн байгууллага хариуцан арилгах ба харин төрийн *******н хаагчийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол тухайн гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

******* нэрийн өмнөөс хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан төрийн *******н хаагчийн шийдвэр нь төрийн ******* төв байгууллага болон шүүхээр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг шууд *******н хаагчийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээс гэм хор учруулсан гэж үзэхгүй бөгөөд хувийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд гэм буруутай байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

11. Хариуцагч Д.******* нь улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогч цэргийн тэтгэвэр тогтоолгон, төрөөс тэтгэвэр авдаг хирнээ төрийн *******нд ажиллаж байсан нь хууль зөрчсөн, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд заагаагүй боловч ******* ******* *******ийн өндөр насны тэтгэвэртэй холбогдох зөвлөмжийн дагуу шийдвэр гаргасан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

 

12. Монгол Улсын ******* ******* *******ийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаартай Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай зөвлөмжийн 8 дугаарт Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсхүл төрийн ******* хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн хүнийг төрийн ******* сонгогддогоос бусад үндсэн *******н тушаалд томилон ажиллуулж болохгүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллага зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн *******н хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд ажил гүйцэтгүүлж болно гэсэн байх ба зохигч уг заалт нь ажилтан гийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд хамаарах эсэх талаар маргасан. /хх-ийн 80-83/

 

13. Дугарболдын Ариунсанаа /Регистрийн дугаар ЛД71041105/ нь 2020 оны 04 сарын 10-ны өдөр цэрэг хэвийн нөхцөлөөр 2020 оны 04 сарын 10-ны өдөр хүсэлт гаргаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон сард 2,489,127 төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын баримтаар тогтоогдож байх ба тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа , улсын хорооны даргын 2020 оны 11 сарын 04-ний Б/34 дугаар тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн *******н тушаалд томилогдон ажилласан байна. /хх-ийн 96, 97/

 

14. Д.******* нь г ажлаас чөлөөлсөн 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Б/108 дугаар тушаалдаа ******* ******* *******ийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаартай зөвлөмжийг үндэслэл болгон дурдаагүй боловч түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа гийн нэхэмжлэлтэй хариуцагч , улсын хороонд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч нь дээр дурдсан зөвлөмжийг үндэслэл болгон тайлбар гаргаж байсан үйл баримтаас үзэхэд ажил олгогч байгууллага болох , улсын хороо нь гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 07 дугаартай зөвлөмжийг зөрчсөн гэж үзэж байсан үндэслэл тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаартай Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба тус газраас баталсан зөвлөмжийг үндэслэн г ажлаас чөлөөлсөн боловч гаргасан тушаалдаа үндэслэл болгон бичээгүй гэх шалтгаанаар улсын хорооны даргаар ажиллаж байсан Д.*******ыг *******н үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийг санаатай үйлдсэн гэж үзэхгүй.

 

Гэхдээ Д.******* нь төрийн байгууллагын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу удирдан зохион байгуулахдаа эрх бүхий этгээдээс гаргасан эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахдаа илтэд болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, г ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа урьдчилан ******* ******* *******д хандан 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаартай Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай зөвлөмжийн 8 дугаартай заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодруулж ажиллаагүйн улмаас төрд хохирол учруулсан нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу *******н тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* нь с*******рын үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэх, удирдлага арга зүйгээр хангаж, хяналт хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу өөрийн баталсан зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж ажиллаагүй, ажил олгогч байгууллага болох улсын хорооны эрх бүхий *******н тушаалтан ажилтныг ажилд томилох үйл ажиллагааг холбогдох шийдвэр, зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлээгүй гэм буруутай үйлдлээс төрд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул д шүүхийн шийдвэрийн дагуу олгосон 9,332,285 төгрөгийн гэм хорын хариуцлагыг ажил олгогч буюу улсын хороо тодорхой хэмжээгээр хүлээх үндэслэлтэй байна.

 

15. Хэрэгт авагдсан баримтаар Д.******* нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 29 дугаар тогтоолоор улсын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон ба түүний илтэд болгоомжгүй үйлдэл нь төрд хохирол учрахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж дүгнэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр гарах үед тэрээр ажлаас чөлөөлөгдсөн байсан учир г ажлаас чөлөөлсөн 2022 оны 10 сарын 07-ны өдөр Б/108 дугаар тушаал гарснаас хойш Д.******* үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хугацаа болох 2023 оны 01 сарын 11-ний өдрийг хүртэлх гийн 3 сар 3 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 5,292,162 төгрөг /шүүхийн шийдвэрээр дүгнэсэн 1 сарын 1,685,651 төгрөг х 3 сар + 1 өдрийн 78,403 төгрөг х 3 хоног/-ийн 50 хувийг буюу 2,646,081 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

16. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж заасан ба сонгогдсон иргэдийн төлөөлөгч С.Чагнаадорж нь хөдөө орон нутаг руу уурхайн ээлжит ажилдаа явсан учир товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон шалтгаанаа шүүгчийн туслахад мэдэгдсэн, зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Д.*******аас төрд учруулсан хохиролд 2,646,081 төгрөгийг гаргуулан ******* банкны 100900021501 дугаартай дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,686,204 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс үүргээс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 57,287 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 2,646,081 /хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга наян нэгэн/ төгрөг гаргуулж ******* банкны 100900021501 дугаартай дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,686,204 /зургаан сая зургаан зуун наян зургаан мянга хоёр зуун дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 57,287 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 дугаартай дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

 

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

 

 

С.ХИШИГБАТ