2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/00754

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 13

191/ШШ2026/00754

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух ******* овогтой ******* ******* /Регистрийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 53,700,000 төгрөг, алданги 26,850,000 төгрөг, нийт 80,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.******* миний бие ******* ******* ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Т-А-В-42-704 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ээр Улаанбаатар хот, , өрөө орон сууцыг 53,700,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон. Байрны төлбөр болох 53,700,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Гүйцэтгэгчийн ХААН банкны ******* тоот дансанд 100 хувь шилжүүлсэн. Гэрээний 2.1-т "Энэхүү гэрээгээр захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2024 оны 1 дүгээр улирал дуустал байна. Тус хугацаа нь хүлээлгийн 180 хоног хүртэлх хугацаагаар хойшлогдож болно" гэж заасны дагуу гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтад ороогүй бөгөөд нийт 12 давхар баригдахаас 4 давхар баригдан барилгын явц зогссон байна. Гэрээний 3.1.3-т заасны дагуу гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон биечлэн, мөн албан мэдэгдлээр шаардсан боловч удахгүй баригдана гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэрээний 5.12-т Гэрээний 2.1-т заасан хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө", Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй." гэж тус тус зааснаар 26,850,000 төгрөгийг алданги төлөхөөр байна. Иймд В-42-704 дугаар гэрээний төлбөр 53,700,000 төгрөг, алданги 26,850,000 төгрөг, нийт 80,550,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 сарын 13-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч ******* ХХК бид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.    Нэхэмжлэгч нь алданги болох 26,850,000 төгрөгөөсөө татгалзаж үндсэн төлбөр 53,700,000 төгрөгийг хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрөв.

2.    Үндсэн төлбөр 53,700,000 төгрөгийг хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрөв.

3.    Үндсэн төлбөр болох 53,700,000 төгрөгийг 2026.01.30-ны өдөр 3,700,000 төгрөг, 2026.02.13-ны өдөр 25,000,000 төгрөг, 2026.03.13-ны 25,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцов.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 53,700,000 төгрөг, алданги 26,850,000 төгрөг, нийт 80,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа алданги болох 26,850,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөр болох 53,700,000 төгрөгийг 2026.01.30-ны өдөр 3,700,000 төгрөг, 2026.02.13-ны өдөр 25,000,000 төгрөг, 2026.03.13-ны 25,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Ө.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Ө.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 53,700,000 төгрөг, алданги 26,850,000 төгрөг, нийт 80,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа алданги болох 26,850,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөр болох 53,700,000 төгрөгийг 2026.01.30-ны өдөр 3,700,000 төгрөг, 2026.02.13-ны өдөр 25,000,000 төгрөг, 2026.03.13-ны 25,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,700 төгрөгнөөс 280,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 280,350 төгрөгийг нэхэмжлэгч Ө.*******д буцаан олгож, хариуцагч ******* ХХК-иас 280,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР