| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2026/00492/И |
| Дугаар | 191/ШШ2026/00771 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/00771
| 2026 01 13 | 191/ШШ2026/00771 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 23,830,220.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Н.******* нь ******* ******* ХК-ийн СХ Богд Ар тооцооны төвтэй 2018 оны 12 сарын 26-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ байгуулж 14,000,000 /Арван оөрвөн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 51 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 26-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 12 сарын 26-ны өдрийн тоот барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хугацааны ирээдүйн цалин, цалин түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан.
Зээлдэгч Н.******* нь өдрийн ******* тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,700,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,023,847.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,125.0 төгрөг, нийт 7,725,972.9 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч Н.******* нь 2025 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар №ЗГ 201844216441 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 9,300,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,924,460.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,571,260.1 төгрөг, нийт 23,795,720.9 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа телөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 заалтуудыг үндэслэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Н.*******оос ******* тоот зээлийн гэрээний үүрэг 23,795,720.9 төгрөг, нотариатын зардал 34,500 төгрөг, нийт 23,830,220.9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Улсын тэмдэгтийн хураамжид 277,101 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Н.******* нь ******* ******* ХК-аас 2018.12.26-ны өдөр 23,830,220.9 төгрөгийн зээлийг авсан нь болно. Нэхэмжилсэн 23,830,220.9 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тайлбар гаргах хугацаа шаардлагагүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 23,830,220.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 23,830,220.9 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 23,830,220.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь 23,830,220.9 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Н.*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,101 төгрөгөөс 138,550.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 138,550.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Н.*******оос 138,550.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР