| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09581/И |
| Дугаар | 191/ШШ2026/00933 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2026/00933
2026 01 15 191/ШШ2026/00933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/, ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин ******* ******* овогт /Регистрийн дугаар /, 2020 оны 06 сарын 04-ний өдөр төрсөн хүү ******* ******* овогт /Регистрийн дугаар / нарыг төрсөн эх ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын асрамжид үлдээж, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хариуцагч Т. сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ээр 2013 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин ******* ******* овогт /Регистрийн дугаар /, 2020 оны 06 сарын 04-ний өдөр төрсөн хүү ******* ******* овогт /Регистрийн дугаар / нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй нийслэлийн тоот хаягт байрлах, 42,10 м.кв талбайтай орон сууц, тус байрны В1 давхарт байрлах .... тоот 12 м.кв талбайтай авто зогсоолыг нэхэмжлэгч Д.*******, охин Б., хүү Б. нарын өмчлөл, эзэмшилд үлдээж, хариуцагч Т.*******д ногдох хэсэг 20,063,000 /хорин сая жаран гурван мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулан хариуцагч Т.*******д олгож, нэхэмжлэгчийн Тоёота Харриер маркийн автомашины хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг 15,750,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.*******д тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР