2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01073

 

 

 

 

 

 

 

2026 01 19 191/ШШ2026/01073

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/,

Хариуцагч:   тоотод оршин суух ******* овогт /Регистрийн дугаар /,

Хариуцагч:   тоотод оршин суух овогт ын /Регистрийн дугаар / нарт холбогдох,

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  байрлах ХХК /Регистрийн дугаар / нарт холбогдох,

 ... тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардал 3,400,000 төгрөг гаргуулах, 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 14-ний өдрийн хүртэл ашигласан төлбөрт 52,714,978 төгрөг, нийт 56,114,978 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: ХХК нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 101 байр буюу Амартүвшин хотхон-д байрлах 293 тоот байрыг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах ээний дагуу худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-.... тоот дугаарт бүртгүүлэн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл тус байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн чилгээг гаргуулан авч байрыг хүлээн авахад " " ХХК-ийн хамаарал бүхий иргэн М., Б.******* нь амьдарч байсан. ХХК-ийн зүгээс дээрх байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж оршин суугч иргэнд болон констракшины ХХК-д тус тус утсаар, албан мэйлээр, бичгээр хандаж байсан ч одоог хүртэл амьдарсаар байна. Б.******* нь уг байрыг эгч М.аас авсан гэдэг. ХХК-ийн зүгээс дээрх байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж оршин суугч иргэнд болон ХХК-д тус тус утсаар, албан мэйлээр, бичгээр хандаж байсан ч одоог хүртэл амьдарсаар байна. Б.******* нь уг байрыг эгч М.аас авсан гэх бөгөөд одоо эхнэр У.ийн хамт амьдарч байна. Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 01 сарын 11-ний өдөр тус орон сууцны байрын өмчлөгч болсон ч хариуцагч нарын хууль бус эзэмшлийн улмаас өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжгүй болоод байна. Тиймээс өмчлөгч Б.Давжаажанцан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар Б.*******, У. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг шаардах эрхтэй байна. Маргаан бүхий орон сууц нь ашиглалтад ороод айл орж амьдраагүй, шинэ орон сууц байхад нь хариуцагч нар нь амьдарч эхэлсэн байна. Тус орон сууцыг шүүхийн журмаар албадан чөлөөлүүлж авсны дараа зайлшгүй засварын ажил хийх шаардлагатай, ашиглалтаас үүдэн орон сууцны байдал илт муудсан болно. Барилгын засвар хийх, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хур алтан өргөө ХХК-иас иж бүрэн засвар хийх үнийн саналыг авахад нийт НӨАТ орсон дүнгээр 3,400,000 төгрөгөөр засвар хийх боломжтой тухай үнийн саналаа албан бичгээр ирүүлсэн. Тиймээс дээрх засварын зардлыг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц хөлслөх ээ, түрээсийн ээ байгуулагдаагүй боловч өнөөдрийг хүртэл хариуцагч Б.*******, У. нар нь орон сууцны үр шимийг хүртэж, өөрөөсөө ямар ч зардал гаргахгүй бусдын өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д "Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, ... бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч Б.*******, У. нар нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй орон сууцанд амьдарч байгаа учраас хариуцагчийн эзэмшилдээ байлгасны төлбөрийг зах зээлийн үнэ сарын 905,273 төгрөгөөр тооцоход 2021 оны 2 сараас 2025 оны 11 сарын 14-нийг хүртэл нийт 58 сар, 7 хоногийн хугацааны төлбөр болох нийт 52,714,978 төгрөг байна. Уг төлбөрийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасан үндэслэлээр шаардаж байна. Иймд ... тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, орон сууцны засварын зардалд 3,400,000 төгрөг, ... тоот орон сууцыг 2021 оны 02 сараас 2025 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл ашигласан төлбөрт 52,714,978 төгрөг, 56,114,978 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******, М., У. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байгаа бөгөөд уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч М. нь нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцанд амьдардаггүй, Б.*******, У. нар нь хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тогтоогдсон тул тус иргэний хэрэгт М.ыг хариуцагчаар татахаас татгалзаж байна.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан тул Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******, У. нарт холбогдох иргэний хэргийг цаашид шүүхээр шийдвэрлэх ач холбогдолгүй болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул татгалзлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ХХК нь Б.*******т холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХХК-ийг Б.*******гаар солих тухай хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/02716 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Б.*******, М. нарыг тодорхойлон 2024 оны 09 сарын 10-ны өдөр ... тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардал 3,400,000 төгрөг гаргуулах, 2021 оны 02 сараас 2023 оны 08 сар хүртэл ашигласан төлбөрт 13,326,900 төгрөг гаргуулахаар,

2024 оны 09 сарын 24-ний өдөр ... тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардал 3,400,000 төгрөг гаргуулах, 2021 оны 02 сараас 2024 оны 09 сар хүртэл ашигласан төлбөрт 18,915,600 төгрөг гаргуулахаар,

2025 оны 11 сарын 14-ний өдөр хариуцагчаар Б.*******, У., М. нарыг тодорхойлон ... тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардал 3,400,000 төгрөг гаргуулах, 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл ашигласан төлбөрт 52,714,978 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулсан.

 

Мөн нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 12 сарын 08-ны өдөр хариуцагчаар Б.*******, У. нарыг тодорхойлон хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа ... тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардал 3,400,000 төгрөг гаргуулах, 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл ашигласан төлбөрт 52,714,978 төгрөг гаргуулах тухай тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.******* тухайн маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь, хариуцагч М.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******, У. нарт холбогдуулан гаргасан ... тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардал 3,400,000 төгрөг гаргуулах, 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 14-ний өдрийн хүртэл ашигласан төлбөрт 52,714,978 төгрөг, нийт 56,114,978 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, У. нарт холбогдох ... тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, засварын зардал 3,400,000 төгрөг гаргуулах, 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 сарын 14-ний өдрийн хүртэл ашигласан төлбөрт 52,714,978 төгрөг, нийт 56,114,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, Б.*******, У. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+69,350+159,397+83,734+104,370+263,900+216,732 төгрөгөөс 483,841.5 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх хэсэг буюу 483,841.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР