| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2506 00312 0273 |
| Дугаар | 2026/ДШМ/164 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/164
2026 02 04 2026/ДШМ/164
Б.Б, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Нарангуа /томилолтоор/,
шүүгдэгч Б.Э /хорихоос цахимаар/,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2560 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э гаргасан гомдлоор Б.Б, Б.Э нарт холбогдох 2506 00312 0273 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
.....ургийн овогт Б.Э, ............оны .......... дүгээр сарын ............ны өдөр .......... аймаг ......... суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., ............. нарын хамт ............. дүүрэг ...........дугаар хороо ............ байрны ............. тоотод оршин суух хаягтай,
Урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 704 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянгол. Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:............../.
Б....... овогт Б........ Б........, .......... оны .......... дугаар сарын .........-ны өдөр ........хотод төрсөн, ...........настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........., ........... дүүрэг ......... дугаар хороо ......... дүгээр байрны ........... тоотод оршин суух хаягтай,
Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:............./.
Б.Б............, Б.Э............. нар нь .............д шилжих шөнө .......... дүүргийн .........дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...........хотхоны .......... байрны зогссол дээр байсан .............. эзэмшлийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг халиваар зүсэж устгасны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Э............үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Б........... үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б............... овогт Б.............. Б........... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгэзр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийч тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг хатгагчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд, .......... овогт Б......Э......г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б........д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э ........ 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э.......... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар ял сольж оногдуулсан 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ сар 1 /хоног/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э........ оногдуулсан 6 /зургаа/ сар, 1 /хоног/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б........... нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Э.......цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Б........ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э.............давж заалдах гомдолдоо: “... Б........ овогтой Э...........миний бие 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 704 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийх ял, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, нийт 1 жил 26 хоногийн хорих ялыг биеэр эдэлж дуусаж байгаа болно. Иймд Б.Э.........миний Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг минь тусад нь эдлүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Э...........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна” гэжээ.
Прокурор Х.Н............ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э..........., Б.Б............ нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э.................гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу, цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Б.........., Б.Э...........нар нь 2024 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ................ дүүргийн ............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. хотхоны 80а байрны зогссол дээр байсан ............... эзэмшлийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг зүсэж гэмтээсний улмаас хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, тухайн гэмт хэрэгт Б.Б......... нь шүүгдэгч Б.Э.............татан оролцуулсан болох нь:
Хохирогч Г.Л.................өгсөн “Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр .............дүүргийн ..............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. хотхоны ........... байрны гадаа 22 цагийн үед машинаа тавиад гэртээ орсон, өглөө 7 цагийн үед гараад машинаа халаах гээд гартал миний машины 4 ширхэг дугуйг нэг юмаар зүссэн байсан. Харин обуданд гэмтэл гараагүй байсан. Машин тавьсан газар хяналтын камертай байсан. Би 2024 оны 11 сард нэг ширхэгийг нь 200,000 төгрөгөөр худалдан авч байсан 225/60В17 гэсэн хэмжээтэй дугуй байсан” гэх /хх 18-19/,
Б.Э.....й сэжигтнээр өгсөн “2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найзуудын хамт караокед сууж байгаад 23 цагийн үед танил ах Б........... рүү залгаад намайг аваач гэж дуудсан. Б........... ахыг ирэхээр нь хамт таксинд явж байтал Б......... ах нэг байрны гадаа ирээд надад хар өнгийн машин зааж өгсөн. Тэгэхээр нь би Б............ахыг та жаахан цаанаа зогсож бай би буучихаад ирье гэж хэлээд машинд байсан автеркыг авч буугаад тухайн машины 4 дугуйг хагалчихсан. Тухайн үед би согтуу зориг орчихсон байсан болохоор хагалчихсан. Би бор өнгийн савхи болон ногоон өмдтэй байсан” гэх /хх 26-27/,
Б.Э.............. яллагдагчаар өгсөн “Би тогтоолд заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна” гэх /хх 76/,
Б.Б............. гэрчээр өгсөн “2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө ...............дүүргийн ................ дугаар хороо ............... хотхон буюу хохирогчийн байрны гадаа ирээд .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг хайж олоод дугуйг нь хагалах гэж байгаад болиод явах гэтэл надтай хамт байсан танил дүү Э.......... нь жижиг зүсчихье гэж хэлээд тухайн машины 4 дугуйг зүссэн. Анх 2024 оны 12 дугаар сарын дундуур тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, цагдаа дээр араас нь ирж мөргөсөн болохоор миний буруу болсон юм. Тэгээд би хохирол төлөөд салж байсан. Үнэлгээний газар байж байхдаа тухайн ............. дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн мэдээллийг харж аваад ...................-ний шөнө дүү Э............ хамт шоглох гэж очсон. Би өөрөө жаахан айгаад явах гэтэл Э...............нэгэнт энд ирсэн юм чинь 4 дугуйг нь жижиг цоолъё гэж хэлээд машинаас буугаад төд удалгүй болчихлоо гээд ороод ирсэн. Анх санааг би гаргасан. Тэгээд Э...........дугуйг хагалсан” гэх /хх 81-82/,
Б.Б...............н яллагдагчаар өгсөн “Тогтоолтой танилцсан. Санал байхгүй. Өмнөх мздүүлэг дээр нэмж ярих зүйлгүй” гэх /хх 81-82/ мэдүүлгүүд,
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 866767... дугаараас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 11 минутад “Машины 4 дугуйг хутгаар хагалсан байна” гэх дуудлага хүлээн авсан, шийдвэрлэлтийн мэдээлэл хэсэгт: Л........... мэдүүлэг авч материалжуулан, хяналтын камераас 2 минутын бичлэг хийж баримтжуулав” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 4/,
Хяналтын камерын бичлэгээс хэргийн газарт Б.Б............. эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байдал, дугуйг зүссэн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-14/,
“Дамно” ХХК-ий 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗДЗ-25-04 дугаартай “225/60/17 хэмжээтэй 2014 оны 11 дүгээр шинээр авсан гэх 4 ширхэг дугуйг 1 ширхэгийг 200,000 төгрөгөөр тооцож, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 800,000 төгрөг үнэлэв” гэсэн шинжээчийн дүнэлт /хх 29-30/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Э, Б.Б нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Э нь “...миний Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг минь тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, мөн зүлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлхээр шийдвэрлэж болно гэж заасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Э нь урьд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж уг ялыг биелүүлээгүйн улмаас хорих ялаар дүйцүүлэн сольсон мөн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үед хорих ял эдэлж байсан бөгөөд түүнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдэлж дуусаагүй 3 сар 5 хоногийн хорих, мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай захирамжаар ял сольж оногдуулсан 26 хоногийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2560 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 6 сар, 1 хоногийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Э гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан штаны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Э шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2560 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 84 /наян дөрөв/ цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР