Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/145

 

 

 

    2026            01            29                                         2026/ДШМ/145

 

 

Н.Ш, Ц.Б, Э.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Баясгалан,

яллагдагч: Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Болортуул /цахимаар/,

яллагдагч: Н.Ш өмгөөлөгч У.Хандсүрэн /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/6776 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай эсэргүүцлээр Н.Ш, Ц.Б, Э.Т нарт холбогдох 2302005410237 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овогт Н.Ш, .......... оны .......... дугаар сарын ..........-ний өдөр ........... аймгийн Мандал суманд төрсөн, ...........настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., эхнэр, ........ хүүхдүүдийн хамт ............дүүргийн .............. дүгээр хороо, ............... хотхоны ............. тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД: ................),

Б............. овогт Ц. Б.........., .............. оны .......... дүгээр сарын ...............ны өдөр ............ хотод төрсөн, .............. настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер графикч мэргэжилтэй, “.................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ..........., эхнэр, .............. хүүхдүүдийн хамт ............... дүүргийн .......... дүгээр хороо, ............... гудамжны ............ дүгээр байрны ................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:.................),

Х......... овогт Э. Т., ............ оны ........... дугаар сарын ...........-ний өдөр .......... хотод төрсөн, ............ настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... эхнэр, ........ хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .......... дүгээр хороо, ........... дугаар байрны ................тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД: ..............).

Яллагдагч Н.Ш.......... нь “................” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар тус банк бус санхүүгийн байгууллагын ..............салбарын захирлаар томилогдож, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ” байгуулан хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа Зээлийн хэлтсийн Зээлийн мэргэжилтэн Э.Т.............. үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

- Өөрийн төрсөн дүү Н.М 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “............” ББСБ-аас авсан 20,000,000 төгрөгийн зээлийг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхийн тулд “..........” ББСБ-ийн зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бодлого, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй иргэн Н............... Д............ 25,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ202210-279 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу Н.Д............Төрийн банканд эзэмших 151700437589 дугаартай данс руу 24,750,000 төгрөгийн зээлийг шилжүүлж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Н.М  ........... зээлийн үлдэгдэл 15,278,330 төгрөгийг төлүүлж Н.М............т давуу байдал бий болгосон,

-“...............” ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй иргэн Б...... Н........... иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан зээлийн материал бүрдүүлж, түүнд 31.000.000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ202204-023 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, гэрээний дагуу Б.Н................... Хаан банканд эзэмших 5629006741 дугаартай данс руу 30,690,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосныг өөрийн төрсөн дүү Н.М..........н Хаан банк дахь 5135468549 дугаарын данс руу 29,200,000 төгрөгийг шилжүүлж түүнд давуу байдал бий болгосон,

-“...............” ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй иргэн Б.. З........ иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан зээлийн материал бүрдүүлж, түүнд 6,500,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ202206-066 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б.З.......... Хаан банканд эзэмших 5466017702 дугаартай данс руу 6,435,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож, Б.З........., Н.М............ нарт давуу байдал бий болгосон,

-“...........” ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй иргэн ............... иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан зээлийн материал бүрдүүлж, түүнд 35.000.000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ202207-134 дугаартай “Зээлийн гэрээ" байгуулсан ба гэрээний дагуу Т.Ч...........Хаан банканд эзэмших 5114191841 дугаартай данс руу 34,650,000 төгрөгийн зээлийг олгож, өөртөө болон Э.Т..........давуу байдал бий болгосон,

-“............” ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй иргэн Б...........овогтой Ж.............. иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан зээлийн материал бүрдүүлж, түүнд 50.000.000 төгрөгийг зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ202209-250 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан ба гэрээний дагуу Б.Ж............ Хаан банканд эзэмших 5031044351 дугаарын данс руу 49,500,000 төгрөгийн зээлийг олгож, өөртөө давуу байдал бий болгосон,

-“..............” ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй П....Б............ нэр дээр зээл судалж, 8.000.000 төгрөгийг зээл олгохоор шийдвэрлүүлэн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ202210-294 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан ба гэрээний дагуу П.Б.............Хаан банканд эзэмших 5068102623 дугаарын данс руу 7,920,000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгож, бусдын дансаар дамжуулан өөртөө болон Э.Т.......... давуу байдал бий болгосон,

- Мөн Н.Ш...............нь ганцаараа иргэн ................ иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан зээлийн материал бүрдүүлж, түүнд 10.000.000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-202203-189 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.З.........н Хаан банканд эзэмших 5466017702 дугаартай данс руу 10,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож, ............ нарт давуу байдал бий болгосон,

1.2. Мөн Ц.Б........... нь өөрийн компанийн үйл ажиллагааны санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэх болон өөртөө ашиг хонжоо олох зорилгоор гэмт хэрэгт хатгасны дагуу Н.Ш........., Э.Т........... нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор ............ ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бодлого, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй:

-Иргэн .............. 50,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ202204-031 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ............. Хаан банкны эзэмшлийн 5037246470 дугаартай данс руу 49.500.000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож,

-Иргэн ............ 30,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ202206-112 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ............ Хаан банкны эзэмшлийн 5360304525 дугаартай данс руу 29.700.000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож,

-Ц.Б............... төрсөн эх иргэн ........... 30,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ202207-170 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ............. Хаан банкны эзэмшлийн 5026474839 дугаартай данс руу 30,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож,

-Иргэн ............ 30,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ202207-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Г.......... Хаан банкны эзэмшлийн 5360112141 дугаартай данс руу 29,700,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож,

- Иргэн ............... 30,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ202208-213 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр .............ын Хаан банкны эзэмшлийн 5497028252 дугаартай данс руу 29,700,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож,

-Ц.Б.............. төрсөн эх иргэн ..........т 38,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ202208-226 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр С.Т............ Хаан банкны эзэмшлийн 5026474839 дугаартай данс руу 37,620,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож,

-Иргэн ............. 50,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ202209-247 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ............ Хаан банкны эзэмшлийн 5429356841 дугаартай данс руу 49,500,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг тус тус олгож, .......... давуу байдал бий болгосон,

1.3. Мөн Ц.Б......... нь өөрийн компанийн үйл ажиллагааны санхүүжилтийг хэвийн үргэлжпүүлэх болон өөртөө ашиг хонжоо олох зорилгоор гэмт хэрэгт хатгасны дагуу Н.Ш..........нь иргэн ........... 40,000,000 төгрөгийн 2 зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ202204-001 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр О.У......... Хаан банкны эзэмшлийн 5700164808 дугаартай данс руу 40.000.000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгож,

- Иргэн ............ 45,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ202205-040 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр У.Э.............нөхөр Д.Н............. Хаан банканд эзэмших 5381126909 дугаартай данс руу 44,550,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг тус тус олгож, Ц.Б.............давуу байдал бий болгосны улмаас “..............” ХХК-д 504.215.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Ш........... үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Б., Э.Т.нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Яллагдагч Н.Ш, Ц.Б, Э.Т нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд: 4 дүгээр хавтаст хэргийн 98-102 дугаар талд “...........” ББСБ-с нэр бүхий хүмүүсийн зээлийн хувийн хэрэгт Мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. Тухайн үзлэг хийсэн тэмдэглэлд мөрдөгч нь “.............” ББСБ-н захирал хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн С.Н.......... байлцуулан зээл олгосон зээлдэгч нарын хувийн хэргүүдэд үзлэг хийсэн бөгөөд тухайн хувийн хэрэгт авагдсан баримтуудыг зээл авахад шаардагдах шаардлагыг хангасан, хангаагүй талаар дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч нь хэрэгт ач холбогдолтой байдлыг тодруулах зорипгоор үзлэг хийж, тэмдэглэл үйлдэхийг хуулиар зөвшөөрсөн. Дээрх хэрэгт зээлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгч нь тухайн зээлийн баримтуудыг гэрээний шаардлага хангасан, хангаагүй мэтээр үзлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрсөн гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилсан. Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичигч баримт, мэргэжил, чадварыг тодруулахын зэрэгцээ шинжээч нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан байх ёстой. Иймд дээрх хэрэгт “............” ББСБ-с гаргасан зээлийн хувийн хэрэгт тусгай мэдлэг бүхий шинжээч буюу аудитын байгууллагаар нэг бүрчлэн шинжилгээ хийлгэж, тухайн зээлийн гэрээ, хувийн хэргүүд нь Хууль, дүрэм журамд нийцсэн эсэх, шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж шүүх үзлээ. Яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу “Авлигын гэмт хэрэг” холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ. Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 656 дугаар тогтоолд: ...Төрийн албан тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон ерөнхий ба ахлах нягтлан бодогч нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна” гэжээ. Авлигын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; 4.1.3 төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан; 4.1.4 олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал; 4.1.5 улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан; 4.1.6 Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч; 4.1.7 бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч; 4.1.8 эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан; 4.1.9 Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн...” гэж хуульчилсан. Яллагдагч Н.Ш, Ц.Б, Э.Т нарыг нийтийн албан тушаалтан буюу дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд ямар үндэслэлээр хамааруулж, авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт үйлдэл бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субеькт болгох хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж шүүх үзлээ. Мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр тухайн этгээдүүдэд албан тушаалын ямар эрх мэдэл олгогдсон талаар анхаарах шаардлагатай. Түүнчлэн, шүүгдэгч нарын бусдад зээл олгосон зээлийн гэрээний дагуу ............. ББСБ-аас зээл авсан иргэдэд холбогдуулан иргэний журмаар шүүхэд нэхэмжпэл гаргасан ба иргэний шүүхээс тухайн зээлийн гэрээтэй холбоотой гаргасан бүх нэхэмжпэлийг шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу төлбөр бүрэн төлөгдсөн баримтууд хэрэгт авагдсан байна. Дээрх үйлдлүүд нь гэмт хэрэг эсэх иргэний эрх зүйн маргаан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ. Уг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баясгалан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч Н.Ш, Ц.Б, Э.Т нарт холбогдох эрүүгийн 2302005410237 дугаартай хэрэгт 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 290 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг 2025 оны 10 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, мөн өдрийн 2025/ШЗ/6776 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн “Тодорхойлох” хэсэгт: “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд: Мөрдөгч нь “............ ББСБ”-аас ирүүлсэн нэр бүхий хүмүүсийн зээлийн хувийн хэрэгт гэрч С.Нинаг байлцуулан үзлэг хийхдээ, зээлийн шаардлага хангасан, хангаагүй мэтээр үзлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг эсхүл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан тусгай мэдлэг бүхий, хувийн сонирхолгүй зэрэг эрх бүхий этгээд (аудитын байгууллага)-ийг томилон, дүгнэлт гаргуулах шаардлагатай, мөн яллагдагч Н.Ш, Ц.Б, Э.Т нар нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу “Авлигын гэмт хэрэг”-ийн субъект болох эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх, түүнчлэн яллагдагч нарын холбогдсон, зээл олгосон үйлдлийн үр дагавартай холбоотойгоор “..........”-аас тухайн зээлдэгч нарт холбогдуулан иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тус тус шийдвэрлүүлсэн нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх эсэхэд дүгнэлт хийх... Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв...” гэж дүгнэжээ. Шүүгчийн захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж бэхжүүлэгдсэн бөгөөд тухайн нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байхын зэрэгцээ тухайн зөрчлийг шүүхийн шатанд зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл, тухайн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, тухайн мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн 3 нөхцөл байдал нэгэн зэрэг үүссэн тохиолдолд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр хуульчилсан. 1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 98-102-р тал) бүхий мөрдөн шалгах ажиллагааны объект нь “........... ББСБ” ХХК-аас гаргаж өгсөн зээлийн хувийн хэргийн материал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар “Үзлэг хийх” мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч явуулахдаа эд зүйл, баримт бичгийн (зээлийн хувийн хэргүүд) эзэмшигчийг (“............... ББСБ” ХХК-ний эрх бүхий албан тушаалтан) байлцуулах, байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх хуулийн шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, үзлэгийн объект болсон зээлийн хувийн хэргүүдийг гаргаж өгсөн субъект буюу эрх бүхий албан тушаалтан болох С.Н нь тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох нь хууль ёсны бөгөөд хуульд заасан “эзэмшигч” нь С.Н байна. Үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох үндсэн зорилготой бөгөөд дээрх үзлэгийн тэмдэглэлээр “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/04 дугаар тушаал (3-р хх-ийн 168)-аар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”, мөн захирлын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/15 дугаар тушаал (3-р хх-ийн 173)-аар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын хавсралт бүхий зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд тухайн Автомашин худалдан авах зээл”, “Автомашин барьцаалсан зээл (Унаж явах нөхцөлтэй)” зэрэг нь нийцсэн эсэхийг тодорхойлж, зээлдэгчид тавих шаардлагыг хангасан эсэхийг тогтоосон байдаг. Тухайлбал зээл хүсэгч нь: 1. Улаанбаатар хотын харьяат байх (Орон нутгийн зээлдэгчид заавал УБ хотын хаягтай хүнээр батлан даалт гаргах), 2. Зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх орлогын эх үүсвэр нь баримтаар нотлогдож байх, 3. Өр, орлогын харьцаа 70% байх, 4. Өөрийн бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, 5. Бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, 6. Даатгал хийлгэхийг зөвшөөрсөн байх; 7. Зээлийн зарцуулалтын тооцоо тодорхой байх зэргийг хангаагүй болох нь тус тус нотлогдон тогтоогдсон болно: Түүнчлэн бусдын гуйлт, хүсэлтээр зээл авагч болсон гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгаас үзэхэд “...............ББСБ” ХХК-ний .............н салбараас авсан, хэрэгт хамааралтай зээлүүд нь бүгд зориулалтын дагуу ашиглагдаагүй, тухайн зээлийн мөнгө нь зээл авагчид биш, бусдад буюу яллагдагч нарын хууль бус эзэмшилд шилжсэн буюу давуу байдал тогтоож, ашиг хонжоо олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “заавал” шинжилгээ хийлгэх нөхцөл байдлыг дурдсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь дээрх хуулийн хэм хэмжээнд нийцэхгүй буюу шинжилгээ хийлгэвэл зохих хууль зүйн үндэслэлийг бүрэн тодорхойлоогүй байна. Нөгөөтээгүүр мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаас үзэхэд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх процесс нь шүүх хуралдаанаар гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа болохыг дурдах нь зүйтэй. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан бус хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байхаар хуульчилсан байна. Яллагдагч Н.Ш нь “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар тус банк бус санхүүгийн байгууллагын Сонгинохайрхан салбарын захирлаар томилогдож, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ” байгуулан хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон. Тухайн субъектийн холбогдсон гэмт хэрэгт яллагдагч Ц.Б, Э.Т нарын үйлдэл бүхий хамтран оролцооны талаар прокурорын 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 290 дугаартай яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийгдсэн байна. 3. Яллагдагч Н.Ш, Ц.Б, Э.Т нарт холбогдох эрүүгийн 2302005410237 дугаартай хэргийн үйл баримт нь “..........” ХХК-тай холбогдох зээлийн гэрээг байгуулсан гэрээний нэг талд багтах зээлдэгч нарын үйлдэлд бус, харин тухайн зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн, холбогдох бүрдүүлбэрийг дүр үзүүлж хангасан, олгогдсон зээлийг зээлдэгчээс шилжүүлэн авч, өөрийн болон бусдын дансанд төвлөрүүлж өөрт болон бусдад давуу байдал олгож, ашиг хонжоо олсон хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болоод түүнтэй хамтарч оролцсон этгээдүүдэд холбогдох гэмт хэрэг юм. “............” ХХК-наас олгосон чанаргүй зээлийн эрсдэлийг буюу зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлж, дүгнүүлсэн нь Эрүүгийн хуулиар хамгаалагдвал зохих, “............” ХХК-наас зээл олгох процесст зөрчигдсөн харилцаанаас тусдаа буюу харилцан өөр эрх зүйн үр дагавар үүсгэж байна. Өөрөөр хэлбэл зарим яллагдагч нарын зүгээс холбогдох зээлийн хэсгийг бүрэн төлсөн нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан үйлдэлд хамаарна. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/6776 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Ц.Б.......өмгөөлөгч Н.Болортуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-т үзлэгт хийх, 28.1 дүгээр зүйлд тэмдэглэл хөтлөх гэж байгаа. Энэ зүйлд зааснаар мөрдөгч нь хэрэгт ач холбогдолтой байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийх, тэмдэглэл хөтлөх, үйлдэх эрхийг хуулиар зөвшөөрсөн. Гэтэл уг үзлэг тэмдэглэлийг зээлийн шаардлага хангасан, хангаагүй гэдэг байдлаар дүгнэлт хийж, энэхүү дүгнэлт дээр улсын яллагч, яллах дүгнэлтдээ яллагдагч нарыг зээлдэгчийг зээлийн шаардлага, зээл олгох журам зэргийг зөрчсөн гэж буруутгасан. Гэтэл энэхүү үйл баримтыг зөвхөн мөрдөгчийн хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн үзлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон гэж үзэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг бүхий мэргэшсэн шинжээч, эсвэл аудитын байгууллагаар нэг бүрчлэн шинжилгээ хийлгэх, зээлийн гэрээ, хувийн хэргүүд нь хууль дүрэм журамд нийцсэн эсэх, шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурорт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс гаргаж байсан. Энэхүү дүгнэлтээр дээрх яллагдагч нарын ямар үйлдэл нь Монгол Улсын хууль дүрэм журам зөрчсөн болох тухайн зээлийн гэрээ, бусдад давуу байдал олгосон эсэх, уг гэрээний дагуу тухайн банк бус санхүүгийн байгууллага хохирсон эсэх зэрэг нөхцөл байдал тодорхой болох ач холбогдолтой гэж үзэж байгаа. Улсын яллагч яллах дүгнэлтдээ дээрх мөрдөгчийн үзлэг тэмдэглэлд тулгуурлаж, үүнийг нотлох баримтаар үнэлж, иргэн Э........, Т......., Д.......... гэх нэр бүхий хүмүүс зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бодлого, зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгагдсан буюу зээлдэгчид таних шаардлага бүрэн хангаагүй зээл хүсэгч гэж дүгнэдэг. Энэ нь хууль бус. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт “би зээлийн шаардлага хангаагүй” гэх мэдүүлэг байхгүй гэдгийг хэлмээр байна. Прокурорын буруутгаж буй “...............” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бодлого, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөл, зээлдэгчид тавих шаардлага гэх хэм хэмжээнүүд байгаа. Уг хэм хэмжээнүүд нь зөвхөн “...........” ХХК-ийн буюу хувийн аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагааг зохицуулдаг тус байгууллагын хэм хэмжээ бөгөөд тус хэм хэмжээнүүдийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрэм гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тодруулбал, компаниас үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдөх дээрх журам, дотоод хэм хэмжээнд тогтоосон хувийн эрх зүйн баримт бичгүүд байх ба нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалдаг захиргааны хэм хэмжээний акт огт биш. “...........” ХХК-ийн салбарын захирал Н.Ш.... гэх хүн байгаа. Миний үйлчлүүлэгч Ц.Б. Мөн зээлийн мэргэжилтэн Э.Т гэж байгаа. Түүнийг хамжигчаар тус хэрэгт яллагдагчаар татсан. Э.Т миний үйлчлүүлэгч Ц.Б огт танихгүй, огт харьцаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдах нотлох баримтуудаар тогтоогдсон. Э.Т, Н.Ш нарт нийтийн албаны ашиг сонирхолд халдахаар, зөрчихөөр урвуулан ашиглахуйц, ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдэл байгаа вэ гэдэг дээр улсын яллагч яллах дүгнэлтдээ тодорхой дурдаагүй. Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан биш, зөвхөн тухайн хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байхаар хуульчилсан байна гэж байгаа. Монгол Улсад хуулийн этгээд маш олон байгаа. Тухайн хуулийн этгээдүүдийн бүх гүйцэтгэх болон удирдах албан тушаалтнууд энэ төрлийн гэмт хэрэг хийвэл 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчлэхээр улсын яллагч эсэргүүцэлдээ бичсэн. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг буюу авлигын гэмт хэрэгт хамаарч буй гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байна гэдгийг тайлбарласан. Мөн Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолд тайлбарласан. 3 дугаар асуудал нь, зээлийн үйл ажиллагаа нь тус банк бус санхүүгийн байгууллагын эрхэлдэг үндсэн үйл ажиллагаа юм. Зээлийн үйл ажиллагаа нь барьцааны гэрээ, зээлийн гэрээний биелэлтийг хангах, гэрээний үүргийг хангуулах үйл баримт. Түүнчлэн дээрх иргэдэд олгосон зээлийн гэрээний дагуу “...........” ХХК-аас зээл авсан иргэдэд холбогдуулан банк бус санхүүгийн байгууллагаас иргэний журмаар зээлдэгч нарын оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний журмаар бүх хэргүүд шийдэгдээд, шүүхээс тухайн зээлийн гэрээтэй холбоотой гаргасан бүх нэхэмжлэл шийдвэрлэгдсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөр бүрэн төлөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Үүнийг улсын яллагч эсэргүүцэлдээ төлбөрийг төлсөн нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мэтээр дурдаж, бичсэн байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж зааснаар дээрх талууд нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, алданги зэргийг бүрэн төлж барагдуулсан. Үүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүхээс дээрх үйлдлүүд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэх, иргэний эрх зүйн маргаан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зээл олгох процесс зөрчигдсөн, давуу байдал олгосон, зээлийн гэрээ өөрчлөгдсөн асуудал нэг ч байхгүй. Уг харилцаанаас тусдаа буюу харилцан өөр эрх зүйн үр дагавар үүссэн байна гэсэн. Ямар эрх зүйн үр дагавар үүсээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Мөн өөрөөр хэлбэл, зарим яллагдагч нарын зүгээс холбогдох зээлийн хэсгийг бүрэн төлсөн нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан үйлдэлд хамаарна гэж байгаа. Ямар нэгэн байдлаар гэмт хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хор уршиг, хохирол, төлбөр огт яригдаагүй. “...............” ХХК-д миний үйлчлүүлэгч ямар нэгэн төлбөр байхгүй гэх албан бичиг хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Н.Ш..............н өмгөөлөгч У.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч бид хоёрын зүгээс урьдчилан хэлэлцүүлэг явуулах санал гаргаагүй. Иймд прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгчийн тайлбарт нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Б............шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд хянаад анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “... “.............” ББСБ-с зээл авсан нэр бүхий хүмүүсийн зээлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгч нь тухайн хувийн хэрэгт авагдсан баримтуудыг зээл авахад шаардагдах шаардлагыг хангасан, хангаагүй мэтээр өөрөө дүгнэж үзлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шинжээчийн дүгнэлт болон Аудитын дүгнэлтийг гаргуулж тогтоолгох байтал мөрдөгчийн үзлэгээр тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хэсэгт бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.  

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч нь гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор үзлэг хийж, тэмдэглэл үйлдэх талаар, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ”  гэж тус тус заасан. Иймд “............” ББСБ-с зээл авсан нэр бүхий хүмүүсийн зээлийн хувийн хэрэгт үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий баримтуудыг хураан авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Аудитын үйл ажиллагаа нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөхөд чиглэгддэг, “...............” банк бус санхүүгийн байгууллага дахь зээлдэгч нарын баримтад санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий аудитын дүгнэлтийг гаргуулах, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлага хангасан баримтад дүгнэлт гаргадаг шинжээчээр шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй тул аудит болон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Харин анхан шатны шүүхийн “... яллагдагч Н.Ш, Ц.Б, Э.Т нарыг нийтийн албан тушаалтан буюу дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд эсэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъект болгох хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд тус тус дүгнэлт хийх шаардлагатай” гэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект хэрхэн болж байгаа, мөн ямар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмийг зөрчсөн болохыг тодорхой болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

Иймд  прокурор Г.Баясгалангийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Г.Баясгалангийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 119 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг  хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/6776 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагч Н.Ш, Э.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ

 

                       ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ

 

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Н.БАТСАЙХАН  

 

                        ШҮҮГЧ                                                                  П.ГАНДОЛГОР