Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0801/З |
Дугаар | 221/МА2018/0467 |
Огноо | 2018-08-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2018/0467
2018 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2018/0467 | Улаанбаатар хот |
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, хариуцагч Б.Т, Ж.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0328 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Татварын ерөнхий хуулийн Татварын ерөнхий хуулийн /2013 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.1, 29.1.2, 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актаар тогтоосон 4,264,520,366.02 төгрөгийн зөрчилд ногдох 426,452,076.6 төгрөгийн нөхөн татвар, 213,192,588.29 төгрөгийн торгууль, 1,277,257.71 төгрөгийн хүү, нийт 640,921,922.6 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 553,708,644.04 төгрөгийн зөрчилд 55,370,864.4 төгрөгийн нөхөн татвар, 27,685,432.21 төгрөгийн торгууль, 166,112.59 төгрөгийн хүү, нийт 83,222,409.21 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актаар тогтоосон 27,685,432.21 төгрөгийн торгууль, 166,112.59 төгрөгийн хүү, нийт 27,851544.8 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, тус Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Б.М нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “..."Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 243052 дугаар актын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2010 оны 3,711.956.900.07 мянган төгрөгийн, 2011 онд 1.840.110.972.94 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 558.689.0 мянган төгрөгийн татвар, 167.606.7 мянган төгрөгийн торгууль, 171.773.6 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн бодитойгоор нягтлан шалгасан гэж үзэхгүй байна.
1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Б.Н нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 24/11/1810 тоот томилолтын дагуу Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг удирдпага болгон хянапт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн дээрх актаар тогтоосон зөрчил болон төлбөрийн дүнг багасгаж, 775.654.990.0 төгрөгийн зөрчилд ногдох 174.940.768.20 төгрөгийн төлбөрийг хасч, 4.818.229.010.0 төгрөгийн зөрчилд 481.822.941.00 төгрөгийн нөхөн татвар, 240.771.520.50 төгрөгийн торгууль, 106.500.00 төгрөгийн алданги, 1.443.370.30 төгрөгийн хүү, нийт 724.255.331.80 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
4. Эрүүгийн хэрэгт "С” ХХК-ийн санхүүгийн дардсыг хураан авч хураагдсан падаануудтай харьцуулсан шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээгээр падаанууд дээр дарагдсан дардас “С” ХХК-ийн хураагдсан дардсуудтай тохирч байна гэсэн дүгнэлт гарсан. Хүмүүсийн өгсөн гар бичмэлүүд тухайн дардасны загвартай ижил байсан. Хурааж авсан 6 падаан нь “С” ХХК-аас хурааж авсан дардастай тохирсон ба тус компаний тэмдэгний загвартай бүрэн тохирсон.
Эдгээрээс дүгнэлт хийвэл “С” ХХК нь хуурамч падаан ашигладаг нь үндэслэлтэй юм. Тус компаниас хурааж авсан дардас нь тус компаний санхүүгийн хөдлөшгүй баримт мөн учир зарим падаанууд нь олдохгүй байгаа ч шинжээчийн дүгнэлтээр хуурамч падаан бичдэг нь нотлогдож байна.
Иймд үлдэх 73 ширхэг падаанд холбогдох зөрчлийг тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 188.3-д заасны дагуу хариуцагчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, 29.1.2-т “татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, ...бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгчөөс тайлан санхүүгийн баримт мэдээллийг гаргуулахаас гадна тухайн татвар төлөгчтэй харилцагч бусад этгээдээс шаардлагатай баримтуудыг гаргуулан авах замаар хяналт шалгалтыг хийж, хэрэв татвар төлөгчийн татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуух буруу мэдээлэх, тайлан тэнцэлд тусгахгүй орхих зэрэг зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоож, татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд нь нөхөн төлүүлэх татвар, торгууль, алдангийн ногдлыг хуульд заасан журмыг дагуу тодорхойлж, татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулах эрхтэй, харин татвар төлөгчөөс тухайн актыг эс зөвшөөрч маргасан тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмын хүрээнд захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан эсэхийг буюу төлбөр ногдуулсан захиргааны акт үндэслэлтэй эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан маргааныг шийдвэрлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүх татвар төлөгчтэй холбоотой зөрчлийг шалгаж тогтоож, төлбөр ногдуулсан татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй эсэх, хуульд нийцсэн эсэх тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос бус татварын улсын байцаагчийн актын үндэслэл болсон татвар төлөгчид холбогдох зөрчлийг нөхөн шалгаж, татвар төлөгч зөрчил гаргасан эсэхийг тогтоох чиг үүрэггүй тул хариуцагч талаас гаргасан “...үлдэх 73 ширхэг падаанд холбогдох зөрчлийг тогтоолгох хүсэлтэй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Татварын улсын байцаагч нар нь “С” ХХК-ийг “нийт 111 ширхэг НӨАТ-ын падаан бичиж, борлуулалт хийсэн орлогыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй” гэх үндэслэлээр буруутгаж актаар төлбөр ногдуулсан байх бөгөөд Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл маргаан бүхий байцаагчийн актын нэр бүхий компанид холбогдох 12 ширхэг НӨАТ-ын падаанд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт[1]-ийг үндэслэн “падаан дээрх дардас хуурамч гэж тогтоогдсон, нэхэмжлэгчийг борлуулалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэж актаар тогтоосон төлбөрийн 19 ширхэг падаанд холбогдох хэсгийг, мөн “...хариуцагчаас шаардсан боловч харьяа татварын байгууллагуудаас гарч ирэхгүй байгаа талаар баримт, тайлбар гаргасан, Татварын ерөнхий газраас “...лавлагаа олдоогүй, бүртгэлгүй” гэх тайлбарыг ирүүлсэн, татварын хэлтсийн архивт шүүж үзэхэд байгаагүй ...падаанд холбогдох зөрчлийг хэн гаргасныг хариуцагч нар тогтоож чадаагүй, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэж 73 ширхэг падаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “...“С” ХХК-ийн санхүүгийн дардас болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...“ гэж дүгнэж 7 ширхэг падаанд холбогдох хэсгийг нэхэмжлэгч төлөх үндэслэлтэй гэж дүгнэж, татварын улсын байцаагчийн төлбөр ногдуулсан “243052 актын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна. Тодруулбал,
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2018/1061 дүгээр шүүгчийн захирамжаар “падаануудад бичигдсэн үсгийн фонд, хэмжээ нь адил төстэй эсэх, падаанууд дээр бичигдсэн бичвэр, гарын үсэг, тоо зэрэг нь нэг хүний гараар бичигдсэн эсэх, өөр бол ямар шинж тэмдэгээрээ өөр байгаа, дээрх падуунууд дарагдсан санхүүгийн тэмдэг нь “С” ХХК-аас хураан авсан тэмдэгний дардастай тохирч байгаа эсэх, тохирч байгаа бол ямар шинж тэмдэгээрээ тохирч байгаа эсэх, дээрх шинжилгээнд хүргүүлсэн падаанууд нь хуурамч эсхүл эх хувь мөн эсэхийг тогтоолгох боломжтой эсэх, боломжтой бол ямар шинж тэмдэгээрээ хуурамч ...болох” зэрэг асуудлыг тодруулахаар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсан 1847 дугаар шинжээчийн шинжээчийн дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хэргийн оролцогчид уг дүгнэлттэй маргаагүй байна.
“Шинжээчийн дүгнэлт”-ийн 6-д “002862674, 002862590, 002862672, 002862637, 002862511, 002862684, 002862680, 0028622514, 002862681, 002862682, 002862720, 002862563, 002862547, 002862742, 007216714, 007216711, 002862543, 007216704, 002862619 дугаартай падаанууд дээрх тэмдгийн дардас нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж, хэвлэсэн хуурамч дардас байна” гэж дүгнэгдсэн хэсгийг шүүх үнэлж, “...нийт 26 падааны 19 падаан дээрх дардас нь хуурамч дардас гэж тогтоогдсон байх тул үүнийг нэхэмжлэгч “С” ХХК-ийг борлуулалт хийсэн гэж үзэх боломжгүй ...” гэж дүгнэгдсэнийг шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтаар үнэлж дүгнэн, 19 ширхэг падаанд холбогдох нөхөн татвар, торгууль, хүүнд хамаарах төлбөрийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрч маргаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн прокурорын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 996 дугаар тогтоолоос үзвэл “С” ХХК-ийн захирал С.Г, нягтлан бодогч В.Э нар нь НӨАТ-аас санаатай зайлсхийж, онц их хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийн “...падаан дээрх дардас хуурамч хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж хэвлэсэн хуурамч дардас байна” гэж дүгнэсэн хэсгийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийн тус падаануудад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Түүнчлэн шүүх шинжээчийн дүгнэлтийн 3-т “000272222, 000272226, 007216544, 002970061, 002970060, 0035466353, 000272221 дугаарын падаанууд дээрх тэмдгийн дардсууд харьцуулах загварт ирүүлсэн тэмдгийн дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдэгүүдээрээ тохирно” гэх хэсгийг нотлох баримтаар үнэлж, байцаагчийн актаар тус хэсэгт холбогдох төлбөр болох 553.708.644.04 төгрөгийн зөрчилд ногдох 55.370.864.4 төгрөгийн нөхөн татвар, 27.685.432.21 төгрөгийн торгууль, 166.112.59 төгрөгийн хүү, нийт 83.222.409.21 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч төлөх хууль зүйн үндэслэлтэй ...” гэж дүгнэж, улмаар тус зөрчилд холбогдох хүү, торгууль, алдангийг захиргааны шийтгэл гэж үзэж, холбогдох төлбөрийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасантай нийцсэн байна.
Хариуцагч нь “19 ширхэг падаанууд дээрх тэмдгийн дардас нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж, хэвлэсэн хуурамч дардас байна” гэх шинжээчийн дүгнэлтийг мөн шүүхийн тус дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, холбогдох төлбөрийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнтэй маргаагүй атлаа “...эрүүгийн хэрэгт “С” ХХК-ийн санхүүгийн дардсыг хураан авч хураагдсан падаануудтай харьцуулсан шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээгээр падаанууд дээр дарагдсан дардас “С” ХХК-ийн хураагдсан дардсуудтай тохирч байна гэсэн дүгнэлт гарсан. Хүмүүсийн өгсөн гар бичмэлүүд тухайн дардасны загвартай ижил байсан. Хурааж авсан 6 падаан нь “С” ХХК-аас хурааж авсан дардастай тохирсон ба тус компанийн тэмдэгний загвартай бүрэн тохирсон ...эдгээрээс дүгнэвэл “С” ХХК хуурамч падаан ашигладаг нь үндэслэлтэй ...компанийн хурааж авсан дардас нь тус компанийн хөдөлшгүй баримт учир зарим падаанууд олдохгүй байгаа ч шинжээчийн дүгнэлтээр хуурамч падаан бичдэг нь нотлогдож байна. Үлдэх 73 ширхэг падаанд холбогдох зөрчлийг тогтоолгох хүсэлтэй ...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт хийгдсэн харьцуулсан шинжилгээний дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн томилсны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 1847 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчид “актаар төлбөр ногдуулахдаа бусад компанийн Татварын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллээр нэхэмжлэгч компанийг худалдан авалт хийсэн гэж үзсэн ...” гэж тайлбарласан, түүнчлэн “үлдэх 73 ширхэг падаан эх хувиараа байхгүй, олдохгүй байгаа” гэх үйл баримттай маргаагүй энэ тохиолдолд 73 ширхэг падааныг дээрх шинжээчийн дүгнэлтээр “...19 ширхэг падаанууд дээрх тэмдгийн дардас нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж хэвлэсэн хуурамч дардас байна” гэж дүгнэгдсэнтэй адил хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглагдаж үйлдэгдсэн эсэх, тэдгээр падаанууд дээрх нэхэмжлэгч компанийн дардас хуулбарлагдсан эсэх талаар шүүх таамгаар дүгнэлт хийх, мөн шинжилгээний дүгнэлтийн “...падаанууд дээрх дардас “С” ХХК-ийн дардастай тохирсон” гэж дүгнэгдсэн хэсгийг үндэслэн “хуурамч падаан ашигладаг” гэж дүгнэх буюу “байхгүй, олдохгүй байгаа” гэх 73 ширхэг падааныг нэхэмжлэгч компанийн дардас бүхий падаан гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийг 73 ширхэг падаанд холбогдох зөрчлийг гаргасан эсэхийг шүүх тогтоох бус харин татварын байцаагч нар зөрчлийг эргэлзээгүйгээр тогтоосны үндсэн дээр актаар төлбөр ногдуулах үүрэгтэй, шүүх тэрхүү төлбөр ногдуулсан акт хуульд нийцсэн эсэхийг нэхэмжлэлийн хүрээнд хянах хууль зүйн боломжтойг, мөн Татварын улсын байцаагчийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0240016 дугаар дүгнэлтээр 2010 онд 45 аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн падаан бичиж, борлуулалт хийсэн орлогыг санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй 3.711.959.9 мянган төгрөгийн зөрчлийг цагдаагийн байгууллагар шалгуулахаар дүгнэлт бичсэн, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21131419 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд мөн дүүргийн прокурорын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 996 дугаар тогтоолоор “С” ХХК-ийн захирал С.Г, нягтлан бодогч В.Э нар нь НӨАТ-аас санаатай зайлсхийж, онц их хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдсан, хариуцагч үүнийг үгүйсгээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, тус хэлтсийн хуулийн зөвлөх Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 2 дугаар хавтаст хэргийн 33-55 дахь тал