| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/06542/И |
| Дугаар | 191/ШШ2026/01149 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2026/01149
2026 01 20 191/ШШ2026/01149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах *******-******* ******* ******* ******* ******* ******* ******* ХНН /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух овогт /Регистрийн дугаар /-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: тоот хаягт оршин суух овогт /Регистрийн дугаар /,
******* хот, ... тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй, тус орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууц эзэмших гэрээ байгуулах, эзэмших эрхийн бичиг олгохыг ******* ******* ******* ХХН-т даалгуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Батзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн П. нь 2019 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан ХНН-ийн өмчлөлийн, Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн балансад бүртгэлтэй ... тоот орон сууцыг Засгийн газрын 2003 оны 04 сарын 02-ны өдрийн 82 дугаар Орон сууц *******члах тухай тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад *******члахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэрээр Орон сууц *******члах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолоор 128/ШШ2020/0137 дугаар шийдвэр, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 0137 дугаар шийдвэрт орон сууц *******члах тухай болон ******* ******* ******* ХНН-ийн орон сууц *******члахтай холбоотой дүрэмд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг *******члаагүй хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагч П. маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэггүй, тус *******т ажилладаггүй. *******-******* ******* ******* ******* ******* ******* *******ын даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар баталсан Орон сууцны дүрмийн 2.11-д Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ, 311.2-т Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэж заасан. Барилга орон сууцны II-р ангийн үндсэн хөрөнгөд ... тоот орон сууц бүртгэлтэй байсан нь Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 88/1012 дугаар албан бичиг, Барилга орон сууцны ІІ-р ангийн үндсэн хөрөнгийн 2003-2005 оны бүртгэлийн 22-р дугаар хуудсанд бүртгэсэн байгаа баримтаар тус тус нотлогдож байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар тус ******* нь өөрийн балансад бүртгэлтэй ... тоот орон сууцыг хариуцагч П.ээс шаардах эрх үүсч байна. Өмчлөгч нь тус шаардах эрхийнхээ хүрээнд Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 88/1051 дугаар албан бичгээр орон сууц чөлөөлүүлэх талаар албан шаардлага мэдэгдэл хүргүүлсэн. ******* ******* ******* ******* ******* нөхөрлөлийн өмчлөлийн, Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн балансад бүртгэлтэй тоот орон сууцыг чөлөөлж өгнө үү.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрүүд нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дахин нотлох шаардлагагүй. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй баримт ирүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэх этгээд нь өмнө нь хэлэлцэгдсэн шүүх хуралд ******* ******* *******ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагүй. Гуравдагч этгээдийн гаргасан шаардлагаа дүрэмд заасан өвлүүлэх эрхтэй гэсэн заалттай холбож тайлбарлаж байна. Тухайн үед шүүхээр маргасан холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрээр 22 жил ажилласан болох нь нотлогдож байгаа учраас шаардлага үндэслэлгүй гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, бие даасан шаардлагад гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
*******-******* ******* ******* ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй П. надад холбогдох тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Бидний ээж ******* ******* *******ын Нийтийн хоолны сектерт 22 жил ажиллахдаа ******* ******* *******ын байрыг 1972 онд авч бид тус байранд 50 гаруй жил амьдарч байгаа билээ. Би 1983 онд ******* ******* *******ын зардлаар МУИС-д суралцаж төгсөөд -ын Нийтийн хоолны төвд ажилд орсон боловч ажлаас үндэслэлгүй халагдаж Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 сарын 10-ны өдрийн 1660 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан ч ажилд аваагүй. Улсын Дээд шүүхийн 1999 оны 05 сарын 17-ны өдрийн 171 дүгээр тогтоолд нүүлгэж гаргах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 04-ний өдрийн 858 дугаар шийдвэрт ******* ******* ******* гомдол гаргаагүй тул тус шийдвэр хүчинтэй, эцсийн шийдвэр гэж ойлгож байгаа учир дээр дурдсан шийдвэрүүдийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
******* ******* *******ын нэхэмжилж байгаа орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн шүүх, Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд нотолж байгаа. Иймд энэ нэхэмжлэл нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 04-ний өдрийн 858 дугаартай шүүхийн шийдвэрийг давтаж шинэ үндэслэлгүйгээр орон сууцнаас нүүлгэн гаргахыг шаардсан, ижил үндэслэлээр дахин маргах нь шүүхийн шийдвэрийн тогтвортой байдлыг үгүйсгэж байна. Нэхэмжлэлд дурдсан захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр нь тус орон сууцыг надад *******члуулах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг Орон сууц *******члах тухай хуулийн 23.1, 23.2, 23.4 заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон захиргааны хэргийн шийдвэр юм. Тус шийдвэрээр орон сууцнаас албадан гаргах, албадан чөлөөлөх эрхтэй гэж тогтоогоогүй, байр суллах үүрэг хүлэлгээгүй, харин *******члах эрх олгохгүй гэж шийдвэрлэсэн. Шийдвэрийг албадан чөлөөлөх үндэслэл болгож тайлбарлаж байгаа нь буруу гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь иргэний хэрэгт эсрэг нотолгоо болгон ашиглагдахгүй, мөн автоматаар байр суллах үндэслэл болохгүй, харин өмчлөх эрх үүсээгүй гэдгийг харуулна. 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 88/1051 дугаар албан бичгээр орон сууц чөлөөлүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдэл нь эзэмших эрхийг дуусгавар болгосон акт биш, зөвхөн мэдэгдсэн баримт, мөн нүүлгэн гаргах үндэслэл үүсгэхгүй. Орон сууц албадан чөлөөлөх шаардлага нь хуульд заасан шийдвэр, захирамж биш тул орон сууц чөлөөлөх үүргийг үүсгэхгүй. Тухайн бичиг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх акт биш тул нотлох баримтын шаардлага хангахгүй. Иргэний хуулийн 12.1, 13.2 нь өмчийн эрхийн ерөнхий зарчим бөгөөд шууд албадан чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй, албадан чөлөөлөх тухай ярих нөхцөл үүсээгүй байхад ийм бичиг ирүүлсэн нь урьдчилсан дарамт үзүүлэх шинжтэй. Иймд дээрх бичгийг нотлох баримтаас хасаж хэрэг хянан шийдвэрлэхдээ үнэлгээнд оруулахгүй байхыг хүсэж байна. Тус орон сууц нь байгууллагын балансад бүртгэлтэй гэх үндэслэл нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн ойлголт болохоос өмчлөх, эзэмших, өмч буцаан шаардах заалт хуулинд байхгүй. Шүүхээс гарах шийдвэр нь аливаа талын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхыг хүсье.
Тус иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргасан гуравдагч этгээд нь маргаан бүхий орон сууцыг удаан хугацаагаар бодитойгоор эзэмшин ашиглаж ирсэн бөгөөд түүний оролцоо хэргийг бодит байдлаар бүрэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай. Хариуцагч болон гуравдагч этгээдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд уг орон сууцыг эзэмших эрхийг баталгаажуулах нь хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихгүй. Иймд гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэрэгт хамтад нь шийдвэрлэх нь бодит байдалд нийцэж, хэргийг цэгцтэй нэг мөр байдлаар шийдвэрлэх боломж олгож байна. Талуудын хоорондын эрх зүйн байр суурь ижил байгааг хэрэгт байгаа нотлох баримтууд харуулж байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхэд гуравдагч этгээдийн оролцоо нь маргааныг бодит үндэслэлээр нь авч үзэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд түүний гаргасан шаардлага нь хэрэгт холбогдох нөхцөл байдалтай зөрчилдөхгүй. Иймд шаардлага гаргасан гуравдагч этгээдийн оролцоотойгоор маргааныг бодит баримтад тулгуурлан авч үзэх боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдааны тайлбарт гаргасан тайлбартаа:
...... тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагатай иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Би тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа П.ийн гэр бүл бөгөөд маргааны обьект болсон орон сууц нь миний ээж ид албан тушаалаас 1973 онд олгосон орон сууц билээ. Миний ээж нь ******* ******* *******ын даргын 1953 оны 4 сарын 29-ний өдрийн 67 дугаар тушаалаар талхны газарт талх баригч, Зоогийн газрын даргын 1969 оны 6 сарын 27-ны өдрийн 85 дугаар тушаалаар Зоогийн газрын нарийн боовны цехэд боовчин, Ажилчны хэрэгцээг хангах албаны зоогийн газрын даргын 1969 оны 5 сарын 6-ны өдрийн 46 дугаар тушаалаар нарийн боовны цехэд тогоочоор тасралтгүй 25 жил 5 сар ажиллаж байгаад Нийтийн хоолны секторын даргын 1978 оны 9 сарын 19-ний өдрийн 231 дугаар тушаалаар тэтгэвэрт гарч 1982 он хүртэл ажлаа хийж байсан. Тус орон сууцанд бид хамт амьдарч ирсэн, одоо ч оршин сууж байна. Төмөр *******ын орон сууцны дүрэмд орон сууц эзэмшигч нь ******* *******ын байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан бол эзэмшиж буй сууцыг үр хүүхдэд нь өвлүүлэн эзэмшүүлнэ гэж 34-р зүйлийн л-д заасан байна. Мөн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бэлгүүн хэрвээ 25 жил ажилласан байсан бол уг сууцыг өгөхөд татгалзахгүй гэж Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 9 сарын 26-ны өдрийн 2078 дугаар шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудас 14-16 дугаар мөр тодорхой дурдсан нь 1993 оны орон сууцны журам нь өмнө нь байсан зохицуулалтыг нэгтгэн баталгаажуулсан шинжтэй гэж тайлбарлах боломжтой. Энэ нь миний орон сууцыг эзэмших эрхийн нөхцөл хангагдсан болохыг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Орон сууцыг ээж ид хууль ёсоор олгосон, ээж 25 жил 5 сар тасралтгүй ажилласан нь обьектив баримт юм. Бид орон сууцыг дур мэдэн эзэлсэн биш хууль ёсоор миний ээжид олгогдсон, уг байрны зардлыг манай гэр бүл тасралтгүй хийж ирсэн нь нотлох баримтаар батлагдаж байна. Миний гэр бүл ******* *******ын дарамт, шахалт дор олон жил амьдрахдаа ээж ийн ажилласан жилийг үнэн зөв тодорхойлох, ******* *******ын орон сууцны дүрэм олох гэж бүх арга *******ыг хайсаар саяхан архиваас шүүхийн тусламжтай гаргуулан авч хэрэгт хавсаргав. Миний ээж 25 жил тасралтгүй ажилласан, тухайн орон сууцыг ээжид хууль ёсоор олгосон, орон сууцанд бид хамт амьдарч байсан, би хөөгдөн, шүүхдэн 20 гаруй жил оршин сууж байсан нь тасралтгүй эзэмшлийг нотолно. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Надад Төмөр *******ын орон сууцны дүрмийн дагуу тоот орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээж өгнө үү. Тус орон сууцыг эзэмших гэрээ байгуулах, орон сууц эзэмших эрхийг баталгаажуулсан ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичиг олгох үүргийг ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******т даалгаж өгнө үү гэв.
4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-2/, ******* ******* ******* ******* ийн ******* ******* *******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, итгэмжлэл /хх-6, 7/, *******-ийн ******* ******* ******* ******* ******* *******ийн дүрэм /хх8-13/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэр /хх15-28/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 230 дугаар магадлал /хх29-33/, ******* Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.06.17-ны өдрийн 232 дугаар тогтоол /хх34-37/, ******* ******* *******ын Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн 2024.12.03-ны өдрийн 88/1051 дугаар Албан шаардлага /хх-38/, ******* шуудан ХК-н шуудан илгээмжийн баримт /хх-39/, ******* ******* *******ын Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн 2024.11.19-ний өдрийн 88/1012 дугаартай албан бичиг, БОС-II анги Үндсэн хөрөнгийн бүртгэл 2003-2005 он /хх-41, 42-44/, итгэмжлэл /хх-72/, *******-******* ******* ******* ******* ******* ******* *******ын даргын 2025.09.23-ны өдрийн Б/I/549 дугаар тушаал /хх-73/, бие даасан шаардлагын хариу тайлбар /хх172-173/,
4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх60-61/, ******* Улсын Дээд шүүхийн 1999.05.17-ны өдрийн 171 дүгээр тогтоол /хх62-64/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.06.04-ний өдрийн 858 дугаар шийдвэр /хх65-66/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н 2025.12.10-ны өдрийн 01/1979 дугаартай лавлагаа /хх-101/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.04.10-ны өдрийн А-1/950 дугаартай өргөдлийн хариу албан бичиг /хх-133/, байр эзэмших ордер /хх-135/, Төрийн банкны төлбөрийн баримт /хх-136/, ашиглалтын төлбөр төлсөн жагсаалт /хх137-143/, Баянгол дүүргийн шүүхийн 2013.07.26-ны өдрийн 2078 дугаар шийдвэр /хх145-156/, 2026.01.05-ны өдрийн нэмэлт тайлбар /хх158-159/, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-160/, Баянгол дүүргийн шүүхийн 1997.12.10-ны өдрийн 1660 дугаар шийдвэр /хх-161/, бие даасан шаардлагын хариу тайлбар /хх-171/,
4.3. Бие даасан даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс ирүүлсэн: хүсэлт /хх98-99/, гэрлэсэний бүртгэлийн лавлагаа /хх-100/, садан төрлийн лавлагаа /хх-102/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-103/, бие даасан шаардлага /хх111-112/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-113/, ******* ******* *******ын хэрэг эрхлэх газрын даргын 1993.07.19-ний өдрийн А-97 дугаар тушаал, Хувь ******* ******* ******* ******* *******ийн орон сууцны дүрэм /хх-114, 115-122/, ******* ******* *******ын даргын 1953.04.29-ний өдрийн тушаал /хх-123/, АХХАлбаны Зоогийн газрын даргын 1969.05.06-ны өдрийн 46 дугаар тушаал /хх-124/, ******* ******* *******ын Зоогийн газрын даргын 1969.06.27-ны өдрийн 85 дугаар тушаал /хх-125/, ******* ******* *******ын Нийтийн хоолны секторын даргын 1980.03.05-ны өдрийн 31, 1982.04.27-ны өдрийн 46, 1982.02.11-ний өдрийн 17, 1982.03.05-ны өдрийн 25, 1978.09.19-ний өдрийн 231, 1978.10.20-ны өдрийн 243 дугаар тушаал /хх-126, 127, 128, 129, 130, 131/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-132/, итгэмжлэл /хх-134/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *******-******* ******* ******* ******* ******* ******* ******* ХНН нь хариуцагч П.д холбогдуулан ******* хот, ... тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь ******* хот, ... тоот орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууц эзэмших гэрээ байгуулах, эзэмших эрхийн бичиг олгохыг ******* ******* ******* ХНН-д даалгуулах шаардлагыг гаргасан.
4. Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Дээр дурдсан хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.
5. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тоот орон сууц нь ******* ******* *******ын Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн Барилга орон сууцны ІІ-р ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгө бөгөөд хариуцагч П. тус орон сууцыг эзэмших эрхгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
6. Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь маргаан бүхий орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх тайлбарыг гаргасан ба хэрэгт дараах шүүхийн шийдвэрүүд нотлох баримтаар авагдсан. Үүнд:
6.1. ******* Улсын Дээд шүүхийн 1999 оны 05 сарын 17-ны өдрийн 171 дугаар тогтоолоор ******* ******* *******ын Барилга орон сууцны 2 дугаар ангийн нэхэмжлэлтэй П.д холбогдох ******* ******* *******ын мэдлийн тоот нэг өрөө орон сууцнаас гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан, хавтаст хэрэгт зохигчдын хооронд хийгдсэн орон сууц хөлслөх гэрээ авагдаагүй учир ямар нөхцөлд хөлслөгчийг орон сууцнаас нүүлгэн гаргаж болох талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 сарын 29-ний өдрийн 120 дугаар шийдвэр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 сарын 19-ний өдрийн 257 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. /хх-ийн 62-64/
6.2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 04-ний өдрийн 858 дугаар шийдвэрээр *******-******* ******* ******* ******* ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй П.д холбогдох ...... тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч нь тухайн орон сууц нь ******* ******* ******* *******ийн өмч мөн эсэх талаар маргаагүй, өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч орон сууцыг П. хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 65-66/
6.3. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 сарын 26-ны өдрийн 2078 дугаар шийдвэрээр П.ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдох ...... тоот орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, *******члах зөвшөөрөл олгохыг *******-******* ******* ******* ******* ******* ******* *******ийн орон сууц *******члах комисст даалгах нэхэмжлэлийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 858 дугаар шийдвэрээр ******* ******* ******* *******ийн П.д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо П. хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж дүгнэснээс биш нэхэмжлэгчийг эзэмших эрхтэй гэдгийг тогтоогоогүй байна, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. /хх-ийн 145-156/
6.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэрээр П.ийн нэхэмжлэлтэй хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох Засгийн газрын 2003 оны 04 сарын 02-ны өдрийн 82 дугаар Орон сууц *******члах тухай тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад *******члахыг даалгах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ...нэхэмжлэгч нь уг орон сууцыг 40 жил эзэмшиж амьдарч байгаа хэдий ч Орон сууц *******члах тухай хууль, салбарын байгууллагаас гаргасан орон сууцыг эзэмших, ашиглах, *******члах талаар гаргасан дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байх тул тухайн орон сууцыг *******члан авах эрхгүй гэж үзнэ. ...мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэглэгдэхээргүй байна ...Ийнхүү дүгнэхэд Орон сууц *******члах тухай хууль болон ******* ******* ******* ХНН-ийн орон сууц *******члахтай холбоотой дүрэмд засан шаардлага хангаагүй үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг *******члаагүй хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн... Орон сууц *******члах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, ******* Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолоор 128/ШШ2020/0137 дугаар шийдвэр, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 15-28, 29-33, 34-37/
7. Хэрэгт авагдсан баримтаас үэзхэд хариуцагч П. нь 1983 оноос ******* ******* *******ын худалдааны баазад ажиллаж байгаад байгууллагын зардлаар суралцан төгсөж, 1997 онд ******* ******* *******ын Зорчигч тээврийн албаны харьяа Нийтийн хоолны төвд ажилд орсон, төвийн даргын 1997 оны 09 сарын 17-ны өдрийн 133 дугаар тушаалаар худалдагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Баянгол дүүргийн иргэний шүүхийн 1997 оны 12 сарын 10-ны өдрийн 1660 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч уг шүүхийн шийдвэрийг Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 06 сарын 09-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн оны 08 сарын 26-ны өдрийн шүүгчийн 1065 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаанаа шүүхэд дахин хандаж шийдвэрлүүлээгүй, тэрээр ******* ******* ******* ХНН-д дахин ажил эрхлээгүй болох нь тогтоогдож байна.
8. П.ийг ******* ******* *******ын Худалдааны баазад нярваар ажиллаж байх хугацаанд буюу 1987 оны 04 сарын 10-ны өдөр ******* ******* *******ын орон сууцны 2 дугаар ангиас түүнд ******* *******ын тоот орон сууцыг 1849 дугаартай эрхийн бичгээр эзэмшүүлж байсан, уг орон сууцаа П. ******* ******* *******ын Барилга орон сууцны 2 дугаар ангийн машинистаар ажиллаж байсан тэй ... тоот орон сууцаар сольж уг орон сууцанд одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон.
9. Хариуцагч нь Улсын Дээд шүүхийн 1999 оны 05 сарын 17-ны өдрийн 171 дүгээр тогтоолд нүүлгэж гаргах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 04-ний өдрийн 858 дугаар шийдвэрээр ******* ******* *******ын нэхэмжилж байгаа орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг тогтоосон гэх тайлбарыг гарган маргаж байх боловч түүний тайлбар татгалзал хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 сарын 26-ны өдрийн 2078 дугаар шийдвэрээр П.ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдох ...... тоот орон сууцны эзэмшигчээр тогтоолгож, *******члах зөвшөөрөл олгохыг *******-******* ******* ******* ******* ******* ******* *******ийн орон сууц *******члах комисст даалгах нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ ...Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 858 дугаар шийдвэрээр ******* ******* ******* *******ийн П.д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо П. хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж дүгнэснээс биш нэхэмжлэгчийг эзэмших эрхтэй гэдгийг тогтоогоогүй байна, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий орон сууц нь ******* ******* *******ын Барилга орон сууцны ангийн баланс, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгө, П. нь 32 дугаар байрны 19 тоот орон сууцанд 37 жил амьдарч байгаа хэдий ч орон сууцны эзэмших эрхийн бичиггүй, хариуцагч байгууллагатай эзэмших гэрээ байгуулаагүй байх тул түүнийг уг орон сууцыг гэрээгээр эзэмшиж байгаа эзэмшигч гэж үзэхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 145-156/
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0137 дугаар шийдвэрээр П.ийн нэхэмжлэлтэй хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох Засгийн газрын 2003 оны 04 сарын 02-ны өдрийн 82 дугаар Орон сууц *******члах тухай тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад *******члахыг даалгах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, ...П. нь маргаан бүхий орон сууцыг 40 жил эзэмшиж байгаа ч Орон сууц *******члах тухай хууль, салбарын байгууллагаас гаргасан орон сууцыг эзэмших, ашиглах, *******члах талаар гаргасан дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байх тул тухайн орон сууцыг *******члан авах эрхгүй..., ...Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зохицуулалт энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй... гэж дүгнэсэн, /хх-ийн 15-28/
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 230 дугаар магадлалд ... П. нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэггүй буюу ******* ******* ******* ХНН-ээс түүнийг орон сууцанд амьдрахыг зөвшөөрдөггүй, тухайн байгууллагад ажилладаггүй, орон сууцыг хөлслөх гэрээ байгуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 сарын 26-ны өдрийн 2078 дугаар шийдвэрээр П.ийг дээрх орон сууцны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл П. нь Орон сууц *******члах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан орон сууц *******члан авах эрх үүсээгүй, хууль ёсны сууц эзэмшигч этгээд биш байна... гэж дүгнэсэн. /хх-ийн 29-33/
******* Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолоор ... давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн 1999 оны 171 дүгээр тогтоолоор маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч П. нь хууль бусаар эзэшилдээ авсан гэж үзэхгүй гэж дүгнэснээс тухайн орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлээгүй ... гэж үндэслэл бүхий дүгнэсэн байх тул ...шүүх нэгэнт тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин нотлохгүй гэж үзсэн мөртлөө Улсын Дээд шүүхээр тогтоогдсон П.ийг нүүлгэн гаргах тал дээр хийсэн дүгнэлтийг авч дүгнэсэнгүй гэсэн гомдол үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-ийн 34-37/
Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг баримтлан маргаан бүхий орон сууцны эзэмших, өмчлөх эрхийн асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн байх тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
10. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П. нь ******* хот, ... тоот орон сууцыг *******чилж аваагүй, орон сууцны өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ түүнд олгогдоогүй, ******* ******* ******* ХНН-ээс тус орон сууцанд амьдрахыг зөвшөөрөөгүй, эрх бүхий этгээдтэй орон сууцыг эзэмших, ашиглах, хөлслөх, түрээслэх гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч маргаан бүхий орон сууцыг өмчлөх, эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба тухайн орон сууцыг өмчлөгч, эзэмшигч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь түүний ээж ******* ******* *******д 25 жил 5 сар ажиллаж байгаад Нийтийн хоолны секторын даргын 1978 оны 09 сарын 19-ний өдрийн 231 дугаар тушаалаар тэтгэвэрт гарч 1982 он хүртэл ажлаа хийж байсан, албаны орон сууц буюу ... тоот нэг өрөө орон сууцыг эзэмших эрхтэй гэсэн үндэслэлээр Төмөр *******ын орон сууцны дүрмийн дагуу маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууцыг эзэмших гэрээ байгуулах, орон сууц эзэмших эрхийг баталгаажуулсан ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичиг олгохыг ******* ******* ******* ХНН-т даалгуулах шаардлагыг гаргасан.
******* ******* *******ын хэрэг эрхлэх газрын даргын 1993 оны 07 сарын 19-ний өдрийн А-97 дугаар тушаалаар түр хугацаагаар мөрдүүлэхээр баталсан Хувь ******* ******* ******* ******* *******ийн Орон сууцны дүрмийн 34-ийн л заалтад Орон сууц эзэмшигч нь ******* *******ын байгууллагад тасралтгүй 25 жил ажилласан бол эззэмшиж буй сууцыг үр хүүхдэд нь өвлүүлэн эзэмшүүлнэ... гэж заасан байх ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь уг заалтыг үндэслэн өөрийн ээж маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй, хүүхдүүд нь орон сууцыг өвлөн эзэмших эрхтэй гэх асуудлаар холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлбэл зохих ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. /хх-ийн 114-122/
******* ******* ******* ХНН-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.д холбогдох ******* хот, ... тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагатай иргэний хэрэгт маргаан бүхий ... тоот нэг өрөө орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууцыг эзэмших гэрээ байгуулах, орон сууц эзэмших эрхийг баталгаажуулсан ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичиг олгох үүргийг ******* ******* ******* ХНН-т даалгах бие даасан шаардлагыг хамтатган шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Б. нь бие даасан шаардлагад дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн ******* хот, ... тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч П.д даалгаж, маргаан бүхий ... тоот нэг өрөө орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууцыг эзэмших гэрээ байгуулах, орон сууц эзэмших эрхийг баталгаажуулсан ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичиг олгохыг ******* ******* ******* ХНН-т даалгуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ******* хот, ... тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч П.д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 39 дүгээр байрны 19 тоот орон сууцыг эзэмших эрхтэйг тогтоож, өвлөх эрхийг сэргээлгэх, орон сууц эзэмших гэрээ байгуулах, эзэмших эрхийн бичиг олгохыг ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******т даалгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР