2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2026/03050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 03 191/ШШ2026/03050

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Мэлсийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Зээлдэгч Мэлс овогтой ******* нь ******* банктай 2024 оны 10-р сарын 14-ний өдөр Дугаар: ******* тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ" байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 10-р сарын 21-ний өдөр Дугаар ЗГ- ******* тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 10,000,000 / Арван сая/ төгрөгийг жилийн 21 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин төлбөрөө төлөхгүй байсан тул М.*******-д холбогдуулан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12- р сарын 02-ны өдрийн Дугаар 197/ШЗ2025/ тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд иргэн М.******* эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, ******* банк ХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н.*******т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 14-ний №R001564002 дугаарын Банкны бүтээгдэхүүний үйлчилгээний ерөнхий гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ-******* дугаартай Дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, ******* банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №317 дугаар тушаалын хуулбар, ******* банк ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШЗ2025/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 1-12/,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Мэлсийн *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 16/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Мэлсийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.

 

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 11/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 14-ний №R001564002 дугаарын Банкны бүтээгдэхүүний үйлчилгээний ерөнхий гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ-******* дугаартай Дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШЗ2025/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээс үзэхэд тэрээр хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 7-9, 12/

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 134.1-т Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ, 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус заасан.

 

5а. Үүний дагуу шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШЗ2026/0 тоот захирамжаар, тус шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс М.*******ын оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн, Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас түүний оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаанд  тоот гэх хариу ирүүлсэн. /хх 16/

 

5б. Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан хаягийн дагуу Мэлсийн *******ыг, шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн, уг мэдэгдэх хуудсыг өөрөө Хариуцагчаар оролцвол зохих этгээд М.******* хүлээн авсан болох нь Монгол шуудан ХК-ийн баримтаар тогтоогдож байна. /хх 17/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Мэлсийн *******ын оршин сууж хаяг тодорхой байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* овогт Мэлсийн *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ