Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 708

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шинжээч Б.Ундармаа,

хохирогч А.Х , иргэний нэхэмжлэгч А.Ж ,тэдгээрийн өмгөөлөгч Ш.Аманкелд,

иргэний хариуцагч Ц.Н

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э д холбогдох эрүүгийн 1803 0000 10103 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Э , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд талын замд Тоёота Приус маркын 51-77 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Х , А.Ж нарыг мөргөж, А.Ж ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Х ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Юуны өмнө 2 хүнийг хохироосондоо гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Энэ нь санаатай биш санамсаргүй болсон зүйл. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөөний 7 цаг өнгөрч байсан. Гадаа үзэгдэх орчин бага, харанхуй, зам халтиргаатай байсан. Би санамсар болгоомжгүй явсанаас болж уг хэргийг үйлдсэн. Явган хүний гарц дөхөөд ирэхэд миний машины хурд бага байсан. Би зогсох гэхэд мөстэй, ямар ч зогсох боломжгүй, шууд гулгаж очоод зогсох боломжгүй мөргөсөн. Хажуу талын машины жолооч намайг хурдтай явсан гэж мэдүүлэг өгсөн байна. Би хурдтай яваагүй. 2 хүн машин дагаад гэнэт гараад ирсэн, зогсох боломжгүй гэв.

Хохирогч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад анх гэмтэл авсан өдөр Э ирж анхны 2 өдөр эмнэлгээр хамт яваад гуравдахь өдөр нь байхгүй болсон. Эмнэлгээс гарсан байхад шинэ жилийн өмнө гэрт ирээд хэдэн төгрөг авах вэ гэж асуусан. Ээждээ 2.000.000 төгрөг нэхээд байна гэж худал хэлсэн байсан. Ээж нь нэг өдөр дүү бид хоёрыг дуудаад, бас нэг ах хажууд нь байсан.  Ээж нь “та нар бид нараас юу ч авч чадахгүй, манай хүүг шоронд явуулж чадахгүй, 2.000.000 төгрөг авбал ав” гэж баахан томорсон. Э түүнээс хойш нэг ч яриагүй, тааралдаагүй, ганц ч утсаар яриагүй, уучлалт хүсээгүй. Одоо биеийн байдал толгой өвддөг. Өндөр барилга дээр ажилладаг учир өндөрт гарахаар толгой эргээд сүүлдээ ажил хийх боломжгүй болж байгаа. Надад үнэхээр хэцүү байна. Цаашдаа эмчилгээ хийлгэх гэхэд мөнгө байхгүй. Би Э аас 250.000 төгрөг авсан. Сүүлд 480.000 төгрөг цагаан сараар данс руу шилжүүлсэн гэв.

Иргэний нэхэмжлэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э над руу нэг ч удаа залгаагүй, уучлал гуйгаагүй. Э надад нэг ч ширхэг эм авч өгөөгүй. Найз нь Э аас арай гайгүй юм байна лээ. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд 480.000 төгрөгөөр нарийн шинжилгээ өг гэхэд нь мөнгөгүй байсан учир эмчилгээ хийлгэж чадаагүй. Гомдолтой байна. Нэг ч удаа утсаар залгаад “уучлаарай” гэж хэлээгүй. Миний биед хөнгөн гэмтэл учирсан ч гэсэн өмнө өвдөж байсан өвчин сэдэрч нурууны хагалгаанд орох хэмжээнд хүрсэн. 05 дугаар сарын 16-ны өдөр хагалгаанд орох байсан ч мөнгөний боломж байхгүй байсан учир хагалгаанд ороогүй. Нуруу өмнө хугарсан байсан тэр үед хүнд доргилт авсанаас болж нуруу өвдөж ажил хийж чадахгүй болсон гэв.

Иргэний хариуцагч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хоёр хүний биед учирсан хохирол, хүнд гэмтлүүдэд бид нар гүнээ харамсаж төлнө, хуулиа дээдэлнэ гэж хүндэтгэлтэйгээр хүлээж хэлж байна. Гэхдээ аливаа зүйл анхан шатнаасаа үнэн зөв байвал хэн хэндээ амар ш дээ. Тэгэхэд тухайн өдөр манай хүү Гэмтлийн эмнэлэг рүү явлаа гэж надад хэлэхэд нь би сандраад ирсэн. Бид нар хамт эмнэлгээр явах ёстой юм байна гээд 120.000 төгрөгийн томографикийн төлбөрийг нь төлөөд харуулсан. Эмнэлгийн ор хоногийн төлбөр 50.000 төгрөг гэхэд нь яаж ийгээд олоод өгье гээд хоёулаа уг байдалд хохирогч нарт сэтгэл гаргаж явна гэж айж, эмээж 3 удаа өгсөн. Бид нарын буруу үйлдэл байсан учир уг буруу үйлдэлд нь хүүгээ зэмлээд цуг явж эхэлсэн. Шинжээч эмч Ундармааг эмнэлэгт ирэхэд би хажууд нь байсан. Би өдий наслахдаа улсын архив болон хариуцлагатай ажлыг олон жил хийж байсан хүн. Би очоод 4 дэх хоног дээр 3 дахь 50.000 төгрөгийг төлж байхад шинжээч эмч У хохирогчийг үзэх гэж эмнэлэгт ирсэн. Би У эмчийг үзэх гэж байхад нь хажууд нь байсан. Шинжээч эмч мундаг үзэх байхдаа гэж бодсон. Тухайн үед хохирогч А.Х  хөлийг гипсдсэн, толгойг боосон, түрдэг тэргэнцэр дээр явж байхад нь би энэ хүн ёстой хүнд болсон байна дээ гэж миний зүрх шимширч, дуу гарахгүй зогсож байсан. У эмч үзээд “толгойгоо яасан бэ” гэхэд энэ хүн “жин тавьсан байгаа” гэж хэлэхэд эмч “боолтоо авчих” гэж хэлсэн. Боолт авахад толгойний урд хэсэгт хаван байсан, тархи хагарсан зүйл байгаагүй. Хөлийг нь задалж үзэх болов уу, хугаралгүй гэсэн юм чинь гэж бодож байтал У эмч хөлийг нь гипсдсэн юмуу гэж асууж байсан.  Миний хүү би мөнгийг нь төлье, чамайг түрээд явъя гээд хөлийнх нь зургийг компьютерт авахуулаад, эгчдээ сидиг нь өгчих гээд би авсан. Ган-Эрдэнэ эмч дээр очиж уулзсан. Ган-Эрдэнэ эмчийн бичсэн өвчний түүхийг харахад хавантай, хавагнасан гэсэн байсан. 6 дахь өдрөө эдгэрч, сайжирсан гэж гаргадаг. Үнэхээр няцралтай өвчин зургаан хоногт эдгэх үү. Түрүүн шүүгч хэлсэн. 30 хоног дотор эдгэрдэг гэмтлийг хөнгөн гэмтэлд хамааруулдаг гэсэн. Тухайн үед Ган-Эрдэнэ эмч хэлэхдээ “наад хүн чинь одоо гайгүй шүү, та витамин болон ойр зуурын эмчилгээнд нь анхаараарай” гэж хэлэхэд нь “за баярлалаа, ашгүй” гээд гаргасан. Би хүүгээ гэрт нь оч, байгаа 250.000 төгрөгөө өгөөд, буруутай үйлдэлдээ гэмшээд, одоо хэдийг өгвөл болох вэ гэж асуу гэж хэлээд би машинтай очсон, би ороод ч яах вэ, зарим үгийг буруу хэлж хүн гомдоочихвий гээд хүүгээ гэр лүү нь оруулсан. Ороод 250.000 төгрөг өгөөд гарч ирэхдээ ээжээ одоо 2.000.000 төгрөг өгчих, тохиролцъё, та нар зардлыг төлж байгаарай гэж байна, хүүхэдтэй юм байна, айлын хувьд хүнд байдалтай харагдлаа гэж хэлсэн. Би өөрөө өнчин хоёр зээтэй хүн. Би хохирогч нарт 2.000.000 төгрөг өгье гээд Хаан банкин дээр хүрээд ир гэж хэлэхэд Хаан банк хаана вэ гээд жаахан удсан. Миний хөл өвдөөд байсан учир би урд талынх нь зоогийн газар сууж байя, эгч нь чамд мөнгийг чинь өгөх гэж байна гэж хэлсэн. Би доромжлоогүй, би чинь эх хүн шүү дээ. Хохирогчид 2.000.000 төгрөг авахаар тохирох юм бол эгч нь тэтгэврийн зээл аваад одоо өгье гэж хэлэхэд 8.500.000 төгрөг зардал гарсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би ингэж болохгүй, та хоёр тоолох юм бол нас чацуу, төөлөх юм бол бие чацуу,ы ижилхэн залуу хүн, бие биеийнхээ амьдралыг хайрла, эмчийн хэлсэнэээр чиний гэмтэл 6 хоногт эдгэрсэн, чиний биед гэмтэл учруулсан нь үнэн, гэхдээ л эмнэлэг чамайг 6 хоногийн дараа эмнэлгээс гаргасан. Чи ухаан орохгүй байсан бол шүүгчийн хэлж байгаагаар хэдэн төгрөг ч байсан бүх зардлыг төлөөд, ялаа аваад явна. Хийсэн хэргээ иргэд хүлээнэ. Хохирогч анхан шатны материалыг бүрдүүлж өгөхдөө, санхүүгийн хүн учир би бүгдийг мэдэж байна. Би бүрдүүлсэн баримтыг хараад л мөнгөн дээр ажиллаад байгаа юм байна гэдгийг ойлгоод би хүүгээ мөнгө өгүүлэхийг больж эхэлсэн. Яагаад гэхээр эцсийн дүнг, шүүх хохирлыг тогтооход хоёулаа төлөх юм байна, Монгол даатгалд хандах юм байна гэж хэлсэн. Ямар баримт дутуу байна вэ гэвэл анхан шатны баримтад Браанка гэж эмийг манай хажуу талын Хонгорзул эмийн сангийн Анхаа гэж хүнээс авсан байсан. Би материалаа барьж очоод чамаас энэ хүн энэ эмийг авсан байна, манай хүү энэ хүнийг хохироосон, бид нар хэрэгтэн болоод явж байна. Энэ хүнд ямар эмч, ямар заавраар бичиж өгсөн бэ гэхэд тийм заавар байхгүй, Увс руу маргааш өгч явуулна гээд ийм насны 2 Казак залуу 3-4 удаа орж ирж гуйгаад байхаар нь би үнэхээр бие муутай хүний эмчилгээний карт үзүүлж гуйхаар нь би өгсөн гэж хэлсэн. Манайд хяналтын камерын бичлэг байдаг гэж хэлсэн. Хүний картаар НӨАТ-тай баримт авчихаад миний хохирол энэ байна гэж цагдаад нааж өгч байгаа нь ёс зүйгүй байна. Бид нар буруутай үйлдэл дээр явж байгаа болохоос хийсэн алдаагаа хүлээнэ, гэмшинэ. Өөр нийгмийн даатгалын төлөлтйг улаан дэвтэрт бичигдсэнээр энэ хүн хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгийг хардаг. Би 1.200.000 төгрөг авдаг. БИ 3.000.000 төгрөг авдаг гэж хэлэх нь энэ хүний эрхийн асуудал боловч шүүхэд улаан тамгатай, улсад төлж байгаа баримт л нотлох баримт болно. Би нягтлан руу нь хөл муутай очиж чадахгүй учир утсаар хэлсэн. За миний хүү юмыг үнэн хийгээрэй, эцсийн эцэст бид нар үнэнийг олох гэж явна, анхан шатны баримтыг чи буруу хийсэн байна гэж хэлсэн. Өмнө нь өмгөөлөгч намайг 9.000.000 төгрөг нэхэж ярьсан байна лээ гэсэн. Би тийм зарчимгүй зүйл хийхгүй, харих хэлэх зүйлээ хаана ч хэлж явна. Нийгмийн даатгалын төлөлтөө нягтлангаасаа сарын 1.200.000 төгрөгийн цалинтай, ажил алдахгүй хийдэг гээд бичүүлээд өгсөн байгаа юм. Барилгын компани зуны цагт ажил олоод 1.000.000 төгрөг ч хийж л байдаг, өвлийн цагт ажилгүй сууж л байдаг. Би өөрөө барилгын компанитай. Хохирогч НӨАТ-тай баримт болон нийгмийн даатгал төлдөг баримтаа өгөхгүй цалингаа буруу бичүүлсэн, эмийн баримт буруу байна. А.Ж д цагаан сарын өмнөхөн битүүний урд өдөр билүү за миний хүү чи нотлох баримтаа дандаа буруу гаргаад байх юм, би 250.000 төгрөг өгсөн байгаа боловч шинэ сар дөхөж байна, хоёр хүүхдийг чинь бодож байна гээд 500.000 төгрөг барьж гарч ирсэн боловч замдаа таксинд задлаад үрэгдчихээр нь 480.000 төгрөгийг чиний дансанд хийлээ. Эргэж баримтаа хараарай, үнэн зүйлийг гарцгүй төлнө, худал зүйлийг дайчин зоригтой хаа ч хүрсэн явна гэж хэлээд та хоёрт хийлээ шүү гэж Хуламергентэй утсаар ярьсан. 480.000 төгрөгийг та хоёр ах, дүү хоёр юм чинь дундаа хэрэглэнэ үү, Жоямергенд өгнө үү, Хуламергенд өгнө үү, тэр хариуцлага бол бид нарынх. Миний хүүхэд алдаа гаргасан буруутай яллуулаад энэ ширээний ард сууж байна. Та нар ч гэсэн 1, 2 дугаар эгнээний машин зогсож байхад юмыг жаахан анзаараад алхахгүй яасан юм бэ, та нарыг би буруутгаагүй шүү, уучлаарай энэ алдаатай үг хэлчихлээ. Та нарт ч гэсэн иргэн хүний хувьд хариуцлага байх л байх. 100 хувь хүүхдээ яллуулаад явж байх хүнд байна. Нийгмийн даатгал буруу, эмийн бичиг буруу, мөн У эмчид гомдолтой. 6 хоногийн өвчний түүхийг үг үсэггүй хэсэгчлэн түүж үүлээ, хүмүүстэй хамт уншлаа. Ган-Эрдэнэ эмч хавантай, хавагнасан гэж бичээд байснаас биш няцраад ороод ирсэн, тэр нь няцралтай гэсэн зүйл алга байна. Тархи цуураагүй байхад түүний доторхи шингэн няцарчихдаг юм уу. Би энэ үгийг л хэлээд энэ очиж байгаа үг бол бүгд миний үг, миний хүүгээр дамжаад очиж байна.  Өвчний түүхэнд хохирогчийг эдгэрсэн гэж байна. 02 дугаар сарын 19-ний өдөр гэмтлийн эмнэлэгт очоод 120.000 төгрөгөөр “Мед таурана” эмнэлэгт очиж томограф авахуулсан. Үүнд няцарсан, бяцарсан гэсэн үг нэг ч байхгүй: 24-ний өдөр эмнэлгээс гарахад Гэмтэл Согог Үндэсний төвийн компьютер томографит харуулсан. Үүн дотор няцарсан гэдэг үг байхгүй. Хохирогч нарт 250.000, 480.000, томограф хийлгэхэд 120.000, ор хоногт 150.000 төгрөг нийлээд 1.000.000 төгрөг болсон. Байцаагчид аваачиж өгсөн. Үүн дээр 2.000.000 төгрөг болон бодит хохирлыг өгсөн гэж хэлсэн. Ийм учир бодит хохирлыг гаргаж өг, баримт үнэн бол хохирлыг үнэн бол өнөөдөр ч гэсэн төлнө гэж байгаа гэв.

Шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад би 51-77 УБЦ улсын дугаартай Т.Приус маркын автомашиныг жолоодоод гэр рүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн нутаг хуучнаар Хөдөө аж ахуйн яамны урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 3-р эгнээнд явж байтал Хөдөө аж ахуйн яамны урд талын явган хүний гарцаны хаана 1, 2-р эгнээний машинууд зогссон байсан би гарц руу дөхөж ирээд хурдаа хасаад тормосоо гишгээд зогсох гэтэл зогсож чадалгүй гулгаад явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй хоёр хүн урдуур гараад ирсэн би тэр хоёр хүнийг мөргөхгүйн тулд баруун гар тал руугаа дараад явган зорчигч нарыг мөргөөд 2-р эгнээнд зогсож байсан автомашиныг шүргээд явган хүний гарц өнгөрөөд зогссон. Би хохирогч Хуламергенийг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь 150.000 төгрөгөөр тариа авч өгсөн мөн 120.000 төгрөгөөр толгойны томографын зураг авахуулж өгсөн, эмнэлгээс гарсны дараа А.Х ий данс руу 480.000 төгрөг шилжүүлсэн. Өөр хохирол төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 137-141 дугаар хуудас/,

Хохирогч А.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ гараад ажилдаа явах санаатай дүү Жоямергений хамт 07 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Хөдөө аж ахуйн яамны урд талын гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явж байсан ба миний хойно манай дүү алхаж явсан тэгтэл миний зүүн гар талаас нэг Т.Приус-20 маркын машин орж ирээд намайг болон манай дүүг мөргөсөн. Би мөргүүлсэнээс хойш юм санахгүй байгаа, нэг сэрсэн чинь намайг мөргөсөн жолоочийн машин дотор байж байсан ба түргэн тусламж ирж бид хоёрыг үзэчихээд явсаны дараа замын цагдаагийн бүрлдэхүүн ирж ослын газар үзлэг хийсэн. Гэмтлийн эмнэлэгт ослоос хойш 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Дух яс хугаралтай, хамар хугарсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн өвдөг, шилбэнд зөөлөн эдийн гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-30 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч А.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ гараад ажилдаа явах санаатай ах Хуламергений хамт 07 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг Хөдөө аж ахуйн яамны урд талын гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явж байсан ба миний урд манай ах алхаж явсан ба би араас нь дагаад алхаж явсан, тэгтэл бид хоёрыг зүүн гар талаас нэг Т.Приус-20 маркын машин 3-р эгнээгээр орж ирээд намайг болон манай ахыг мөргөсөн. Зүүн хөлийн өвдөгөнд зөөлөн эдийн гэмтэлтэй ба 15 хоног гибстэй байсан. Миний өмнөх нурууны гэмтэл сэдрээд өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Ц.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой миний машиныг унаад найзындаа очиж хоночихоод маргааш өглөө хүрээд ирье гээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь гэр рүүгээ ирж яваад осол гаргасан байсан. Осол гарсан өдөр 120.000 төгрөгөөр Томографын зураг авахуулж өгсөн, гэмтлийн эмнэлэгт ор хоногийн мөнгө гээд хохирогчид 150.000 төгрөг бэлнээр өгч, эмнэлгээс гарсаны дараа 12 сарын 30-ны өдөр 250.000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг. /хэргийн 91-92 дугаар хуудас/,

Гэрч Б.Өлзийбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машинтайгаа Хөдөө аж ахуйн яамны урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2-р эгнээнд явж байгаад явган хүний гарцаар хүмүүс ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байхаар нь зам тавьж өгөөд явган хүний гарцны наана зогсож байтал 3-р эгнээгээр нэг Тоёота Приус 20 маркын автомашин хурдтай орж ирээд гарцаар гарч явсан 2 эрэгтэй хүнийг мөргөөд 2-р эгнээ рүү дарж миний машины урд буферыг шүргээд явган хүний гарц даваад зогссон. Мөргүүлсэн 2 хүн газар унасан байсан. Нэг залуу нь нүүрээрээ газар их эвгүй унаад босч ирэхгүй хэвтээд байсан. Манай машины эвдрэл гайгүй болохоор би цааш явсан. Тэр ослын газар байж байхдаа өөрийн утсаар 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 94-95 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21ий өдрийн шинжээчийн ¹450 дүгнэлтэд “А.Ж ий биед бүсэлхий болон зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 99 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹451 дүгнэлтэд “А.Х ий биед дух ясны духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, тархины хаван, хамар ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дуурх дух ясны духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. А.Х  урд нь архаг хууч өвчтэй байсан, уг өвчин нь авто ослын улмаас нь сэдэрсэн гэх шинж тогтоогдсонгүй. Цаашид тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хэргийн 102-103 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹17/64381 дүгнэлтэд “Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ -11.6 мм/м хэмжээтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. /Стандартаар / Зүүн урд дугуйн тоормосны хүчний зөрүү нь 1.3кН, баруун урд дугуйн тоормосны хүч 1.1кН, тормосны хүчний зөрүү нь 15.38%, /Стандартаар 20%/, зүүн хойд дугуйн тоормосны хүч 0.9кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 0.7кН, тоормосны хүчний зөрүү нь 22.22% /Стандартаар 30%/-тай байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн. Зүүн талын ойрын гэрэл 12люкс, холын гэрэл 68люкс, баруун талын ойрын гэрэл 9люкс, холын гэрэл 54люкс байгаа нь стандартын шаардлага хангаж байна. /стандартаар ойрын гэрэл 6 люкс, хол 32 люкс/ Bridgestone маркын 4 дугуйтай, дугуйны хэмжээ 195/65/R/15. Дугуйн хээний гүн стадартын шаардлага хангана. Урд салхины шил зүүн доод буландаа 92х80 см орчим талбайд хагарч бяцарсан нь тухайн осол хэргийн үед үүссэн болно. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ -11.6 мм/м байгаа нь ашиглалтын явцад үүссэн бөгөөд тухайн осол гарахад нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 107-108 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹93 дүгнэлтэд “Toyota Prius маркын 51-77 УБП улсын дугаартай автомашины жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх: 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Адиледийн Хуламерген нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно” гэжээ /хэргийн 113 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹218 дүгнэлтэд “Шинжээч эмч Б.Ундармаагийн №451 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдээс өөр шинээр үүсгэгдсэн гэмтэл тогтоогдсонгүй. А.Х ий биед дух яс, духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, тархины хаван, хамар ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх дух ясны зүүн талаас духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно” гэжээ /хэргийн 120-122 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹583 дүгнэлтэд “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №451, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №218 дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ГССҮТ-н №14932 тоот өвчний түүхийн үндсэн онош болон 2017.12.19-ний Med trauma эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр тархины зүүн духны хэсэгт эдийн няцрал тогтоогдож байна. А.Х ий биед дух яс, духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, тархины хаван, хамар ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. Дух яс, духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн эдийн няцрал гэмтэл нь 3.1.2-д зааснаар хүнд, бусад гэмтэл 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 231-233 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 41-46 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 125-131 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 146 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 148 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд талын замд Тоёота Приус маркын 51-77 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Х , А.Ж нарыг мөргөж, А.Ж ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Х ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин А.Х , А.Ж нарыг мөргөсөн үйл явдлыг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь хохирогч А.Х ий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар удаа дараа маргаж, шүүхийн хэлэлцүүлэгт дахин 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шинжээч Б.Ундармаагийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. А.Х ий биед дух ясны духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, тархины хаван, хамар ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи дух ясны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. А.Х урд нь архаг хууч өвчтэй байсан, уг өвчин нь авто ослын улмаас сэдэрсэн гэх шинж тогтоогдсонгүй. Цаашид тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 102-103 хуудас/ гаргажээ.

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай шинжээч С.Одончимэг, О.Болороо, Ц.Нандинцэцэг нарын гаргасан дахин шинжээчийн дүгнэлтэд “1. Шинжээч эмч Б.Ундармаагийн 451 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч Б.Ундармаагийн 451 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдээс өөр шинээр үүсгэгдсэн гэмтэл тогтоогдсонгүй. А.Х ий биед дух ясны духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн тархины эдийн няцрал, тархины хаван, хамар ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний сулрал, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи дух ясны зүүн талаас духны хөндий болон зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно” / хэргийн 120-122/ гэжээ.

Шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь дээрхи 451 дугаартай болон дахин шинжээчийн дүгнэлтүүдийг зөвшөөрөхгүй тул дахин дүгнэлтийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтээр шүүх 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулсан боловч шинжээч Ө.Сарангэрэл, Б.Ганзориг, Б.Даваасүрэн, Н.Энхцолмон, Т.Номинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 583 дугаартай дүгнэлтээр А.Х ий биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болохыг тус тус тогтоожээ. Иймд 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр А.Х ий биед хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон байхад дахин 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах үндэслэл байхгүй байна.

Иргэний хариуцагч, шүүгдэгч нар нь “…А.Х ий өвчний түүхэнд тархины няцрал гэсэн үгийг хайгаад олсонгүй, өвчний түүхийг эмч, багш, хуульч хүмүүсээр уншуулахад тархины няцрал байтугай, няцрал гэсэн нэг ч үг байхгүй байна. Тэгэхээр Ундармаа нь Хуламергений өвчний түүхийг биш, тархины няцралтай өөр өвчтөний өвчний түүхийг уншаад дүгнэлт гаргасан байна Сарангэрэл, Ганзориг, Даваасүрэн, Энхцолмон, Номинцэцэг нарын 5 этгээд дүгнэлт гаргахдаа “материалаар” гэсэн үгийн дор Ундармаагийн өөр өвчтөний өөр өвчний түүхийг уншаад гаргасан дүгнэлт, Хуламергений өвчний түүхийг уншаад дүгнэлт гаргажээ. Олон эмч оролцсон гэхээрээ санаанаасаа өвчин, онош тогтоох эрх байхгүй. Эсвэл энэ 5 эмч монгол хэл мэддэгүй юм уу, ичиж үхмээр юмаа гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр ирүүлжээ.

Дээрхи шинжээч нарт хууль сануулан дүгнэлт гаргаж байгаа бөгөөд 3 удаагийн дүгнэлтийг гаргасан 9 шинжээчийг өөр өвчтөний өвчний түүхээр дүгнэлт гаргасан, санаанаасаа өвчин, онош тогтоосон, монгол хэл мэддэггүй гэж дүгнэх, үндэслэлгүйгээр хардах эрхгүй байна. Шинжээч нар нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтийг гаргаж байгаа бөгөөд өвчний түүхэнд бичигдсэн зүйлийг багш хуульч болон өөр мэргэжлийн хүмүүс унших, дүгнэлт өгөх мэдлэг чадвар байхгүй болно.

Шинжээч Б.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт оролцож А.Х ий өвчний түүхээс нэгдүгээр хуудас онош гэсэн хэсгээс оросоор бичигдсэн хэсгийг оросоор уншиж, орчуулан өөрийн дүгнэлтийг тайлбарлаж няцарсан гэх үг нь байгааг уншсан болно. 

Шүүх шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч А.Ж нь эмчилгээний зардал 480.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 240.000, А.Х нь 1.068. 093 төгрөг, сэтгэл санааны хохирол 480.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин тус бүр 2.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ. Иргэний хариуцагч нь хохирогч А.Х д 730.000 төгрөгийг бэлнээр, 120.000 төгрөгийг Мед TRAUMA эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэхэд нь төлсөн, 150.000 төгрөгийг ор хоногийн мөнгө гэж төлсөн гэжээ. Хэрэгт Мед TRAUMA эмнэлэгт томографийн шинжилгээ хийсэн талаархи баримт байгаа тул 120.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт байхгүй байгаа хэдий ч хохирол тооцож хохирогчид 950.000 төгрөгийг төлсөн байна гэж үзлээ. Харин ор хоногийн мөнгө гэж 150.000 төгрөг төлсөн талаархи баримт байхгүй байх тул хохиролд төлсөн гэж тооцоогүй болно. Шүүх Хуламергений эмчилгээний зардал 1.068.093 төгрөгнөөс иргэний хариуцагчийн төлсөн 950.000 төгрөгийг хасч 118.093 төгрөг дээр өмгөөллийн хөлс 800.000 төгрөгний гэрээ хийгдсэн боловч 698.000 төгрөг төлсөн гэх өмгөөлөгчийн тайлбараар 968.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 2.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нар нь ажилгүй байсан хугацааны цалинд тус бүр 2.000.000 төгрөг нэхэмжилсэнээс хүнд зэргийн гэмтийн зэрэг тогтоогдсон А.Х нь тогтмол цалинтай байгаагүй байдлыг харгалзан 2 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 480.000 төгрөг гаргуулах, А.Жий хувьд  хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх бөгөөд 2 сарын хугацаанд цалингүй байх зайлшгүй шаардлага байхгүй гэж үзэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Ингээд иргэний хариуцагчаас А.Х д эмчилгээний төлбөр 1.068.093 төгрөг дээр ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинд 480.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 2.000 төгрөг, өмгөөллийн хөлс 698.000 төгрөг нийт 2.248.093 төгрөгнөөс төлөгдсөн 950.000 төгрөгийг хасч тооцон 1.298.093 төгрөгийг, А.Жий эмчилгээний зардал 480.250 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.Э ын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан тэврийн хэрэгсэл нь Цэрэннадмид овогтой Наранцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулсан болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.