| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2503003770729 |
| Дугаар | 2026/ДШМ/119 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/119
2026 01 28 2026/ДШМ/119
Н.Г-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор П.Итгэл,
хохирогч Н.А-ийн өмгөөлөгч М.Жамъяндорж
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2503003770729 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овогт Н-гийн Г-, ....., /регистрийн дугаар Н-/,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 01 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 941 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон;
Н.Г- нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их тойруу, “Өлзий” төвийн уулзвар дээр “Toyota Prius” маркийн Н- УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.А-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун шаант ясны дээд булууны үе дайрсан шахагдсан зөрүүтэй далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газрын прокуророос Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Н.Г-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Г-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 7,920,000 /долоон сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.А-т, 2,934,260 /хоёр сая есөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А- нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н. Г-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Г- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон хэсэг болон оногдуулсан ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан, баримтаар тогтоогдсон байхад хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн ял оногдуулсан нь миний хувийн байдлыг дордуулсан тогтоол гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд, шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудаст “Шүүгдэгч хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулаагүй байхад торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзсэн тул шүүгдэгчээс гаргасан торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн аваагүй гэх, 8 дугаар хуудасны доороосоо 2 дахь мөрөнд “шүүгдэгч Н.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Учир нь миний зүгээс хохирогчид учирсан бодит хохирол болох 183,000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан бөгөөд шүүхийн шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 7,920,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 2,934,260 төгрөг гаргуулахаар тогтоож шийдвэр гаргасан юм. Энэ нь миний хувьд дээрх сэтгэцэд учирсан хохирол болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг урьдчилан мэдэж төлж барагдуулах боломжгүй байсан тул төлж барагдуулаагүй ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа төлбөрийг төлнө гэж надад ойлгуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тусгайлан заасан бөгөөд 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдал тогтоогдсон бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар миний хувьд осол гарсан даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зэрэг арга хэмжээг тэр даруй авч хэрэгжүүлсэн, хохирогчид учирсан бодит хохирол болох 183,000 төгрөгийг төлсөн зэрэг надад оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан. Миний хувьд автомашин жолоодож хүргэлт хийх, таксинд явах зэрэг машинтай ажил хийж нэмэлт орлого олж амьдрал ахуйдаа дэм болдог хүн бөгөөд нуруу өвддөг тул хүнд ажил хийх хориотой байдаг. Эдгээр нөхцөл байдлаа шүүхэд ярьсан бөгөөд шүүхээс хүлээн аваагүй 3 жилийн хугацаагаар жолоодох эрх хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн. Миний хувийн байдлыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар жолоодох эрх хасах, 2,700,000 төгрөгөөр торгуулийн ялыг оногдуулж өгөөч...” гэв.
Н.А-ийн өмгөөлөгч М.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Н.Г- нь манай үйлчлүүлэгчид хохирол төлбөрт 7.000.000 гаруй төгрөгийг төлсөн байсан. Манай зүгээс гомдолтой холбоотой хэлэх зүйлгүй байна.” гэв.
Прокурор П.Итгэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-од оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруутай үйлдэлдээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Г- өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, торгуулийн ялаар шийтгүүлж байсан. Энэ нь түүний хувийн байдал болон өмнөх ял шийтгэлд хэрхэн дүгнэлт хийснийг харуулж байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Г- “Тоёото приус” маркийн Н- УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.А-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун шаант ясны дээд булууны үе дайрсан шахагдсан зөрүүтэй далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч А.А-ийн “...ногоон гэрэл асах үед би явган хүний гарцаар хойноос урагш зам хөндлөн гараад бараг дуусаж байх үед урдаас зүүн тийшээ эргэж орж ирсэн хар өнгийн машин миний баруун гар талаас мөргөсөн, ...машины жолооч бууж ирээд цагдаа болон түргэн тусламж дуудсан, ...эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун шаант ясны дээд булууны үе дайрсан хугарал, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон...” /хх 19/ гэх мэдүүлэг,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/5594 дугаартай “...А.А-ийн биед баруун шаант ясны дээд булууны үе дайрсан шахагдсан зөрүүтэй далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 22-24/ гэх дүгнэлт,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1466 дугаартай “...А.А-ийн сэтгэцэд 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” /хх-29-31/ гэсэн дүгнэлт,
мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 000858 дугаартай “...Жолооч Н.Г- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” /хх Н-/ гэх магадлагаа,
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 14-16/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 212 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 40-44/,
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4 дүгээр тал/,
иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэл /хх 68/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Г-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Г- “...миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч Н.Г- “осол гарсан даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зэрэг арга хэмжээг тэр даруй авч хэрэгжүүлсэн, хохирогчид учирсан бодит хохирол болох 183,000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Г-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 7.920.000 /долоон сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.А-т, 2.934.260 /хоёр сая есөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А- нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Г-оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ