Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 670

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

иргэдийн төлөөлөгч М.Б,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Нд холбогдох эрүүгийн 1806 0056 20214 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл, Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Б.Н

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 153б тоотод хохирогч Ч.Аыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжин тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн баруун гарын 4 дүгээр хурууг хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай хажуу талын айл болох Бд орсон ба уг асуудал шөнө 02 цагийн үед болсон. Тэр залуу намайг архи аваад өг гэхэд нь би архи авч бид архиа уусан ба ямар ч хэрүүл болоогүй хоорондоо маргаагүй. Уг айлд миний найзын дүү байсан ба ахыгаа бурхан болсон гэж надад хэлсэн. Би “чиний хажууд архи уумааргүй байна чи яв” гэж түүнийг явуулсан. Тэгээд гэрийн эзэн болох Баттулгыг “ахын дүү газар унтчих ах нь орон дээр чинь жаахан унтаж байгаад гаръя” гээд хэвтэж байсан чинь нэг мэдэхэд миний багалзуурыг шахсан. Ямар нэг хэрүүл маргаан гаргаагүй, зүв зүгээр унтаж байхад хохирогч А “чи энэ орон дээр унтаад, гэрийн эзнийг газар унтуулдаг хэн бэ, би чамайг ална” гэж багалзуур шахсан. Би гэрийнхээ гадаа яаман дээр гагнуур хийдэг. Яамны доор 2 жижиг түлхүүр, 1 жижиг хутга байхаар нь би толгой шийр хуйхалдаг учир хэрэг болно гээд тэр хутгыг халаасандаа хийсэн байсан гэв.

Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед Тулга болон нэг танихгүй залуу хоёртой таарсан чинь манай гэрт очъё гээд гэртээ дагуулж очиход А болон нас барсан найз Жамъяндоржийн дүү хүүхэн байхаар нь чи энд байж болохгүй чи яв гэж хэлээд гаргасан. Тэнд бид хэд 2-3 шил архи хувааж уусан. А болон гэрийн эзэн Баттулга бид гурав үлдсэн бөгөөд бусад хүмүүс нь явсан байсан. Шөнө 00 цагийн үед унтах болж, Баттулгыг чи газар унтчих ах нь орон дээр чинь унтаж байгаад явъя гэхэд Баттулга зөвшөөрсөн. Би орон дээр унтаж байтал А миний хоолойг шахаж, чи яахаараа гэрийн эзнийг газар унтуулдаг юм бэ гээд хоолой шахаад багалзуурдахаар нь халаасанд байсан модон иштэй хутгаа гаргаж ирсэн чинь над руу дахин багалзуурдахаар дайрахаар нь хойш унахдаа гараа саваад цээж рүү нь дүрэгдсэн байх аа, би Аыг цааш нь түлхээд гэрээс шууд гараад явсан. Би тэр хутгыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө машин засаж байсан яамны доор, 2 ширхэг түлхүүрийн хамт орхисон байхаар нь аваад халаасандаа хийсэн байсан. Хэний хутга байсныг мэдэх зүйл алга байна. Б гэрээс гараад баруун тийш Чулуун Овоонд байдаг дүү Чойжийнд очихоор явж байгаад Шар дэлгүүрийн наана 2 давхар тоосгон барилгын зүүн талд тал ууттай хог байхаар нь хутгыг далд хийсэн. Хохиролд 360.000 төгрөг бэлнээр өгсөн, мөн хуучин 3310 маркийн гар утас өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-33, 73-79 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Н эрүүлжүүлэхээс орж ирлээ гээд орж ирээд Баттулга бид гурав архи уусан. Бид нар 2-3 шил 0.75 литрын архи уусан, би сүүлдээ согтсон цаг 22 өнгөрч байхад унтсан. Унтаж байхад Н намайг дуудахад сэрээсэн, тэгэхэд 0.75 литрын нэг шил архи авчирсан байсан. Баттулга 2 татаад тасраад унтсан. Н бид хоёр архи уусан, би согтсон нэг харахад Н гартаа том эрээн бариултай хутга барьсан сууж байсан. Би түүнийг хутгаа далд хий гэж хэлсэн, тэгтэл тэр би байнга хутгатай явдаг хүн гэж хэлж байсан. Намайг яагаад хутгалсаныг нь санахгүй байна. Хутгалуулсаны улмаас зүрхний үнхэлцэг хальс гэмтэж, цорой цоорсон, элэг гэмтсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12, 80 дугаар хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүгд зэрэг 10 гээд унтсан, нөгөө талын орон дээр А, Г гээд манай хоёр найз унтсан. Н д би ороо тавьж өгөөд нам унтсан, Аыг хутгалахыг нь бол хараагүй, нэг мэдсэн болсон байсан. Гэхдээ Н хутгатайгаа явж байсан юм шиг байна лээ, хутгаа хэзээ гаргаж ирэхийг нь хараагүй, өөрийнхөө хутгаар л хутгалсан. А өөрийнхөө хутгаар хутгалчихлаа л гэж хэлсэн, чухам хаана байсныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Батлан хамгаалахын Эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №11 актад “Ч.Аод цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан “хүнд” зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Батлан хамгаалахын Эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №122 актад “Ч.Аод цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.11-д заасан “хүнд” зэргийн гэмтэл болно. Дээрх баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 68-69 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Шинжээч эмч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тухайн баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна…” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 27 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 43-63 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 153б тоотод хохирогч Ч.Аыг  цээжин тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би орон дээр унтаж байтал А миний хоолойг шахаж, чи яахаараа гэрийн эзнийг газар унтуулдаг юм бэ гээд хоолой шахаад багалзуурдахаар нь халаасанд байсан модон иштэй хутгаа гаргаж ирсэн чинь над руу дахин багалзуурдахаар дайрахаар нь хойш унахдаа гараа саваад цээж рүү нь дүрэгдсэн байх аа, би Аыг цааш нь түлхээд гэрээс шууд гараад явсан. Б гэрээс гараад баруун тийш Чулуун Овоонд байдаг дүү Чойжийнд очихоор явж байгаад Шар дэлгүүрийн наана 2 давхар тоосгон барилгын зүүн талд тал ууттай хог байхаар нь хутгыг далд хийсэн. Хохиролд 360.000 төгрөг бэлнээр өгсөн, мөн хуучин 3310 маркийн гар утас өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-33, 73-79 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н бид хоёр архи уусан, би согтсон нэг харахад Н гартаа том эрээн бариултай хутга барьсан сууж байсан. Би түүнийг хутгаа далд хий гэж хэлсэн, тэгтэл тэр би байнга хутгатай явдаг хүн гэж хэлж байсан. Намайг яагаад хутгалсаныг нь санахгүй байна. Хутгалуулсаны улмаас зүрхний үнхэлцэг хальс гэмтэж, цорой цоорсон, элэг гэмтсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12, 80 дугаар хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аыг хутгалахыг нь бол хараагүй, нэг мэдсэн болсон байсан. Гэхдээ Н хутгатайгаа явж байсан юм шиг байна лээ, хутгаа хэзээ гаргаж ирэхийг нь хараагүй, өөрийнхөө хутгаар л хутгалсан. А өөрийнхөө хутгаар хутгалчихлаа л гэж хэлсэн, чухам хаана байсныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Батлан хамгаалахын Эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №11 дүгээр “Ч.Аод цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан “хүнд” зэргийн гэмтэл болно” гэх акт. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Батлан хамгаалахын Эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №122 дугаар “Ч.Аод цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.11-д заасан “хүнд” зэргийн гэмтэл болно. Дээрх баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно” гэх акт. /хэргийн 68-69 дүгээр хуудас/,

Шинжээч эмч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тухайн баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна…” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч Ч.А нь хэрэгт хохирол, хор уршгийн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч гэмт хорын хохиролд 350.000 төгрөгийг бэлнээр, 250.000 төгрөгийг дансаар төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хэргийн 80 хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзлээ.

 Шүүгдэгч нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Б.Нг хохирогч Ч.Аын баруун гарын 4 дүгээр хурууг хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Хэргийн 11 дүгээр хуудас дахь хохирогчийн мэдүүлэгт “…намайг яг яагаад хутгалсаныг санахгүй байгаа юм. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй л санагдаад байгаа юм. Яагаад хутгалсаныг санахгүй байна” гэж дурдсан байх ба шүүгдэгч Найдан нь зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах явцдаа хохирогчийн баруун гарын 4 дүгээр хурууг зүсч хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Нд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч нь саналдаа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хийсэн байна гэжээ.

Хохирогч А нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.