Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2026/02571

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,

            Нэхэмжлэгч: *******,*******,, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************т холбогдох 359,257.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 359,257.53 төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

      ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 359,257.53 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч   ББСБ ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,428 төгрөгийн тал хувь болох 5,714 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 5,714 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 359,257.53 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ББСБ ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 11,428 төгрөгийн тал хувь болох 5,714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 5,714 төгрөг, хариуцагч А.*******гаас 5,714 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Т.БОЛОРМАА