Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч, шүүгдэгч Н.Х , түүний өмгөөлөгч Б.Баттөмөр,

хохирогч, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Н.Х , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э , Б.Б нарт холбогдох эрүүгийн 1806 0361 91440 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, , Н.Х , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, , Э.Э , /РД:/,

3. Монгол Улсын иргэн, , Б.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны орчимд иргэн Э.Этай муудалцан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны орчимд иргэн Э.Эын өмчлөлийн 01-10 УНВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслэлийн баруун хойд талын салхины шил, арын крыло зэргийг чулуугаар цохиж хууль бусаар устгаж гэмтээн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны орчимд иргэн Н.Х тай муудалцан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хойд талын зам дээр иргэн Д.Хадбаатарын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн гэв.

Хохирогч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн гэв.

Хохирогч Н.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Товчоон дээр очоод нэг хоолны газар руу Ганбаатартай цуг орсон чинь Э ганцаараа бууз идээд сууж байхаар нь яваад очсон чинь 2 гуйлгачингаар юу байна гэхээр нь би чи Ланд-200 уначихаад гражийнхаа мөнгийг өгч чаддаггүй биз дээ гэсэн чинь би чамд архи авч өгөө биз дээ гар гэхээр нь дагаад гарсан чинь үгийн зөрүүгүй миний шанаа руу гараараа цохиж унагаагаад дээрээс өшиглөхөөр нь би Эын толгой руу 1-2 удаа гараараа цохиод Э руу чулуу шидсэн чинь Эын машины баруун талын цонхыг оносон чинь чамаас үнэтэй машин шүү, чамайг ална гээд том чулуу бариад дайрахаар нь би айсандаа гуанз руу гүйж ороод хутгыг барьж аваад Эыг хөөсөн чинь Э зугтаахаар нь би хөөхөө больсон чинь Ганбаатар гүйж ирээд миний 2 хөөрөг халаасанд байсан цагаан хаш хөөрөг нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-37, 60 дугаар хуудас/,

Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрхийн товчооны наад талд цайны газар би ганцаараа хоол идэх гээд орсон чинь Ганбаатар, Баясгалан 2 орж ирээд Ганбаатар надаас юутай яваа юм бэ гэхээр нь би гадаа байгаа Ланд Крүзэр 200-тай яваа гэсэн чинь Х  “чи хэзээ ийм машин унадаг болчихсон юм, ямар томорчихсон пизда вэ” гэхээр нь би яахаараа ийм машин унаж болдоггүй юм бэ гээд маргалдаад Х  гараад миний машин руу чулуу шидэхээр нь би урдуур нь орсон чинь Х  чулуугаар намайг цохисон. Тэр харин миний толгойны араар хальт цохисон. Тэгэхээр нь би Х ыг хавирч унагаад толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон чинь Х  босож ирээд намайг газар унагаад миний толгой руу өшиглөөд би босоод ирсэн чинь Х  гүйгээд алга болсноо нэг мэдсэн чинь том хутга барьчихсан намайг ална гээд дайрахаар нь би зугтаасан, Ганбаатар Х аас хутгыг нь булааж аваад тэгээд цагдаа дуудаад цагдаа дээр ирсэн....” гэх мэдүүлэг. /хэргийн 31-34, 61 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Хадбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Баясгалангийн гэрт Э бид 2 очоод нэрийг нь мэдэхгүй байна 2 литртэй гадаад нэртэй архи уугаад, тэгээд би тасарсан. Нэг сэрээд харсан чинь Эын машин дотор хөлс гоожсон хэвтэж байсан. Босоод харсан чинь цагдаагийн гадаа байхаар нь машинаас буусан чинь 30 орчим настай шар царайтай, 175 см орчим өндөртэй залуу ирээд чи бас манай ахыг зодсон уу гээд шууд миний уруул руу гараараа нэг удаа цохисон чинь цаанаас найзууд нь бололтой хүмүүс боль гээд салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,

Гэрч П.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х  гаднаас орж ирээд Эад хандаж чи баян болчихсон байна гэж хэлээд агсам тавьсан. Та нар бүгдээрээ 2018 оны 200 унадаг болчихож энийг чинь би эвдчихье гэж хэлсэн. Эын шанаа руу гараараа нэг удаа цохиж, тэр хоёр зууралдаад гуанзнаас гарсан. Гадаа гараад хоорондоо маргалдаж нэг, нэг харилцан цохилцсон ба Х  том чулуу аваад Эын машины буруу талын хойд хаалга болон хонины хонхорын цонхыг хагалсан. Э уурлаад цонх хагалаад яаж байгаа юм бэ гэж хэлээд цээж рүү 2 удаа өшиглөсөн. Х  гуанз руу ороод хутга барьж гарч ирээд Э руу дайрсан чинь цуг явсан Ганбаатар гэдэг найз нь хутгыг булааж аваад хашаа давуулж шидсэн....” гэх мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хуудас/,

Гэрч О.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э гуанзанд хоол идэж байгаа гэхэд Х  тийшээ орсон ба ороод 3 ширхэг бууз аваад идэж байтал Х , Э хоёр гадагш гарсан чинь цайны газрын тогооч эмэгтэй найзууд чинь гадаа зодолдоод байна гэж хэлэхээр нь гарах гэхэд Х  буцаад гүйж орж ирсэн бөгөөд нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон танай найз намайг зодчихлоо гэж хэлээд бэлтгэлийн өрөө рүү гүйж ороод хутга аваад гарахаар нь араас нь дагаж гараад хутгыг булааж хашаа давуулаад шидсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/,

Гэрч Н.Хосхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр автобусны буудал руу алхаж байтал бэр эгч Нараа утсаар ярьж, ахыг чинь 3-4 хүн аймаар зодсон байна гээд уйлахаар нь хүнд зодуулаад өнгөрчихдөг юм байхдаа гэж бодоод эгчийг хүлээж байгаад машинд суугаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн гадаа ирсэн чинь манай дүү Батбаяр, ах Х  нэг бүдүүн ахтай маргалдаад зогсож байхаар нь очоод нуруу хэсэгт гараараа цохиод салцгаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹5028 дүгнэлтэд “Н.Х ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний гадна булан, доод зовхи, баруун, зүүн хацар, дээд уруул, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹5015 дүгнэлтэд “Д.Хадбаатарын биед дээд уруулд шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹5012 дүгнэлтэд “Э.Эын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайн ар дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,

“Арвижих-Эстимейт” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хэргийн 71-72 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45, 48, 55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41, 43, 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны орчимд иргэн Э.Этай муудалцан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны орчимд иргэн Э.Эын өмчлөлийн 01-10 УНВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслэлийн баруун хойд талын салхины шил, арын крыло зэргийг чулуугаар цохиж хууль бусаар устгаж гэмтээн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчооны орчимд иргэн Н.Х тай муудалцан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хойд талын зам дээр иргэн Д.Хадбаатарын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Х т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Э.Э, Б.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Н.Х , Э.Э, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Эад Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 500.000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Х , Э.Э, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.