| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2306027150535 |
| Дугаар | 2026/ДШМ/120 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.3., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/120
2026 01 28 2026/ДШМ/120
Г.И-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
хохирогч И.Э-гийн өмгөөлөгч О.Санчирбал,
яллагдагч Г.И-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Я.Баярсайхан, П.Гансүх,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/6601 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаар эсэргүүцэлд үндэслэн Г.И-д холбогдох эрүүгийн 2306027150535 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овгийн Г-ы И-, .........., ял шийтгэлгүй, /регистрийн дугаар Г-/;
Г.И- нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/6601 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Г.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй уулзахыг хязгаарлах, цахим хэрэгсэл ашиглаж харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ