| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/22049/И |
| Дугаар | 197/ШШ2026/04536 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2026/04536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******,******* дугаар байр, 0 тоот хаягт байрлах “*******” СӨХ /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, дугаар байр, хаягт оршин суух, /РД:/-т холбогдох,
1,529,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “*******” СӨХ нь 2023 оны 04 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,529,000 төгрөгийг хариуцагч ээс гаргуулахаар шаардсан.
Хариуцагч т түүний оршин суудаг гэх *******, *******, *******, дугаар байр, хаягаар 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт хүргүүлэхэд түүний охин гэх 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/76085 дугаар “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” захирамжаар шүүхэд албадан ирүүлж, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тэрээр нэхэмжлэлийн хувийг гардан авч, мөн өдөр түүнд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан танилцуулсан, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны товлогдсон шүүх хуралдааныг хариуцагч ийн хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн товыг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түүний дугаарын утсаар, нэхэмжлэлийн хувь гардан авсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. /хх 19-24, 27-40/
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нь , 406- дугаар байруудыг хамруулан “*******” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 19/04 дугаартай гэрчилгээ олгосон байна. /хх 12/
4.1. Нэхэмжлэгч “*******” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар г тус холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24/30 дугаар тогтоолоор томилжээ. /хх 11/
5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж заасан.
Тодруулбал, сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мөн.
5.1. Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд уг хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй.
5.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хуульчилсан ба гүйцэтгэх захирал нь тус хуулийн 12.4.4-т зааснаар уг хууль болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгч нараас шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг үүрэг бүхий орон сууц өмчлөгчөөс буюу хариуцагчаас шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь *******, *******, *******, дугаар байр, хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн гэж мэдүүлсэн, хариуцагч уг орон сууцны өмчлөгч, оршин суугч мөн эсэх асуудлаар маргаагүй.
6.1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгч учир “*******” СӨХ-ны гишүүн, хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг бүхий этгээд мөн гэж дүгнэв.
6.2. Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сар дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,529,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь “*******” СӨХ-ны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн АР//00ын төлбөр төлөлтийн тайлан гэх баримтаар тогтоогдож байх ба хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, баримт ирүүлээгүй тул уг төлбөрийн тайлан, тооцооллын талаар маргаагүй гэж үзнэ. /хх 8/
6.3. Нэхэмжлэгч “*******” СӨХ-ны сар бүрийн тогтмол төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд 27,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 36,500 төгрөгөөр тогтоон мөрдөж байгаа болох нь тус сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоол, удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24/44 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон ба хариуцагч хуулиар тогтоосон хугацаанд тайбар өгөөгүй тул сар бүрийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй гэж үзнэ. /хх 9-10/
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардал болох 1,529,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 39,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ээс 1,529,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР