Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2026/00073

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2026/00073

Сэлэнгэ аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *
* давхар *хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, *ийн *(РД:*)-Хариуцагч: *аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, *ийн *(РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,615,069.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иргэн * нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №2100130110016621 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 50,240,000 төгрөгийг 1 сарын 2,99%-ийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлсэн.Зээлийн барьцаанд иргэн * нь худалдан авах нөхцөлөөр 61-70 УКР улсын дугаартай, LEXUS/RX450H-AL10 маркийн автомашиныг "* ББСБ" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцааны фидуци гэрээ байгуулсан болно. Уг зээлийг харилцагчийн хүсэлтээр Хаан банк дахь П.Наранбаатарын эзэмшлийн 5302562790 тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байдаг. Зээлдэгч * болон * нар нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 6,334,117 төгрөг + үндсэн хүү 10,171,200 46 төгрөг + 2,034,240.09 нэмэгдүүлсэн хүү үүн дээр бусад дүн-75,512 төгрөг, нийт 18,615,069.72 төгрөгийг Зээлийн гэрээний үүргийн дагуу төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн бүгд дүн 18,615,069.72 төгрөгийг зээлдэгч *, Х. Энэбиш нараас гаргуулж, "* ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь * ББСБ ХХК-аас авсан 18,615,069.72 төгрөгийг 2026.03.05-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сард 2,068,341.1 төгрөгөөр төлж барагдуулна. * энэ мөнгийг төлөх шаардлагагүй...” гэх тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 34-р хуудас/

 

Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...“* ББСБ” ХХК нь хариуцагч *, * нарт холбогдох иргэний хэрэгт * би хариуцагч *ын тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч *ээс татгалзаж, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,615,069.72 төгрөгийг 3 сарын 05-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сар бүр 2,068,341 төгрөгөөр төлж барагдуулахыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 35-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,615,069.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “* ББСБ” ХХК-аас авсан 18,615,069.72 төгрөгийг 2026.03.05-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сард 2,068,341.1 төгрөгөөр төлж барагдуулна. * энэ мөнгийг төлөх шаардлагагүй...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ББСБ” ХХК нь хариуцагч *, * нарт холбогдох иргэний хэрэгт * би хариуцагч *ын тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч *ээс татгалзаж, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,615,069.72 төгрөгийг 3 сарын 05-ны өдрөөс эхлэн 9 сарын хугацаанд сар бүр 2,068,341 төгрөгөөр төлж барагдуулахыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

  Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *, * нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,615,069.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,025.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 125,512.6 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 125,512.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК -д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *, * нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,615,069.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,025.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 125,512.6 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 125,512.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК -д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН