Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 150/шш2026/00076

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2026/00076

Сэлэнгэ аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *
* давхар *хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, *ийн *(РД:*)-д холбогдох,

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,867,079.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, дү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч *-с үндсэн зээлийн төлбөрт 7,959,048.72 /долоон сая есөн зуун тавин есөн мянга дөчин найман төгрөг далан хоёр мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,711,749.11 /хоёр сая долоон зуун арван нэгэн мянга долоон зуун дөчин есөн төгрөг арван нэгэн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,281.81 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун наян нэгэн төгрөг наян нэгэн мөнгө / төгрөг, шимтгэл 70,500.00 /далан мянга таван зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 10,867,079.64 /арван сая найман зуун жаран долоон мянга далан есөн төгрөг жаран дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *  шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 10,867,079.64 төгрөгийг 2026.03.16-ны өдрөөс эхлэн сар бүр 1,810,179.94 төгрөгөөр хийж барагдуулах хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...“* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *од холбогдох 10,867,079.64 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч * нь уг үнийн дүнг бүхэлд нь төлж барагдуулах уг хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 31-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь хариуцагч *од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,867,079.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 10,867,079.64 төгрөгийг 2026.03.16-ны өдрөөс эхлэн сар бүр 1,810,179.94 төгрөгөөр хийж барагдуулах хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тогтохбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “... “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *од холбогдох 10,867,079.64 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч * нь уг үнийн дүнг бүхэлд нь төлж барагдуулах уг хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,867,079.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 94,411.5 төгрөгийг хариуцагч *оос, улсын орлогоос 94,411.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,867,079.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 188,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 94,411.5 төгрөгийг хариуцагч *оос, улсын орлогоос 94,411.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН