Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Х.Н , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н д холбогдох эрүүгийн 1706 0093 90077 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Н, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Н  нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04-ний хооронд Б.Оийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Sunday plaza” худалдааны төвийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2.409.100 төгрөгийн бараа хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Х.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Худалдагчаар ажиллаж байхдаа О эгчид хэлэлгүйгээр 4 хос гутал авч өмссөн ба 4-5 хос гутлыг худалдаж мөнгийг нь О эгчид өгөлгүйгээр өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Мөн гутал худалдаалсан орлогын мөнгөнөөс 83.000 авч завшсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-33, 142-145 дугаар хуудас/,

Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг тооллого хийж байх үед Н миний дэргэд байсан бөгөөд дутааснаа хүлээн зөвшөөрсөн. Нийт 2.870.000 төгрөг болж байгаа бөгөөд Н манай лангуун дээр нийтдээ 28 хоног ажилласан, цалин болох 345.640 төгрөгийг хасаад 2.524.360 төгрөгийн хохирол надад учраад байна. Тэгээд би цагдаад хандсны дараагаар Нгийн ээж Оюунчимэг гэх эмэгтэй надтай уулзаад танай хохирлыг хувааж төлж байгаад дуусгана гэж амалсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр миний данс руу 1.200.000 төгрөг тушаасан. Одоо үлдэгдэл 1.324.360 төгрөг миний цэвэр хохирол болж байна. Үлдэгдэл мөнгийг нь тэгж байгаад өгнө гэж хэлсэн. Х.Н  надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-15, 133-135 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 138-139 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Н  нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04-ний хооронд Б.Оийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Sunday plaza” худалдааны төвийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 2.409.100 төгрөгийн бараа хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Н д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Х.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.