Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/05316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байр хаягт байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, /РД:/-т холбогдох,

 

9,575,144.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,096,353.26 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 462,569.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,221.88 төгрөг, нийт 9,575,144.76 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, мөн өдөр түүнд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан, тэрээр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хариу тайлбарын №34, маягт-2 баримтад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй гэх агуулгаар тэмдэглэгээ үйлдэж, гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар, баримт ирүүлээгүй.

 

3.1. Хариуцагчид  2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр түүний оршин суух хаягаар хүргүүлж, түүний утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхээр залгахад хариу өгөөгүй тул зурвас илгээсэн, тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. /хх 38-43, 46-48/

 

4. Зохигчид 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дугаартай Пос-ын орлого барьцаалсан цахим зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.50 хувь, жилийн 18.00 хувийн хүүтэйгээр, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувь байхаар харилцан тохиролцож, мөн өдөр хариуцагч буюу зээлдэгчид 20,000,000 төгрөгийг олгосон болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга гэх баримтаар тус тус тогтоогдсон, хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 11-19/

4.1. Гэрээний талууд дээрх зээлийн гэрээнд тоон гарын үсэг зурж баталгаажуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т тус тус заасантай нийцнэ. /хх 11-13/

5. Нэхэмжлэгч  “*******” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд 6419 код бүхий арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. /хх 7/

5.1. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 451.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 11-13/

5.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.3. Нэхэмжлэгч нь Пос-ын орлого барьцаалсан цахим зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх11-19/

 

5.4. Дээрх баримтуудаас үзвэл хариуцагч буюу зээлдэгч нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 10,903,646.74 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,044,476.19 төгрөг, нийт 13,948,122.93 төгрөгийг төлж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,096,353.26  төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 462,569.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,221.88 төгрөг, нийт 9,575,144.76 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 9,575,144.76 төгрөгийг шаардах эрхтэй. /хх 10/

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хариу тайлбарын баримтад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй гэх тэмдэглэгээг хийж, уг  баримтад гарын үсгээ зурж баталгаажуулсан тул зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Иймд дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч оос  9,575,144.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэв.

 

8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

 

9.1. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,152 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь уг хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч оос  9,575,144.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.АЗБАЯР