Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2026/00107

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2026/00107

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *
* давхар *хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, *ийн *(РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 251,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... * нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цахимаар 231007040 дугаартай зээлийн гэрээ байгуулсан * нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цахимаар 110,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаанд, 4.9 хувийн хүүтэй ээлийг Хаан банкин дахь 5691030203 дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү *гэрээний үүргээ биелүүлсэн боловч * Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 231007040 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2006.01.20-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 251,790 төгрөгийг *аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * “*ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 251,790 төгрөгийг 2026.02.28-ны өдөр 125,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 126,790 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * нь нэхэмжлэлийн дүн болох 251,790 төгрөгийг 2026.02.28-ны өдөр 125,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 126,790 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 24-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 251,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * “*ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 251,790 төгрөгийг 2026.02.28-ны өдөр 125,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 126,790 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * нь нэхэмжлэлийн дүн болох 251,790 төгрөгийг 2026.02.28-ны өдөр 125,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 126,790 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 251,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 4,102төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 4,102 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 251,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 8,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 4,102төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 4,102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН