Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2026/03133

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.******* би,

            Нэхэмжлэгч: ,,,, *******, ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,,

Хариуцагч: *******,*******,*******,*******, **************,************** нарт холбогдох 13,146,112.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л., Ч.******* нар 2018 оны 07 сарын 10-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг, 2018 оны 11 сарын 28-ны өдөр ******* тоот гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг тус тус авч 17,320,043.67 төгрөгийн буцаан төлөлт хийсэн. Гэрээний үүргээ зөрчсөн тул зээл 12,373,349.07 төгрөг, хүү 688,150.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,306.66 төгрөг, хуримтлагдсан хүү 42,306.68 төгрөг, нийт 13,146,112.78 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Л. шүүхэд гаргасан тайлбартаа: ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13,146,112.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, Ч.******* тус зээлийг төлөхөд оролцох шаардлагагүй, би төлж барагдуулна гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13,146,112.78 төгрөгийг хариуцагч Л. төлөхийг зөвшөөрчээ.

Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлага 13,146,112.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 223,681 төгрөгийн тал хувь болох 111,840.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.аас 111,840.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13,146,112.78 төгрөгийг хариуцагч Л. төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 223,681 төгрөгийн тал хувь болох 111,840.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 111,840.5 төгрөг, хариуцагч Л.аас 111,840.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.   

 

 

 

ШҮҮГЧ                      Т.БОЛОРМАА