| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2026/00082/И |
| Дугаар | 150/шш2026/00112 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 150/шш2026/00112
| 2026 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 150/ШШ2026/00112 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16-р хороо 16-р хороолол, Саруул тэнгэр хотхон 45-11 тоот хаягт байрлах "Нөмөр кредит ББСБ" ХХК -ийн (РД:6207618) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сайхан сум 1-р баг Хөтөл 10-27 тоот хаягт оршин суух, Насанжаргалын Сүхбат (РД:МД00270807)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,325,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... * нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цахимаар 231010067 дугаартай зээлийн гэрээ байгуулсан * нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар 630,000 төгрөгний дүнтэй, 6 сарын хугацаанд, 5.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь 5049137433 дугаартай харилцах данс руугаа авсан.Ийнхүү *гэрээний үүргээ биелүүлсэн боловч * Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зорчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 231010067 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.20-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,325,744 төгрөгийг *аас гаргуулж өгнө үү....” гэжээ.
Нэхэмжлэгч "*ББСБ" ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 38-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*ББСБ" ХХК нь хариуцагч *ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,325,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч "*ББСБ" ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг шийдэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч "*ББСБ" ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,325,744 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч "*ББСБ" ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,856 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 7,428 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч "*ББСБ" ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч "*ББСБ" ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,325,744 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч "*ББСБ" ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,856 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 7,428 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч "*ББСБ" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН