| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2026/00014/И |
| Дугаар | 150/шш2026/00083 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2026/00083
| 2026 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 150/ШШ2026/00083 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *
* давхар *хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *аймгийн * сум *-р баг * тоот хаягт оршин суух, *ийн *(РД:*)-д холбогдох,
дулааны төлбөрт 1,376,317 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн төлөөлөгч *, нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа 50 хувь бууруулж 688,158,5 төгрөг болгож нэхэмжилж байна...” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч * нь шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой хэмжээнд хэсэгчлэн төлөх саналтай байна. 2026 оны 05 дугаар сарын 30-с эхлэн 6 сарын хугацаанд төлөх боломжтой...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ нь хариуцагч Сэлэнгэ аймгийн *т холбогдуулан дулааны төлбөрт 1,376,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд хуралдаанд: “...Нэхэмжлэлийн шаардлагаа 50 хувь бууруулж 688,158,5 төгрөг нэхэмжилж байна...” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой хэмжээнд хэсэгчлэн төлөх саналтай байна. 2026 оны 05 дугаар сарын 30-с эхлэн 6 сарын хугацаанд төлөх боломжтой...” гэж талууд шүүх хуралдаанд эвлэрсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилснийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч тодорхой хугацаа тохирч төлөхөөр эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд “*” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн *т холбогдох дулааны төлбөрт 1,376,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасган төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн *т холбогдох дулааны төлбөрт 1,376,317 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 688,158,5 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ОНӨААТҮГ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Сэлэнгэ аймгийн * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН