Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 150/шш2026/00075

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 150/ШШ2026/00075

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

    

     Хүсэлт гаргагч: * аймгийн*сумын *р багт оршин суух хаягтай,  *  /РД: */ -ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* би 1969-01-11-нд төрсөн одоо 56 настай хөдөлмөрийн дэвтэр байхгүй Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажилд орсон тушаал нь байгаа мөртлөө гарсан тушаалыг нь бичээгүй тухайн үеийн Орхон САА, * ХХК-ны боловсон хүчин, албан тушаалтнаас болж тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй бүтэн жил гаруй хохирч байна. Би анх 1989-04-07-ны өдрөөс эхлэн Орхон САА-н аж ахуйд болон * ХХК- нд 1995 оны 11 сарыг дуустал тасралтгүй 6 жил 7 сар ажилласан. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон СААхуй * ХХК-нд 1989-04-07-ны өдрөөс 1995 оны 11 сарын 01 хүртэл Орхон САА, * ХХК-нд үтэрэмд будаа цэнэглэгч, тогооч зэрэг ажлыг тасралтгүй 6 жил 7 сар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: * нь 1969 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн. 56 настай. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал нь бичигдээгүй байна. Тухайн үеийн Орхон Сангийн аж ахуй, * ХХК-ны боловсон хүчин, холбогдох албан тушаалтнаас болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрсэн.  

Анх 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Орхон САА-н аж ахуйд болон “*” ХХК-нд 1995 оны 11 сарыг дуустал тасралтгүй 06 жил 07 сар ажилласан. Иймд хүсэлт гаргагчийн Сэлэнгэ аймгийн Орхон Сангийн аж ахуй, “*” бригадад 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс Орхон Сангийн аж ахуйн *ын үтрэмд будаа цэнэглэгч, тогооч ажилчнаар,Зүүнхараа сангийн аж ахуйд 1992 оны 03 дугаар сарын 15 өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл 04 сар гоймонгийн үйлдвэрт хайрцаг наагчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү ..” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хүсэлт гаргагч * нь 1989 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Орхон сангийн аж ахуйн *ын үтрэмд ажилчин, будаа цэнэглэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 26-аас 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Зүүнхараагийн Хүнсний комбинатад ажилчнаар, 1992 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон сангийн аж ахуйн “*” ХХК-д будаа цэнэглэгч нормчноор тус тус ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

1.Гэрч *гийн: “...Би 1983 онд Бэлэндалай үтрэмд ажилд анх орсон. 1995 оны хавар болтол тракторын жолооч, бригадын даргаар ажиллаж байсан. Тухайн үед * нь манай үтрэмийн хажууд аав ээжийн хамт амьдарч, бригадын тогоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

 

2.Гэрч *ы: “...Би *ын үтрэмд 1989 оны 04 дүгээр сард анх ажилд ороход ажиллаж байсан. * нь будаа цэнэглэгч, нормчин, тогооч зэрэг ажлыг хийж байсан. Бид хамт 1995 оны 11 дүгээр сарыг дуустал хамт ажилласан. Би тухайн үед нормчин, жолоочоор хийж байсан...”  гэх мэдүүлэг,

 

3. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03/70 дугаартай “*ийн Орхон сангийн аж ахуй, *ын бригадад үтрэм цэнэглэгч тогоочоор ажиллаж байсан цалингийн түүвэр гэх тодорхойлолт /хх-ийн 4-р хуудас/,

4. Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн харьяа Зүүнхараа Хүнсний комбинатын даргын 1992 оны 03 сарын 18-ны өдрийн 23 дугаартай тушаал /хх-ийн 5-р хуудас/,

5. Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн харьяа Зүүнхараа Хүнсний комбинатын даргын 1990 оны 04 сарын 24-ны өдрийн 45 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 5-р хуудас/,

6. *ын үтрэмийн цалингийн тооцооны 1989 оны 03 сар, 1989 оны 04 сар, 1989 оны 07 сар, 1992 оны 07 сар, 1992 оны 08 сар, 1992 оны 09 сар, 1992 оны 10 сар, 1994 оны 07 сар, 1994 оны 11 сар, 1993 оны 05 сар, 1995 оны 04 сар, 1995 оны 05 сарын хүснэгт /хх-ийн 7-20-р хуудас/,

7. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаартай архивын тодорхойлолт /хх-ийн 7-20-р хуудас/,

Сангийн аж ахуйн яамны харъяа Сэлэнгэ аймаг дахь Орхоны хонь үржүүлэх сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 7-20-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон ХК-ийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 23-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон ХК-ийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн 25-р хуудас/, хүсэлт гаргагч *ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

          Хүсэлт гаргагч *

          - 1989 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Орхон сангийн аж ахуйн *ын үтрэмд ажилчин, будаа цэнэглэгчээр,

          - 1990 оны 03 дугаар сарын 26-аас 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Зүүнхараагийн Хүнсний комбинатад ажилчнаар,

          - 1992 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон сангийн аж ахуйн “*” ХХК-д будаа цэнэглэгчээр тус тус  ажиллаж байсан талаар тухайн үеийн ажилд орсон тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон чөлөөлөгдсөн тушаал шийдвэр байхгүй. Тухайн үед ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн 1989 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Орхон сангийн аж ахуйн *ын үтрэмд ажилчин, будаа цэнэглэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 26-аас 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Зүүнхараагийн Хүнсний комбинатад ажилчнаар, 1992 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон сангийн аж ахуйн “*” ХХК-д будаа цэнэглэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг 1989 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Орхон сангийн аж ахуйн *ын үтрэмд ажилчин, будаа цэнэглэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 26-аас 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Зүүнхараагийн Хүнсний комбинатад ажилчнаар, 1992 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон сангийн аж ахуйн “*” ХХК-д будаа цэнэглэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДЭЛГЭРСАЙХАН