| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00493/И |
| Дугаар | 150/шш2026/00100 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 150/шш2026/00100
| 2026 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 150/ШШ2026/00100 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч * аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух * овогт * /РД:*/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч * аймгийн * сумын * оршин суух “*” (РД:*)-д холбогдох,
Дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум эд хөрөнгийн улсын бүртгэгчид даалгах, зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэх нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч байна...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *нь Зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлголоо. Энийг хүлээн зөвшөөрч байна. Дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэх нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *нь шүүх хуралдаанд: “...Дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрэх саналтай байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан Дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум эд хөрөнгийн улсын бүртгэгчид даалгах, зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Талууд шүүхэд хуралдаанд: “...Нэхэмжлэгч *, хариуцагч * бид 2018 онд худалдан авсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 1 өрөө байрыг иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болох тал дээр нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцсон болно. Дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцож эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэх маргааныг талууд эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцож эвлэрсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг шинээр хийлгүүлж хүүхдүүд болон Гантулгын нэрийн оруулж эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч Шинэцэцэгт даалгуулахаар зөвшилцсөн болно. Мөн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно...” гэж зохигч эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум эд хөрөнгийн улсын бүртгэгчид даалгах, зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч * зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэх нэхэмжлэлийн шаардлагад зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум эд хөрөнгийн улсын бүртгэгчид даалгах, зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч * зээлийн гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхийг “*”-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээнд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж бүртгэх нэхэмжлэлийн шаардлагад зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН